1/31/2010

Наймдугаар хичээл


ICHIBAN CHIKAI GINKŌ WA DOKO DESS KA? (8)

·      Япон бол голдуу бэлэн мөнгөөр наймаа худалдаа хийдэг орон.
·      Хаа ч явсан бэлэн мөнгөтэй явах хэрэгтэй. Ялангуяа томоохон хот, жижиг сууринд мөнгө авах төвөгтэй. Учир нь тэр болгон банк гадаадын картуудыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвшөөрлөө өндөр татвар авдаг учир хангалттай бэлэн мөнгөтэй явах нь хамгийн зөв арга.
·      Банкууд өглөөний 9-өөс үдээс хойш 15 цаг хүртэл ажилладаг. Хагас бүтэн сайнд ажилладаггүй. Банк бүрийн амралт янз бүр.
·      Гадаадын валютыг зөвхөн банкинд солино. Citibank  нэлээд нөлөөтэй. Сүүлийн үед Английн HSBC  банкны салбарууд энд тэнд нэлээд байгуулагдаж эхлээд байна.
·       Кредит картаар голдуу үнэтэй дэлгүүр, ресторан, зочид буудлуудад л үйлчилнэ.
·      АТМ -д гадаадын картуудыг хэрэглэж болохгүй. Үйлчилгээ нь голдуу банкны ажиллах цагаар байдаг. Банк хаасны дараа болон амралтын өдрүүдэд илүү мөнгө төлж үйлчилгээ хийлгэнэ.
·      АТМ машинууд голдуу 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрүүдийн дотор бий.
·      НӨАТатвар Японд 5 % -тай байдаг. Та 100 йэний бараа авлаа гэж бодоход 105 йэн төлнө. Харин Duty Free Shop-уудад таны паспортыг үзээд энэ татварыг хөнгөлөж өгдөг.
·      Гурван сараас дээш хугацаагаар оршин суугч банкны данс нээлгэхэд ямар ч асуудалгүй амархан.

Ойрхон банк хаана байна вэ?
Ichiban chikai ginkoō wa doko dess ka?

Ойрхон мөнгө солих газар хаа байна?
Ichiban chikai ryōgae-jo wa doko dess ka?

АТМ хаана байна вэ?
Ginkō no ATM wa doko dess ka?

Зааж өгнө үү?
Misete kudasai

Би  ... –ийг йэнээр солимоор байна?
... o en ni kaetai dess.

Монгол мөнгө
Mongoru togrog
Америк доллар
Doru

Англи паунд
Igiriss pondo

-ийн солих ханш хэд байна вэ?
... reto wa ikura dess ka?

Үүнийг солиж өгнө үү?
Kore o kaete kudasai

Би кредит картнаас мөнгө авч болох уу?
Kono krejitto kādo de genkin o hiki-dasemass ka?

Тасалбар өгнө үү?
o-kanjo onegai shimass.

Хэд болж байна?
Ikura dess ka?

Би уридчилан төлөх үү?
Maebarai dess ka?

Би хаана төлөх вэ?
Doko de haraeba ī dess ka?

Би энэ кредит картаар төлж болох уу?
Kono krejitto-kādo haraemass ka?

Би замын чекээр төлж болох уу?
Kono toraberāzu chekk de haraemass ka?

Надад тасалбар өгнө үү?
Reshīto o onegai shimass

Би үүнийг төлнө өө.
Watashi ga haraimass

За би төлнө, хариуцана, даана.
Watashi no ogori dess!

No comments: