2/27/2010

Сэцүбүн



У
Сэцүбүн
лирал солигдох бүрийд тэмдэглэдэг тусгай өдрүүд гэж байж. Харин түүнээс одоо ганц үлдсэн нь сэцүбүн ажээ. Энэ өдөр бол хоёрдугаар сарын гурван бөгөөд өвлийн улирал дуусаж хаврын улирал эхэлснийг бэлгэдэнэ. Сэцүбүний үед хийх ёс бол шош хаях. Шошийг гэрийн хаалгаар гаргаж хаяхдаа “Они ва сото” хэмээн хашхирах бөгөөд энэ нь “Сүнс, чөтгөр зайлаг” гэсэн шиг утгатай аж. Мөн гаргаж хаяхдаа “Фүкү ва үчи” буюу Аз хийморь морилотугай” хэмээн хэлдэг аж. Они гэдэг бол нэг төрлийн мангас аж. Аймаар нүүртэй, эвэртэй, улаан хөх аристай байдаг аж. Барын арисан хэвнэг эсвэл богино өмд өмсөж төмөр саваа барисан байдаг аж. Жил бүр өөр өөрөөр багийг хийх бөгөөд сэцүбүний ёсоор Кансай орчмоор маки-зүши хэмээх хоол иддэг аж. Энэ нь аз жаргал авчирах утга учиртай ажээ.

No comments: