Showing posts with label Монгол дууны шүлэг. Show all posts
Showing posts with label Монгол дууны шүлэг. Show all posts

2/12/2010

ХАЙРХАН УУЛЫН БАРАА

Аялгууг Б.Шарав





ХАЙРХАН УУЛЫН БАРАА

Сэвшээ хонгор салхиараа илбээд
Сэвлэг даахийг минь сэврээн торниулсан
Сэврүү шиг холдоо санаашран суухад
Сэтгэл дотор минь тодорхой байдаг

   Хайрхан уулын барааг 
   Харах л бүрий минь жаргал юм аа
   Хайртай буурал аав, ээждээ
   Очих бүр минь заяа юм даа.

Нутаг усаа шүтэж явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг ганганаад морддог ч
Нулимстай нүдэнд минь илхэн байдаг

   Хайрхан уулын барааг 
   Харах л бүрий минь жаргал юм аа
   Хайртай буурал аав, ээждээ
   Очих бүр минь заяа юм даа.

Дэвэн нисдэг жигүүртэн нь хүртэл
Дэнж нууранд нь өнжин хоргоддог
Дэргэдийн нөхөр нэрийг нь хэлэхэд
Дээж айргийнх нь үнэр сэнгэнэсэн

   Хайрхан уулын барааг 
   Харах л бүрий минь жаргал юм аа
   Хайртай буурал аав, ээждээ
   Очих бүр минь заяа юм даа.






Монголын тал нутаг



Шүлгийг Загдын Түмэнжаргал
Аялгууг Б.Шарав

Монголын тал нутаг

Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгал авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цээж зүрх минь цэлмэнэ

Ямар цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

Алиман цагаан саран
Тормос тормос мишээхэд
Алтан мөнгөн одод
Тодрон тодрон жирвэлзэнэ

Ямар цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр
Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар

Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүй цэлийгээд

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

АНХНЫ ХАЙР



Шүлгийг Дожоогийн Цэдэв
Хөгжмийг Нацагийн Жанцанноров

АНХНЫ ХАЙР
(“Би чамд хайртай” киноны дуу)

Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаа байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү
            Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
            Алдрайхан хонгор нас минь ээ
            Амьдралд хоёр заяахгүй
            Анхны хайр минь ээ, хайр минь
            Анхны хайр минь ээ
Эмзэг эмзэг гэхэд
Анхны хайр шиг эмзэгхэн нь хаа байна
Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү
Дахилт
Үүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг үүрдийнх хаа байна
Нартад нандигнах юм бол
Насны энгээр ч хайрын цэцэг мөнхөрдөг юм шүү
            Дахилт

Шинэ үг, хэллэг
хагдрах ≈ унах, гундах, муудах, үгүй болох,
алдрай ≈ бага, жаахан, залуу
хоёр заяах ≈ дахих, дахин ирэх, хоёрдахаа бий болох
эмзэг ≈ энхрий, нандин,
энхрийлэх ≈ хайрлах
хайруу ≈ хүйтэн,
дэлбээлэх ≈ ургах, цэцэглэх, дэлбээгээ нээх
нарт ≈  дэлхий, хорвоо, ертөнц
насны эн ≈ бүх насаар, бүх амьдралаар
мөнхрөх ≈ мөнхийн болох, хэзээ үүрд болох