Showing posts with label ЭШ ҮГС. Show all posts
Showing posts with label ЭШ ҮГС. Show all posts

12/28/2010

Ц.ЭЛБЭГДОРЖ: "Нээлттэй нийгмийн гайхамшиг бол хаалттай сэдэв гэж байдаггүйд оршдог"


Ардчилалын талаар:

“Монголчууд бид ардчиллаас их зүйлийг хүртсэн. Малтай болсон. Орон сууцтай болсон. Дуртай бизнесээ хийх эрхтэй болсон. Хэнээс ч айлгүй үгээ хэлэх, санал бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хүссэн газраа амьдрах, гадаадад чөлөөтэй зорчих эрх чөлөөг олж авсан.
Хамгийн гол нь бид ардчиллын буянд үе үеийн монголчуудын чин хүсэл мөрөөдөл, хүчин зүтгэл, халуун тэмцлийн зорилго байсан улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж авсан явдал юм.
Монголчууд бид зовхи нь өөдөө, босоо хийморьтой ард түмэн билээ."


Архины талаар:
Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. 

Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар:
Нээлттэй нийгмийн гайхамшиг бол түүний чөлөөт байдалд оршдог. Нээлттэй нийгмийн гайхамшиг бол гайхамшгийг бүтээх боломжид оршдог.
Ийм боломж нээлттэй нийгэмд хүн бүрт заяадаг. Нээлттэй нийгмийн гайхамшиг бол хаалттай сэдэв гэж байдаггүйд оршдог.
Нээлттэй нийгмийн мөн чанар нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрх чөлөөгөөр илэрдэг. 

10/31/2010

Дэндэвийн Пүрэвдоржийн дэндүү цэцэн ухаан


Дэндэвийн Пүрэвдоржийн дэндүү цэцэн үгс
  • "Бурхан анх хүнийг тэнгэрлиг ариунаар бүтээсэн атал, нөгөө гайхал нь орчлонгийн бурангуйд сэтгэл үйлийн бузар буглахуйд арга буюу эгүүлэн татах болсон буй за."
  • "Амьдрал гэж юу вэ, үхэлд хөөгдсөн хүмүүн сүргийн гэнэхэн хүсэл, үл гүйцэлдэх мөрөөдлийн зэрэглээ."
  • "Амьдрал гэдэг орчлонгийн зүүдэнд аз жаргалын солонгыг харан хууртах нь юутай мунхаг үнэмшил вэ."
  • "... тэдний сэтгэл гэдэг цадахыг мэдэхгүй мангасын ходоод тул нэг нь нөгөөгийнхөө эд агуурс, эр эм, эрх дарх, алдар нэрд атаархан сувьдах учир амар заяа үл үзнэ..."
  • "Хайр дурлал гэдэг хүний сэрэхүйн цочролд үүсдэг дотоод сэтгэлийн алдуурал, сэтгэгч адгуусны дур удамшлын туйлшрал гэж болно. Гоо сайхныг дангаар эзэгнэх сувьдалд нэг нь нөгөөгөө өмчлөн мөнхийн орооныхоо гагсааг тайлах, хязгааргүй тэчияалыг юүлэхийн тулд түүнийг тэнгэрлэгийн сууд өргөмжлөнө."
  • "Эр хүний бие нь эс тайвширах сэхлүүн санаагаа гүйцэхгүй явгарах цагт, мөнөөх дурлалын сүг сүүдэр гаслангийн үүдийг нээж түүнийг амьдын тамд түлхдэг ч байж болох юм."
  • "Хүний орчлон гэдэг санамсаргүй тохиолдлын хоормог байдгаараа тайлж ядсан гайхшралыг өдөөж, чухамхүү түүнийг мөшгих нь амьдралыг ад мөрийн сонин болгодог байж болох юм."
  • "Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шалдар горьдол мэтээс ангижирч сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за."
  • "Хүн ариун цагаан төрөөд орчлонгийн хүнгэрт дэлсүүлсээр эцэст дороосоо ялзран мөхдөг хойно доо."
  • "Ерөөс сүнс хэмээгч нь орших биенээс ойн гарсан оюун сэтгэлийн бичил цөм буюу."
  • "Хүн гэдэг чивэлт адгуус өөрийн шижээргүй нөхцөлдөөнийг булахын тулд хорвоог эрээн тоост нүгэлт гэх мэт хочилдог нь зөвхөн амьд ахуйд зэмийн гогцооноос хүзүү мултлах гэсэн нохой заль төдийхөн агаад "үнэнч хайр" гэдэг нь урлагаар хөллөсөн тэнэмэл цуурхал төдий гэлтэй."
  • "... адраас дүүжлээстэй чийдэнгийн цонхир цагаан галт бөмбөлгийг тэврэн үхэх гэж буй золгүй эрвээхэйг би харж байна. Үйлийн үрдээ хөтлөгдөн үдэшжин удгалж үнгэлдсэн далавчаа хумхалж бараад улайдсан зуухан дээр тэр унаж үнс ч үгүй болов. Хүн гэмээн үүнээс ялгагдах нь өчүүхэн бээр үгүй агаад мөнөөх аз жаргал хэмээх сэтгэлийн сэвээ барьж авах гэж насаараа гал руу дайрлан хярвас болох бөлгөө. Тэд үүнийгээ тэмцэл гэнэ. Тэр ч байтугай үнэний төлөө агуу их эрэл гэж ойврон өөрийгөө ховсдож чадна. Магадгүй ийм мунхагтаа ч гэх үү, үнэг мэт үхлийг гүвээ даван мартдагтаа амьд явдаг биз."
  • “Өнгөндөө бусдын төлөө амьд яваа гэж хүмүүс домоглох дуртай чиг дотроо явган хонжоо тооцож, яаж нэгийгээ араар нь тавих тухайгаа л бодож явдаг. Энэ бол тэдний дон, бурхан, чөтгөр хоёрын аль алинаас өмчилж авсан араншин. Үүгээрээ тэд бусад бүх адгууснаас долоон дор.”
  • "Театр бол  гоо сайхны эрхэм дээд таашаал хайрлаж, хүний бие сэтгэлийг тэгшитгэн яруусгадаг, тэнгэрлэг урлагийн орчлон."
  • "Театрын уран бүтээл найруулагчийн жанжлалд бүтдэг."
  • "Дэлхийд цор ганц эзэнтэй соёлын гайхамшигт өв монгол бичгийг булшилсан нь монголыг оросчлох холын бодолтой холбоотой гэж бодно."
  • "Эцгээ золиослож чаддаг улаан чарлабуудад эхийн нулимс гэдэг ус байдаг бизээ."
  • "Түүх бол өнгөрсөн мэт боловч өнөө маргааш мартаж үл болох ургаал ажаам."
  • "Итгэл гэж юу вэ? Хүний амьдралын тулах цэг. Хүн энэ цэг дээрээс тэнгэрт тэргүүн өргөж амьд явдаг агаад мөнөөх тулгуур үгүй бол толгой нь хөл болж годройтно."
  • "Ерөөсөө алив төр өөрөөсөө өтөж бурангуйд идэгдэн мөхдөг нь жам буюу."
  • "Үнэхээр анхны шүлэг анхны хайр шиг гэнэн байдаг."
  • "Мөнгөтэй хүн зальтан байхаас суутан байдаггүй."
  • "Их гүрэний дээрэнгүй үзэл улаан, цагаан, шар ямар ч өнгөтэй байсан дотор нь хар болохоор адилхан гутамшиг мөн."
  • "Ерөөсөө уран зохиол бол сэтгэлээс сэтгэлд хүрэх хамгийн дөт бөгөөд алс зам буюу."
  • "Ном бүтээх гэдэг дээд буян"
  • "Нам гэдэг нь төрөөс ангид үгүй бөгөөд төрийг эзэгнэхийн төлөө буян амлана."
  • "Төрд итгэхээр төрөл арилжиж зовохгүй, намд итгэхээр навтас нөмөр даарахгүй."
  • "Төрд 

3/21/2010

Jack Lemmon



JACK LEMMON

Сайн жүжиг бичнэ гэдэг маш хэцүү ажил. Сайн хошин шoг бичнэ гэдэг бүр тэрнээс ч хэцүү. За хамгийн хэцүү нь хошин жүжиг бичих дээ. Амьдрал гэдэг өөрөө хошин жүжиг.

It's hard enough to write a good drama, it's much harder to write a good comedy and it's hardest of all to write a drama with comedy. Which is what life is.

Алдаа таныг ямар нэг юм хийхээс барагтай бол зогсоодоггүй. Юу зогсоодог вэ гэвэл алдахаас айсан тэр айдас чинь.

Failure seldom stops you. What stops you is the fear of failure.

Жак Леммон 1925 оны 2 дугаар сарын 8 нд төрж, 2001 оны  6 дугаар сарын 27 нд өөд болжээ.

photo from www.movie-gazette.com

Wolfgan Amadeus Mozart


 
WOLFGAN AMADEUS MOZART

Би хүний магтаал, шүүмжлэлийг ер тоодоггүй,
Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг дагадаг.

I pay no attention whatever to anybody's praise or blame.
I simply follow my own feelings.

Волфган Амадеүс Мозарт 1756 оны 1 дүгээр сарын 27 нд төрж 1791 оны  12 дугаар сарын 5 нд таалал болжээ.

Photo from www.jawikipedia.org

3/19/2010

William Shakespeare



WILLIAM SHAKESPEARE

Тэнэг өөрийгөө цэцэн гэж итгэж, харин цэцэн нь өөрийгөө мунхаг гэдгийг мэдэх.

Энэ дэлхий бол тайз, хүмүүс бол жүжигчид нь. Тэд тайзан дээр гарч, бууж нэг хүн хэд хэдэн дүр бүтээнэ.

Хувирч өөрлөгдөж, үгүй болдог хайр бол хайр биш.

The fool doth think he is wise, but the wise man know himself to be a fool.

All the world's a stage,
And all the men and women merely players.
They have their exits and their entrances;
And one man in his time plays many parts.
As You Like It Act 2, Scene 7
Love is not love
Which alters when it alteration finds,
Or bends with the remover to remove.

William Shakespeare  1564 оны 4 дүгээр сарын 26 нд төрж, 1616 оны  4 дүгээр сарын  23 нд нас баржээ.

Photo from www.rohrbachilibrary.com

Claude Monet



CLAUDE MONET

Хүмүүс миний уран бүтээлийн тухай ойлгосон мэт дүр эсгэж ярилцдаг. Ойлгох албатай мэт. Үнэндээ хайрлахад л болно.

People discuss my art and pretend to understand, as if it were necessary to understand, when it is simply necessary to love.

Клаудэ Монэт 1840 оны 11 оны 14 нд төрж, 1926 оны 12 дугаар сарын 5 нд нас баржээ.

Photo from www.nndb.com

3/13/2010

Leonerdo Da Vinci



LEONARDO DA VINCI


Гар нь зүрх сэтгэлтэйгээ нийлж ажиллахгүй болбоос жинхэнэ урлаг үгүй.
Энгийн байх нь хамгийн мундаг.
Хүмүн төрөлхтөн хэзээ ч байгаль эхийн бүтээдэг шиг сайхан, энгийн, шулуухан зүйл бүтээж чадахгүй.
Яагаад гэвэл түүний л бүтээл илүү ч үгүй дутуу ч үгүй байдаг.

Where the spirit does not work with the hand, there is no art.
Simplicity is the ultimate sophistication.
Human subtlety will never devise an invention more beautiful, more simple or more direct that does Nature, because in her inventions, nothing is lacking and nothing is superfluous.

Италийн барималч, уран зураач, эрдэмтэн, инженер Леонердо Да Винчи уран сайхны шинэ дүрслэх аргыг нээж, сэргэн мандлын энэрэнгүй үзэл санаанд тохирсон хүний дүрийг бүтээсэн. “Нууц үдэш” ханын зурагт хүмүний ёсзүйг хөдөлгөөн, зохиомжийн нарийн зүй тогтлоор илэрхийлсэн бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн туйлын санааг 1503 оны үед зурсан “Жоканда” хэмээн алдаршсан Мона Лизагийн хөрөг зурагт дүрсэлжээ. Тэрбээр байгалийг танин мэдэхэд туршилт шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг байсан бөгөөд түүний долоон мянга орчим хуудас тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэл хадгалагдан үлджээ. Леонердо Да Винчи 1452 оны 4 дүгээр сарын 15 нд төрж, 1519 оны 5 дугаар сарын 2 нд нас баржээ.

Зургийг  www.commons.wikimedia.org  авлаа.

St.Francais of Assisi



St. Francis of Assisi

Бурхан минь намайг өөрийнхөө амирлангуй нэг зэмсэг болгож хайрла
Үзэн ядалт байгаа нэгэнд хайр үзүүлэхэд тусал.
Гэмтэл байгаад уучлалыг,
Үл итгэл байгаад итгэлийг,
Цөхрөл байгаад зүтгэлийг,
Харанхуйд гэрэл,
Зовлонтойд жаргал авчирахад минь тусал.

Өө гэгээн эцэг минь намайг өөрийгөө ойлгуулах гэж хайрлуулах гэж давшлахгүй гэдэгт итгэ.
Учир нь бид өгч байж л авдаг.
Уучилж байж л уучлуулдаг
Үхэж байж л мөнхийн амидралд төрдөг билээ.

Lord, make me an instrument of thy peace.
Where there is hatred, let me sow love;
Where there is injury, pardon;
Where there is doubt, faith;
Where there is despair, hope;
Where there is darkness; light;
Where there is sadness, joy;

O divine Master, grant that I may not so much seek
To be consoled as to console,
To be understood as to understand,
To be loved as to love;
For it is in giving that we receive,
It is pardoning that we are pardoned,
And it is in dying that we are born to eternal life.

St. Francis of Assisi 1181 юм уу 1182 онд төрж 1226 оны 10 дугаар сарын 3 нд өөд болжээ.

Pope John Paul I



POPE JOHN PAUL I

Үнэн заавал олонхийн шийдвэртэй адил байдаггүй.

The truth is not always the same as the majority decision.




Pope John Paul I 1912 оны 10 дугаар сарын 17 нд төрж, 1978 оны 9 дүгээр сарын 28 нд нас барсан.

Martin Luther King



Martin Luther King
Ямар нэг юмны төлөө амиа өгөхгүй хүн амид байгаад хэрэггүй.
Эрх чөлөөг дарлагч хэзээ ч сайн дураар олгохгүй. Дарлуулагч л шаардаж байж олж авдаг.
Эцэст нь бид дайсныхаа хийснийг биш, нөхдийнхөө дуугүй байсныг санадаг.
Там дах хамгийн халуун суудлыг үзэл суртлын их тулааны цагт төвийг барисан хүмүүст хадгалаж байдаг.
Харанхуй харанхуйгаа гэрэлтүүлж чадахгүй. Гэрэл л тэгж чадна. Үзэн ядалт үзэн ядалтыг үгүй хийж чадахгүй. Хайр л чадна.

A man who won't die for something is not fit to live.
Freedom is never voluntarily given by the oppressor; it must be demanded by the oppressed.
In the end, we will remember not the works of our enemies, but the silence of our friends.
The hottest place in Hell is reserved for those who remain neutral in times of great moral conflict.
Darkness cannot drive out darkness; only light can do that. Hate cannot drive out hate; only love can do that.

Мохандас Ганди



MOHANDAS GANDHI

Чиний юу хийсэн чухал биш харин гагцхүү хийх нь л чухал.
Сул дорой болбоос уучлах сэтгэл үгүй. Уучлах сэтгэл нь тэвчээр хүчтэй нэгэнд л байдаг.
Алдаа гаргах эрх чөлөө үгүй бол эрх чөлөөтэй байгаад хэрэггүй.
Энэ дэлхийд үзмээр байгаа өөрчлөлт чинь чи өөрөө байх хэрэгтэй.
Аз жаргал гэдэг бол бодож байгаа, хэлж байгаа, хийж байгаа зүйлс тэн нэгэн ижил зохицон байхыг хэлнэ.
Миний амидрал бол миний илэрхийлэх гэсэн бүхэн билээ.
Хүн бүхэн өөрийн амирлангуйг дотроосоо олох ёстой. Тэрхүү амирлангуй бодит байхын тулд гадны нөлөөнд авташгүй байх хэрэгтэй.
Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө итгэсэнчлэн болдог. Хэрэв би өөрийгөө ямар нэг юм хийж чадахгйү гэж бодвол тэр зүйлийг хийх чадваргүй болдог. Харин чаднаа гэж бодвоос чадах хүч чадлыг олдог.  


Whatever you do will be insignificant, but it is very important that you do it.

The weak can never forgive. Forgiveness is the attribute of the strong.

Freedom is not worth having if it does not include the freedom to make mistakes.

You must be the change you wish to see in the world.

Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony.

My life is my message.

Each one has to find his peace from within. And peace to be real must be unaffected by outside circumstances.

Men often become what they believe themselves to be. If I believe I cannot do something, it makes me incapable of doing it. But when I believe I can, then I acquire the ability to do it even if I didn't have it in the beginning.

3/09/2010

Aung San Suu Kyu



Aung San Suu Kyu

Дэлхийн хүн төрөлхтөн бүрэн дүүрэн нөөц чадавхиа таниж нээхийн тулд эрх чөлөө, аюулгүй байдал хэрэгтэй билээ.

Human beings the world over need freedom and security that they may be able to realize their full potential.

Aung San Suu Kyi 1945 оны 6 сарын 19 нд төрсөн.

3/08/2010

Ralph Bunche



RALPH BUNCHE

Ерөөсөө дайнд дуртай ард түмэн гэж байдаггүй юм, харин дайнч удирдагчид л гэж байдаг юм.
There are no warlike people - just warlike leaders.


Ralph Bunche 1904 оны 8 дугаар сарын 7 нд төрж 1971 оны  12 дугаар сарын  9 нд нас баржээ.

Bernard M.Baruch


 
BERNARD M.BARUCH

Миний хувьд хөгшрөх гэдэг надаас үргэлж арван таван насаар ах байдаг юм.
To me, old age is always 15 years older than I am.

Bernard M.Baruch 1870 оны 8 дугаар сарын 19 нд төрж,  1965 оны 6 дугаар сарын 20 нд өөд болжээ.

Walt Disney




WALT DISNEY

Хэрэв та мөрөөдөж чадвал та биелүүлж чадна.
If you can dream it, you can do it.

Walt Disney 1901 оны 12 дугаар сарын 5 нд төрж, 1966 оны 12 дугаар сарын 15 нд нас баржээ.

Bill Gates



BILL GATES

Таны хамгийн гомдолтой үлдсэн үйлчлүүлэгчид бол таны хамгийн их суралцах эх булаг болно.
Майкрософтод маш их мундаг санаанууд олон гардаг ч гэм нь дандаа дээрээс гарч ирдэг юм. Энэ бол тийм зөв зүйл биш билээ.

Your most unhappy customers are your greatest source of learning.
At Microsoft there are lots of brilliant ideas but the image is that they all come from the top - I'm afraid that's not quite right.

Bill Gates  1955 оны 10 дугаар сарын 28 нд төржээ.

Hubert De Givenchy



HUBERT DE GIVENCHY

Миний авьяасыг бурхан өгсөн гэдэгт би бүрэн итгэдэг. Би түүнээс их юм гуйдаг ч би түүнд дандаа баярласнаа илэрхийлдэг. Би их юм шаарддаг сүсэгтэн байгаа юм.

I absolutely believe my talent is God-given. I ask for a lot, but I also thаnk him. I'm a very demanding believer.

Hubert de Givenchy 1927 оны 2 дугаар сарын 21 нд төржээ.