ХҮНИЙ ААШ
Асгартал орохоор үерлэлээ гэх,
Аашлаж загнахаар агсарлаа гэх юм
Дуутай тэнгэрийг хургүй гэх,
Дурласан залууг сохор гэх юм.
Навч унахаар намар гэх
Намайг унахаар чамайг гэх.
Нар гарахаар халлаа гэх,
Нас явахаар хөгширлөө гэх юм.
Орохлоор норлоо гэх юм
Очихлоор ирлээ гэх юм
Салхилахаар шуурлаа гэх,
Санахлаар худлаа гэх юм.
Хүйтрэхээр даарлаа гэх,
Хүлээхээр хэрэггүй гэх юм
Халахаар салхи гэх,
Хайрлахаар хар гэх юм.
Шиврэхлээр дээлээ гэх,
Шивнэхлээр үгээ гэх юм.
Шуурахаар шороо гэх
Шулуудахаар уравлаа гэх
Хүсэл нь хэзээ биелэхгүй
Хүний ааш тэнгэрийн аашнаас төө илүү.
J.Ireedui, 22.06.2009
2 comments:
Гоё шүлэг байна :)
Амьдрахаар найзууд мартлаа гэх
Алдрын оргилд хүрэхээр авилгал өглөө гэх
Зуу татахаар архичин боллоо гэх
яг үнэн, гоё шүлэг байна. Баяр хүргье.
Үүрээ
Post a Comment