Showing posts with label Япон хэлний хичээл. Show all posts
Showing posts with label Япон хэлний хичээл. Show all posts

5/28/2010

Хирагана унших зурагт дасгал

ХИРАГАНА УНШИХ ЗУРАГТ ДАСГАЛ

JINHENE BODIT BAIDALD BAIGAA HIRAGANAGAAR BICHSEN ZUIL UNSHIH DASGAL

1. ROMAN GAILIGTAI BAS HANZTAI


Шин-Коганей


Шираитодаи


Хибаригаока

Тама


Multipurpose Restroom

2. GALIGGUI DAN HIRAGANA

Доорх хираганаар бичсэн төрөл бүрийн хаяг, реклам анхааруулга бичгийг уншиж орчуул.


Автобусны дотор байх анхааруулга бичиг


Мусашисакаи Чуо Сэн


???

???


???


Энд хэн хэний нэр байна вэ?



5/21/2010

これ、いくら です か。


ЭНЭ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

これ、いくら です か。

KORE, IKURA DESU KA?

Нэгдүгээр хэсэг:
Дэлгүүрээр явах

Хичээлийн гол агуулга:
·         Эрж хайж яваа юмаа асуух
·         Юмны үнэ асуух
·         Янз бүрийн эрэлт хүсэлт тавих
·          
かさ、あります か。
Каса аримасү ка?  Шүхэр байна уу?

Тайлбар: “____________ (wa) arimasu ka.”  гэдэг хэлзүйн бүтэц бол ямар нэгэн юм байна уу гэсэн шиг утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Танд  ________ байна уу? гэсэнтэй ойролцоо утга илэрхийлэх бүтэц юм. 

Жишээ нь: 

ジョン:すみません。、かさ は ありますか。
て人: はい、あります。こちら です。 
Jon:                 -  Sumimasen. Kasa (wa) arimasu ka?
Ten’in:             - Hai, arimasu. Kochira desu.

А. Дараах үгсийг ________ arimasu ka? загварт хэрэглэж дадлага хий.

かさkasa шүхэр
英語の 新聞eigo no shimbun англи сонин
国際 電話 の カード  kokusai-denwa no kādo олон улсын ярианы  карт
地 図 chizu газрын зураг
(お)水 (o) mizu ус
(尾)酒 (o) sake саке 
電池 denchi зай
たばこ tabako тамхи
頭痛  zutsū-yaku  толгойны эм



1/31/2010

Наймдугаар хичээл


ICHIBAN CHIKAI GINKŌ WA DOKO DESS KA? (8)

·      Япон бол голдуу бэлэн мөнгөөр наймаа худалдаа хийдэг орон.
·      Хаа ч явсан бэлэн мөнгөтэй явах хэрэгтэй. Ялангуяа томоохон хот, жижиг сууринд мөнгө авах төвөгтэй. Учир нь тэр болгон банк гадаадын картуудыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвшөөрлөө өндөр татвар авдаг учир хангалттай бэлэн мөнгөтэй явах нь хамгийн зөв арга.
·      Банкууд өглөөний 9-өөс үдээс хойш 15 цаг хүртэл ажилладаг. Хагас бүтэн сайнд ажилладаггүй. Банк бүрийн амралт янз бүр.
·      Гадаадын валютыг зөвхөн банкинд солино. Citibank  нэлээд нөлөөтэй. Сүүлийн үед Английн HSBC  банкны салбарууд энд тэнд нэлээд байгуулагдаж эхлээд байна.
·       Кредит картаар голдуу үнэтэй дэлгүүр, ресторан, зочид буудлуудад л үйлчилнэ.
·      АТМ -д гадаадын картуудыг хэрэглэж болохгүй. Үйлчилгээ нь голдуу банкны ажиллах цагаар байдаг. Банк хаасны дараа болон амралтын өдрүүдэд илүү мөнгө төлж үйлчилгээ хийлгэнэ.
·      АТМ машинууд голдуу 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрүүдийн дотор бий.
·      НӨАТатвар Японд 5 % -тай байдаг. Та 100 йэний бараа авлаа гэж бодоход 105 йэн төлнө. Харин Duty Free Shop-уудад таны паспортыг үзээд энэ татварыг хөнгөлөж өгдөг.
·      Гурван сараас дээш хугацаагаар оршин суугч банкны данс нээлгэхэд ямар ч асуудалгүй амархан.

Ойрхон банк хаана байна вэ?
Ichiban chikai ginkoō wa doko dess ka?

Ойрхон мөнгө солих газар хаа байна?
Ichiban chikai ryōgae-jo wa doko dess ka?

АТМ хаана байна вэ?
Ginkō no ATM wa doko dess ka?

Зааж өгнө үү?
Misete kudasai

Би  ... –ийг йэнээр солимоор байна?
... o en ni kaetai dess.

Монгол мөнгө
Mongoru togrog
Америк доллар
Doru

Англи паунд
Igiriss pondo

-ийн солих ханш хэд байна вэ?
... reto wa ikura dess ka?

Үүнийг солиж өгнө үү?
Kore o kaete kudasai

Би кредит картнаас мөнгө авч болох уу?
Kono krejitto kādo de genkin o hiki-dasemass ka?

Тасалбар өгнө үү?
o-kanjo onegai shimass.

Хэд болж байна?
Ikura dess ka?

Би уридчилан төлөх үү?
Maebarai dess ka?

Би хаана төлөх вэ?
Doko de haraeba ī dess ka?

Би энэ кредит картаар төлж болох уу?
Kono krejitto-kādo haraemass ka?

Би замын чекээр төлж болох уу?
Kono toraberāzu chekk de haraemass ka?

Надад тасалбар өгнө үү?
Reshīto o onegai shimass

Би үүнийг төлнө өө.
Watashi ga haraimass

За би төлнө, хариуцана, даана.
Watashi no ogori dess!

Долоодугаар хичээл

ЯПОН ХЭЛНИЙ ҮЙЛ ҮГ

Аливаа хэлэнд үйл үг маш чухал үүрэгтэй. Үйл үггүйгээр, үйл үгийг тогтоохгүйгээр, харилцана, ойлголцоно гэж байхгүй. Япон хэлний нэр, үйл үг, үгүүлбэрийн байрлал бол монгол хэлтэй эгээ адилхан учраас монгол хүнд маш ойлгомжтой, амархан. Мөн бие, тоо, хүйсээр хувирдаггүйгээрээ ижил аж. Хамгийн гол нь үйл үгээ цээжилэх хэрэгтэй. Япон хэлний үйл үгийг үндсэнд нь гурван бүлэгт хуваадаг аж.

Нэгдүгээр бүлэг буюу -u төгсгөлтэй үйл үг:

Үүнийг үйл үгийн үндсэн хэлбэр буюу толь бичгийн хэлбэр гэх бөгөөд Godandoushi буюу Godan үйл үг гэж нэрлэдэг.

• hanasu - ярих, хэлэх
• kaku - бичих
• kiku - сонсох
• matsu - хүлээх
• nomu - уух

Хоёрдугаар бүлэг буюу iru and eru төгсгөлтэй үйл үг:

Энэ нь мөн үйл үгийн үндсэн хэлбэр бөгөөд Ichidan-doushi буюу Ichidan үйл үг хэмээн нэрлэдэг аж.

Iru төгсгөлтэй үйл үг:

• kiru - өмсөх
• miru - харах
• okiru - босох
• oriru - буух
• shinjiru - итгэх

Eru төгсгөлтэй үйл үг:

• akeru - нээх, онгойлгох
• ageru - өгөх
• neru - унтах
• taberu - идэх

Зарим дүрэм бус үйл үг бий. Доорх бүлэг үгс нэгдүгээр бүлэгт хамаарах боловч iru болон eru – ээр төгсөж байна гэж үздэг.

• hairu - орох
• hashiru - гүйх
• iru хэрэг болох
• kaeru буцах,
• kagiru хязгаарлах
• kiru таслах, хэрчих,
• shaberu чалчих, ярих
• shiru мэдэх

Гуравдугаар бүлэг: Дүрэм бус үйл үг

Япон хэл kuru - ирэх буюу suru - хийх хэмээх утгатай зөвхөн хоёрхон дүрэм бус үйл үгтэй. Suru хэмээх үйл үгийг их хэрэглэдэг. Монгол хэлээр бол хийх, тэгэх ингэх гэсэн шиг утгатай. Мөн маш олон нэр үгтэй нийлж үйл үгийн утга бүтээдэг. Ялангуяа хятад хэлний болон барууны хэлнүүдийн харь үгтэй хорших нь их гэнэ. Жишээ нь:

• benkyousuru - сурах
• ryokousuru - аялах
• yushutsusuru - экспортлах
• dansusuru - бүжиглэх
• shanpuusuru - шампундах

Зургаадугаар хичээл


5 (go) WATASHI NO MEISHI DESS

·      Хүн хоорондын зай гэж нэг юм японд маш чухал юм. Хүнд хэтэрхий ойртож болохгүй, биед нь хүрч болохгүй, ойр зогсох суух хэрэг гарвал уучлал хүсэх байдлыг толгойгоо дохих ч юм уу, ямар нэг байдлаар ойлгуулах хэрэгтэй. Ярихдаа ч гэсэн үүнийг анхаарах учиртай. Хэт ойроос ярих юм уу, манайхан хоорондоо харицдаг шиг цохиж авах, мөрөөр нь тэврэх, татах, чангаах, гарыг удаан барих гэх мэт хориотой.
·      Япончууд барагтай бол гар баридаггүй, толгой бөхийн мэндчилдэг. Манайхан сүүлийн үед гарах барих их дуртай болоод байгааг анхаараарай.
·      Зөөлөн аядуу ярих хэрэгтэй. Хашгирч орилж, чанга чанга ярихгүй.
·      Олон нийтийн газар найтаах болбол нийтийн дунд аль болох цаас алчуур хэрэглэж, зөөлөн бүдэг найтаахыг хичээх хэрэгтэй. Манайхны хэлдэг нусны алчуур, гарын цаас байнга авч явууштай.
·      Хүмүүс рүү хуруугаараа чичиж зааж болохгүй. Хэрэв заах хэрэг гарвал заавал алгаа дэлгэж гараараа хүндэтгэн заана.
·      Япончууд бэлэг солилцох нарийн ёс журамтай улс. Хэрэв та хэн нэгний гэрт уригдсан бол заавал бэлэгтэй очоорой. Мэдээж нутгаасаа авчирсан юм байвал дээр байх, тийм юмгүй бол дэлгүүрээс ойр зуурын бялуу, жигнэмэг, боов, вино авч очиж болно. Харин боодолд нь анхаараарай. Том дэлгүүрүүдэд бэлгэнд зориулж боож өгнө үү гэвэл янзтай сайхан боогоод л өгнө. Мөн юмыг яаж мэдэх вэ нөөц бэлэгтэй явсан нь дээр.
·      Хэрэв та өөрөө хүнээс бэлэг авбал маш их баярлаж байгаагаа хамт зургаа авахуулах ч юм уу, ямар нэгэн байдлаар заавал илэрхийлэх хэрэгтэй.

Би .... гэдэг хүн.                                   Watashi wa … dess
Монгол хүн, Англи хүн                          mongoru-jin igiriss-jin,
Миний нэр Жанцан.                              Watashi wa Jantsan san
Таны нэр хэн бэ?                                  o-namae wa nan dess ka?
Сайн байна уу та?                                 O-genki dess ka?
Сайн, сайн байна уу?                            genki dess, anata wa?
Би амарч явна.                                                 Kyūka de koko ni mass
Би ажлаар яваа хүн.                             Shigoto de koko ni imass
Би анх удаа Японд ирж байна.              nihon wa hajimete dess
Би анх Токиод ирж байна аа                 Tōkyō wa hajimete dess
Та гадаад оронд явж байсан уу?           gaikok ni itta ga arimass ka?
Надад их аятай сайхан байна аа.          taihen tanoshikatta dess
За ёстой их баярлалаа.                        go-chisō-sama deshta
Маш их баярлалаа.                               Arigatō gozaimass
Tа чинь ёстой өглөгийн эзэн юм аа.     
o-sewa ni narimashta, arigatō gozaimass
Танилцсандаа талархаж байна.            o-ai dekite tanoshukatta dess
Энэ миний нэрийн хуудас.                     Watashi no meishi dess
Энэ миний хаяг.                                    Watashi no jūsho dess
Энэ миний утасны дугаар.                     Watashi no denwa-bango dess

Тавдугаар хичээл

Япон хэлний мэндчилгээний хэлбэрүүд

Нийгмийн харилцаанд нэгэнт оролцож байгаа бол мэдээж төрөл бүрийн тохиолдолд хэлэх мэндчилгээний үг, хэллэг зайлшгүй хэрэг болно. Доор хамгийн их хэрэг болж мэдэх зарим үг, хэллэгээс танилцуулж байна.

Баяр ёслол

Баяр хүргэх:
Баярын мэнд дэвшүүлэе. Omedetou gozaimasu.
Баярын мэнд хүргэе. Omedetou.

Gozaimasu гэдэг хэлбэр нь маш хүндэтгэлийг илэрхийлнэ. Хариуд нь Arigatou юмуу arigatou гэж хэлнэ.

Төрсөн өдрийн баяр хүргэх:

Төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлэе.
O-tanjoubi omedetou gozaimasu.

Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Tanjoubi omedetou.

Хуримлаж байгаад тань баярын мэнд дэвшүүлэе.
Go-kekkon omedetou gozaimasu.

Хуримын баярын мэнд хүргэе.
Kekkon omedetou.

Мөн о болон go гэсэн нөхцөлүүдийг нэмж хэрэглэвэл маш хүндэтгэлтэй утгатай болно.

Хэн нэгэн хүн өвчтэй зовлонтой үед:

За бие чинь яаж байна даа? Guai wa ikaga desu ka?

Ханиад гайгүй юу? Kaze wa ikaga desu ka?

Тусласанд баярлалаа, Okagesama de yoku narimashita.
бие овоо болж байна.

Okagesama de гэдэг хэлбэрийг ямар нэгэн сайн мэдээ болон хариу дуулгахад хэрэглэдэг ажээ.

Дөрөвдүгээр хичээл


4 (yon) Түлхүүр үгс

·         Японы хэв ёс: Та гудамж, нийтийн тээврийн хэрэгсэлд явж байхдаа юм, идэж ууж болохгүй. Гудамж, талбай маш цэвэрхэн. Хэн ч хог хаяхгүй, өөрийнхөө тарьсан хогийг өөрөө авч явж хогийн саванд хийнэ. “Хүн бүр бага балчираасаа туйлын” цэвэрч болж хүмүүжжээ. 
·         Япон бол маш тайван орон, хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх вий гэж санаа зоволтгүй. Гэхдээ болгоомж юунд илүүдэх билээ.
·         Япончууд зочноо голдуу ресторанд дайлдаг. Ажил төрлийн болоод гэр бүлээрээ мэдэх зочид бол хаа нэг гэр орондоо урина, бусад тохиолдолд гадуур хооллоно.
·         Айлд болон зарим албан газар зочилбол tatami дээр гишгэхийн өмнө гутлаа заавал тайлах учиртай тул та цоорхой оймс, трико өмсөх вий. Зарим япон ресторанууд ч татамитай байдаг.
·         Зундаа их чийгтэй халуун учраас богино ханцуйтай цамц өмсөж, биедээ ус байнга авч явах хэрэгтэй. Мөн нойтон алчуур болон дэвүүр авч явбал хэрэг болно шүү.

Надад ... хэрэгтэй байна.                      ... o onegai shimass
Би тасалбар авая.                                reshīto o onegai shimass
Би утсаар ярих хэрэгтэй байна. denwa a kaketai dess
Такси авмаар байна.                             takshī o yonde kudasai
Би/бид ...-ж/ч болох уу?                        ...shtemo ī dess ka?
Би барьж болох уу?                              unten shtemo ī dess ka?
Би хаанаас аппарат авах вэ?                kamera wa doko de kaemass ka?
Би хаанаас гар утас авах вэ?                keitai denwa doko de kaemass ka?
Би үүнийг яаж ажиллуулах вэ?             dono yō ni tsukaeba i dess ka?
Энийг японоор юу гэх вэ?                     kore wa nihongo de nan to īmass ka?

Хэзээ?                                                 itsu?
Хэдэн цагт?                                          Nan-ji ni?
Галт тэрэг хэдэн цагт хөдлөх вэ?         densha wa nan-ji ni demass ka?
Хэдэн цагт гарах билээ?                       chekk-auto wa nan-ji dess ka?
Хэдэн цагт онгойх вэ?                          itsu akimass ka?
Хэдэн цагт хаах вэ?                              itsu shimarimass ka?
Өнөө өглөө                                           kesa
Үд дээр                                                            gogo
Өнөө орой                                            konya
Өнөөдөр                                               kyō
Маргааш                                               ashta
Өчигдөр                                               kinō
Одоо                                                    ima
Дараа                                                   ato de