3/04/2010

Монгол хэлний сонсох дадлага



МОНГОЛ ХЭЛНИЙ СОНСОХ ДАДЛАГА

Ж.Бат-Ирээдүй, К.Окада

Энэхүү “Монгол хэлний сонсох дадлага” I, II номыг Монгол хэл сурч байгаа гадаадын хүмүүст зориулсан. Тэр тусмаа дундаас дээш бүр дээд шатны хүмүүсийн хэлний мэдлэг, сонсох чадвараа сайжруулахад зориулсан юм. Энэ номын нэгдүгээр дэвтэрт монгол уран зохиолын шилдэг үгүүллэгүүд, хоёрдугаархад нь монголын шилдэг яруу найргууд багтсан юм.
Нэгдүгээр дэвтэрийн үгүүллэгт Сэнгийн Эрдэнийн “Малын хөлийн тоос”, Жагдалын Лхагвын “Уулзалт”, “Насны чагтага”, Цэндийн Доржготовын “Хуруун чинээ лааны гэрэл”, “Нохой гэрт хүн урдаггүй”, Балжирын Догмидын “Хөдөөгийн араншин”, Жанчивын Дашзэгвийн “Цэцэг нялхарсан зун”, Дамбадаржаагийн Намсрайн “Жамухын өчил” зэрэг алдартай үгүүллэгүүд багтсан бол хоёрдугаар дэвтэрийн шүлэг яруу найрагт Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг”, Шаравын Сүрэнжавын “Долоогийн дууль”, Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхан”, “Хуучин дэр модны дууль”, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Цэргийн хар”, Гомбожавын Мэнд-Ооёогийн “Хүлээж буй ээж”, Зундуйн Доржийн “Үхэр Монголын уур хилэн”, Бямбын Ринчений “Бэр цэцэг”, Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”, “Есөн эрдэнийн орон” зэрэг алдартай яруу найргууд орсон.
Уг номыг Монгол улсын гавьяат жүжигчин Равдангийн уншсан “Үхэр монголын уур хилэн” даабл си ди дээр үндэслэн хийсэн болно. Номын дасгалыг эхний удаа шууд сонсоод нөхөх, хоёр дах удаад тулгаж сонсох, гурав дах удаа ойлгохгүй үг, хэллэгээ хянаж үзэх, өөрийгөө шалгах дэс дараагаар хийсэн болно.

Some information  about the book
“Монгол хэлний сонсох дадлага”, 2 volumes
K.Okada, J.Bat-Ireedui, 2009
ISBN 99929-0-781-9
Mon Education Press
Edited by Dr. D.Baasanbat,
A5, I vol 166 pages, II vol 130 pages, with Audio CD

No comments: