1/31/2010

ТОЛГОЙ

Америкийн ерөнхийлөгч, Зөвлөлтийн удирдагчтай хамт хөөрхий муу жижигхэн Монголд айлчилж гэнэ дээ. Манай хүн хөл алдаад л хамгаа дэлгэн үзүүлж гарчээ. Улаанбаатарын нэг гуанзанд хамтдаа яваад орлоо гэнэ. Хонины хуйхалсан толгой зарж байж гэнэ шүү. Өөр хоол байсангүй. Мань хүний нүүр ганц түлэгдэж дээ. Харин Америкийн ерөнхийлөгч хуйхалсан толгойг үзээд ихэд сонирхож алив нэгийг худалдаж авая гэжээ. Гуанзны тогооч нэг төгрөгөөр зараадхаж. Зөвлөлтийн удирдагч түүнийг дуурайгаад бас нэг толгой авчээ. Нэг төгрөг тавин мөнгөөр өгч байна гэнэ. Жижиг улсын тэргүүн юм болохоор манай хүн яахав дээ хөөрхий их гүрний удирдагчдыг дагаад бас нэг хонины толгой худалдаж авсан чинь нэг төгрөгний үнэтэй байжээ. Эзэн нь юм болохоор ихэд гайхаж бас яльгүй хилэгнэж гуанзны тогоочоос “чи юунд энэ толгойнуудыг манай зочдод өндөр үнээр зараад байна. Надад болохоор нэг төгрөгөөр өгдөг нь юу билээ?” гэжээ. Тогооч урдаас нь тэгэлгүй яахав эзэн минь, Америкийн ерөнхийлөгчид өгсөн толгой чинь тархитай бөгөөд хэлтэй юм. Тийм болохоор хоёр төгрөг. Зөвлөлтийн удирдагчид зарсан нь тархигүй, ганц хэлтэй юм. Харин эзэн танд өгсөн нь толгой бол тархи ч байхгүй, хэл ч байхгүй болохоор ердөө ганц төгрөгөөр үнэлж байгаа юм гэжээ.”
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 181-р тал

No comments: