7/26/2009

САКУРА


Санаа алдахад нь
Санаашраад догдлоно чинээ бодсонгүй,
Салаад унахад нь
Салхинд хийснэ чинээ санасангүй.
Бороо минь чи түүн дээр бүү дус
Дуслыг чинь тэр даахгүй, хүнддэнэ.
Салхи минь чи түүнийг бүү сэв,
Сэвшээг тэнь тэр тэвчихгүй, хөнгөдөнө.
Харин Хайрыг чинь даана,
Харцыг чинь даана,
Ухаанд тань уярна,
Уучид чинь баярлана.
Богино настай юм аа
Хорвоод ганц хоног л дээ.
Бодол муутай юм аа
Хайранд ганцхан дасаг л дээ.
Урт насгүй юмаа
Уярч ганц хоног л дээ
Ухаан муутай юм аа
Уйлж байгаад тайтгараг л дээ.
Харин Хайрыг чинь даана,
Харцыг чинь даана,
Ухаанд тань уярна,
Уучид чинь баярлана.
Хорвоод ирсэнийх.
Б.Ирээдүй,
2009.03.24

No comments: