3/19/2010

Солонгос руу Японы визээр орж болох уу?



Солонгос руу Японы визээр орж болох уу?

Саяхан нэг эрдэм шинжилгээний хуралд оролцох ажлаар Солонгос руу явах болоод Токио дах элчингээс нь виз мэдүүллээ. Японд байгаа буюу японы визтэй монголчууд Солонгос руу ороход заавал виза авна, авахгүй шууд орж болно гээд л баахан яридаг. Үүнийг магадлаж Солонгосын элчингийн ажилтанаас лавлаж тодруулсаны үндсэн дээр виз авч явлаа. Энэ бол монголчуудад бас мэдэж байвал зохилтой хэрэгтэй мэдээлэл байх гэж бодоод блогтоо тавилаа. Солонгост орж болох, болохгүй хоёр бол шал өөр зүйлүүд байна шүү. Нэгдүгээрт хэрэв та Японоос Монгол руу ч юм уу ямар нэгэн улс руу Инчонаар дайрч буцаж байгаа бол 72 цаг хүртэл хугацаанд Солонгосын хилээр нэвтрэх, түр байх эрхтэй юм байна. Энэ нь Япон, Америк, Канад Улсын визтэй хүмүүст адилхан үйлчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл Монголоос Япон юм уу, Америк, Канад руу явж байгаа зорчигч ч Солонгос руу ороод гарч болно гэсэн үг. Харин Япон Улсад ажиллаж, амидарч, сурч байгаа хүн Солонгос ороод буцаж ирэх хэрэгтэй бол заавал зорчих виз авах учиртай гэнэ. Солонгос руу орох виз даруулахад хилээр орсон өдрөөс хойш 30 хоног байх виз дарж өгч байна.
Харин Токиогоос Солонгосын виз авах нь Монголоос авдаг шиг хүнд сурталтай аймаар зүйл биш юм. Үүнд бүрдүүлэх материал нь ч цөөхөн, амар:
1.             Гадаад паспорт, (хамгийн бага нь 3 сарын хугацаатай байх)
2.             Японы гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (ар өвөргүй)
3.             Элчин яамны анкет (интернетээс авч болно, элчин дээр ч очоод бөглөж болно.)
4.             Нэг хувь цээж зураг (pass size photo 3x4)
5.             3000 йэн (тэнд нь хоёрдугаар давхарт автомат машинд төлж талон авч хавсарна.)

За харин өөр нэг анхаарах зүйлүүд бол заавал өөрийн биеэр очих, Гэр бүлийн хоёр явах бол визээ өгөхдөө заавал өөрийн биеэр хоёулаа очоод харин визээ авахдаа хэн нэгнийхээ гадаад иргэний үнэмлэхийг авч очоод пасспортоо авч болдог юм байна. Харин Солонгосд очоод байх хаяг заавал байх ёстой гэнэ. Паспорт болон тооргшооны хуулбаруудыг консул дээр нь очоод хийж болно.

Ер нь Өмнөд Солонгосын Консулын газар, Японд Токио, Фүкүока, Кобэ, Нагояа, Осака, Ёокохама, Саппоро гэсэн хэдэн том хотод байдаг юм байна. Манайхан элчин, консул хоёроо ялгахгүй учир элчин дээр нь очоод байдаг. Том орны элчин, консул хоёр голдуу хоёр өөр газар байрладаг болохыг анхаарууштай юм.
Токио дах Солонгосын элчин, консулын газар хоёр нэг дүүрэгт ойрхон газар байх боловч хоорондоо зайтай нэг том гудамжны хоёр талд байдаг юм байна. Консул нь Oedo шугамаар яваад Azabu-juban  буудалд ойрхон байгаа. Тэнд буугаад 5 дугаар гарцаар гарч баруун гар тийшээ эргээд чигээрээ 150-200 метр орчим явна. Доор элчингийнх нь албан ёсны хаягийг тавилаа. Өөр асуух зүйл байвал утсаар нь яриарай. За ингээд танд амжилт хүсэе.




Embassy of The Republic of Korea in Tokyo, Japan     
1-2-5, Minami Azabu, Minato-ku, Tokyo, Japan ( 106-8577).
City: Tokyo
Phone: (81-3) 3452 - 7611/9
Fax: (81-3) 5232 - 6911.

6 comments:

С.Пүрэвсүрэн said...

Heregtei medeelel baina. Ta 2 sain yavaarai! Saihan ayalaad ireerei!

Anonymous said...

"тооргшоо" гэж юу гэсэн үг вэ багшаа. сонсоогүй үг байна.
Заяа.

BAT-IREEDUI JANTSAN said...

japan-ii Gadaadiin Irgenii unemleh yumaa

Anonymous said...

bayarlala unetei zovlogo bna ^^ .... konsul elchingiin yalgaa ni yu yum be?

Unknown said...

yag minii haijeesan medeelel baina ..thanks

Unknown said...

yag minii haijeesan medeelel baina....