Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

12/28/2010

LESLIE BARRIE: "6 CANCER-FIGHTING SUPERFOODS"


By Leslie Barrie
To reduce your risk of cancer, look no further than your fridge. "All the studies on cancer and nutrition point to eating plant-based foods for their phytonutrients and other special compounds," says Richard Béliveau, PhD, chair in the prevention and treatment of cancer at the University of Québec at Montreal and author of Foods to Fight Cancer.

Aim for five to nine daily servings of all kinds of fruits and vegetables—especially these six superstars.


Broccoli

All cruciferous veggies (think cauliflower, cabbage, kale) contain cancer-fighting properties, but broccoli is the only one with a sizable amount of sulforaphane, a particularly potent compound that boosts the body's protective enzymes and flushes out cancer-causing chemicals, says Jed Fahey, ScD. A recent University of Michigan study on mice found that sulforaphane also targets cancer stem cells—those that aid in tumor growth.

Helps fight:
breast, liver, lung, prostate, skin, stomach, and bladder cancers

Your Rx:
The more broccoli, the better, research suggests—so add it wherever you can, from salads to omelets to the top of your pizza.

Health.com: 13 easy pizza recipes


Berries

All berries are packed with cancer-fighting phytonutrients. But black raspberries, in particular, contain very high concentrations of phytochemicals called anthocyanins, which slow down the growth of premalignant cells and keep new blood vessels from forming (and potentially feeding a cancerous tumor), according to Gary D. Stoner, PhD, a professor of internal medicine at The Ohio State University College of Medicine.

Helps fight:
colon, esophageal, oral, and skin cancers

Your Rx:
Stoner uses a concentrated berry powder in his studies but says a half-cup serving of berries a day may help your health, too.

Health.com: Go wild for berries!


Tomatoes

This juicy fruit is the best dietary source of lycopene, a carotenoid that gives tomatoes their red hue, Béliveau says. And that's good news, because lycopene was found to stop endometrial cancer cell growth in a study in Nutrition and Cancer. Endometrial cancer causes nearly 8,000 deaths a year.

Helps fight:
endometrial, lung, prostate, and stomach cancers

Your Rx:
The biggest benefits come from cooked tomatoes (think pasta sauce!), since the heating process increases the amount of lycopene your body is able to absorb.

Health.com: 10 tasty tomato recipes


Walnuts

Their phytosterols (cholesterol-like molecules found in plants) have been shown to block estrogen receptors in breast cancer cells, possibly slowing the cells' growth, says Elaine Hardman, PhD, associate professor at Marshall University School of Medicine in Huntington, West Virginia.

Helps fight:
breast and prostate cancers

Your Rx:
Munching on an ounce of walnuts a day may yield the best benefits, Hardman's research found.

Health.com: 8 super nuts


Garlic

Phytochemicals in garlic have been found to halt the formation of nitrosamines, carcinogens formed in the stomach (and in the intestines, in certain conditions) when you consume nitrates, a common food preservative, Béliveau says. In fact, the Iowa Women's Health Study found that women with the highest amounts of garlic in their diets had a 50 percent lower risk of certain colon cancers than women who ate the least.

Helps fight:
breast, colon, esophageal, and stomach cancers

Your Rx:
Chop a clove of fresh, crushed garlic (crushing helps release beneficial enzymes), and sprinkle it into that lycopene-rich tomato sauce while it simmers.

Health.com: Surprising health benefits of garlic


Beans

A study out of Michigan State University found that black and navy beans significantly reduced colon cancer incidence in rats, in part because a diet rich in the legumes increased levels of the fatty acid butyrate, which in high concentrations has protective effects against cancer growth. Another study, in the journal Crop Science, found dried beans particularly effective in preventing breast cancer in rats.

Helps fight:
breast and colon cancers

Your Rx:
Add a serving—a half-cup—of legumes a few times a week (either from a can or dry beans that've been soaked and cooked) to your usual rotation of greens or other veggies. 

SOURCE: YAHOO.COM

3/19/2010

Солонгос руу Японы визээр орж болох уу?



Солонгос руу Японы визээр орж болох уу?

Саяхан нэг эрдэм шинжилгээний хуралд оролцох ажлаар Солонгос руу явах болоод Токио дах элчингээс нь виз мэдүүллээ. Японд байгаа буюу японы визтэй монголчууд Солонгос руу ороход заавал виза авна, авахгүй шууд орж болно гээд л баахан яридаг. Үүнийг магадлаж Солонгосын элчингийн ажилтанаас лавлаж тодруулсаны үндсэн дээр виз авч явлаа. Энэ бол монголчуудад бас мэдэж байвал зохилтой хэрэгтэй мэдээлэл байх гэж бодоод блогтоо тавилаа. Солонгост орж болох, болохгүй хоёр бол шал өөр зүйлүүд байна шүү. Нэгдүгээрт хэрэв та Японоос Монгол руу ч юм уу ямар нэгэн улс руу Инчонаар дайрч буцаж байгаа бол 72 цаг хүртэл хугацаанд Солонгосын хилээр нэвтрэх, түр байх эрхтэй юм байна. Энэ нь Япон, Америк, Канад Улсын визтэй хүмүүст адилхан үйлчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл Монголоос Япон юм уу, Америк, Канад руу явж байгаа зорчигч ч Солонгос руу ороод гарч болно гэсэн үг. Харин Япон Улсад ажиллаж, амидарч, сурч байгаа хүн Солонгос ороод буцаж ирэх хэрэгтэй бол заавал зорчих виз авах учиртай гэнэ. Солонгос руу орох виз даруулахад хилээр орсон өдрөөс хойш 30 хоног байх виз дарж өгч байна.
Харин Токиогоос Солонгосын виз авах нь Монголоос авдаг шиг хүнд сурталтай аймаар зүйл биш юм. Үүнд бүрдүүлэх материал нь ч цөөхөн, амар:
1.             Гадаад паспорт, (хамгийн бага нь 3 сарын хугацаатай байх)
2.             Японы гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (ар өвөргүй)
3.             Элчин яамны анкет (интернетээс авч болно, элчин дээр ч очоод бөглөж болно.)
4.             Нэг хувь цээж зураг (pass size photo 3x4)
5.             3000 йэн (тэнд нь хоёрдугаар давхарт автомат машинд төлж талон авч хавсарна.)

За харин өөр нэг анхаарах зүйлүүд бол заавал өөрийн биеэр очих, Гэр бүлийн хоёр явах бол визээ өгөхдөө заавал өөрийн биеэр хоёулаа очоод харин визээ авахдаа хэн нэгнийхээ гадаад иргэний үнэмлэхийг авч очоод пасспортоо авч болдог юм байна. Харин Солонгосд очоод байх хаяг заавал байх ёстой гэнэ. Паспорт болон тооргшооны хуулбаруудыг консул дээр нь очоод хийж болно.

Ер нь Өмнөд Солонгосын Консулын газар, Японд Токио, Фүкүока, Кобэ, Нагояа, Осака, Ёокохама, Саппоро гэсэн хэдэн том хотод байдаг юм байна. Манайхан элчин, консул хоёроо ялгахгүй учир элчин дээр нь очоод байдаг. Том орны элчин, консул хоёр голдуу хоёр өөр газар байрладаг болохыг анхаарууштай юм.
Токио дах Солонгосын элчин, консулын газар хоёр нэг дүүрэгт ойрхон газар байх боловч хоорондоо зайтай нэг том гудамжны хоёр талд байдаг юм байна. Консул нь Oedo шугамаар яваад Azabu-juban  буудалд ойрхон байгаа. Тэнд буугаад 5 дугаар гарцаар гарч баруун гар тийшээ эргээд чигээрээ 150-200 метр орчим явна. Доор элчингийнх нь албан ёсны хаягийг тавилаа. Өөр асуух зүйл байвал утсаар нь яриарай. За ингээд танд амжилт хүсэе.




Embassy of The Republic of Korea in Tokyo, Japan     
1-2-5, Minami Azabu, Minato-ku, Tokyo, Japan ( 106-8577).
City: Tokyo
Phone: (81-3) 3452 - 7611/9
Fax: (81-3) 5232 - 6911.

7/29/2009

ДУУ СОНСОХООР BBC, VOA СОНСОГТУН.


Миний блог үзэгч залуучууд яаж гадаад хэл хурдан сурах вэ тэр дундаа англи хэлээ хэрхэн богино хугацаанд сайжруулах вэ гэсэн асуулт их ирүүлж байна. Би нэг их сүрхий арга чарга мэддэг, тэрийгээ хүнд ч хэлэхгүй нуугаад байгаа хүн биш гэхдээ зөвлөе, санал бодол хуваалцая гэж бодлоо. Тус болж бас юуны магад. Хэл сурах, за ер нь аливаа шинэ зүйлийг сурахад хэд хэдэн чухал зарчимтай баймаар юм билээ.
Шуудхан хэлэхэд гадаад хэлийг тэр хэлнийх нь орчин нутагт нь сурах шиг сайн юм байхгүй. Гэхдээ хүн болгонд энэ завшаан олон учир шалтгаанаар олдоод байхгүй учир өөрийн сэтгэл, итгэл, хөдөлмөр гуравтаа шүтэхээс өөр замгүй. Миний дээр хэрэгтэй гэсэн тэр зарчим бол энэ гурав юм. Ийм гурван зүйл байхгүйгээр дан сайн сурах бичиг, ном дэвтэрээр сурна гэж хаана ч байхгүй. Унтаж байхад чинь гадаад хэл сургах ном си ди байна гэж байгаа хүн болж үлгэр яриж бизнес хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Дээр хэлсэн дээр бүтээлч байх үйлийг нэмбэл бүр сайн. Нэг үеэ бодвол манай дэлхийн гол гол хэл, тэр дундаа англи, орос, япон, хятад, солонгос хэл сурах боломж нэлээд нэмэгдсэн. Энэ нь тухайн хэлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байнга ашиглах боломж юм.
Монголчуудыг ажиглаж байхад хэлний зүй буюу бичгийн хэлэнд овоо, ярианы хэлэнд ахиц муутай доороо эргэсэн аятай байдаг. Энэ нь ярих сонсох орчин бүрдэхгүй байгаатай холбоотой. Эхлээд сонсож ойлгож ёстой нөгөө чихнийхээ бөглөөг гаргаж байж дараа нь хариулах, ярих шат руугаа орно. Гэхдээ мэдээж гэнэт яриад унахгүй аль аль нь зэрэг хөгжиж байгаад ахих дэвших тал руугаа урагшилна. Хэдий чинээ уйгагүй их сонсох тусмаа дасаж дадаад ойлгоод эхлэнэ. Номын дасгал хийчихэээд суугаад байвал бүтэхгүй. Мэдээж сонсоход суурь мэдлэг, бас үгийн сангийн тодорхой нөөц хэрэгтэй л дээ. Үгийн сангийн нөөцийг бол алхам тутамдаа нэмэгдүүлэх хэрэгтэй, энэ бол хаана ч явсан нэмэж болдог, орчин нөхцөл шаарддаггүй ажил.
Зэ тэгээд дараа нь шууд сонсох чадвараа хөгжүүлэхийн төлөө байнга хичээллэх хэрэгтэй. Та дандаа хөгжим сонсож явдаг шигээ дандаа амид яриа сонсож явбал чихний чинь бөглөө арилна.
Залуучуудыг би хаа явсан газраа болсон болоогүй дуу сонсож толгой донхолзуулан данхалзуулан явснаас өдөрт ядаж нэгээс хоёр удаа ВВС юм уу Voice of America (VOA) радиог FM-ээр сонсож бай гэж зөвлөмөөр байдаг юм. Улаанбаатарт байгаа залуучуудад энэ маш том боломж. Учир энэ хоёр радио шинэ мэдээгээ цаг тутамд өдөртөө хэдэн арван удаа давтдаг учир нэг ёсны сайхан амид яриа, амид хичээл болох учиртай. Яг үнэндээ энэнээс илүү сургууль, сургалтын төв гэж Улаанбаатарт бараг байхгүй дээ. Ер нь залхуу бол хүний хамгийн том дайсан юм шүү дээ.
Токио, 21.05.2009

7/26/2009

CV (Си Ви) хэрхэн бичих вэ?


Энэ бол зөвлөгөө шүү. Одоо Монголд аливаа ажил төрлийн зар ялангуяа жаахан гайгүй ажлын зарлал дээр төрийн албан хаагчийн анкет буюу бидний хэлж заншсанаар нэгдүгээр маягт гэхээсээ илүү CV –гээ хавсаргана уу хэмээн дурдах нь их боллоо. Ялангуяа гадаад орнуудтай хамтарсан байгууллага, компани, элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд ийм шаардлага тавидаг нь олон улсын жишиг юм.
Ажил олох, ажлаа солих, өөрийнхөө хүссэн ажилд ороход Си Ви хамгийн чухал. Бидэнд Си Ви хийж бичиж байсан туршлага дутмаг. Голдуу дээр дурдсан анкетаар болгочихдог байлаа. Сүүлийн үед залуучууд си ви яаж хийж бичих вэ хэмээн их асуух боллоо. Тийм учраас энэ товч зөвлөмжийг блогтоо тавиж байна.
Энэ Си Ви гэдэг нь латин хэлний curriculum vitae (CV) буюу таны амидралын замнал гэсэн шүү утгатай үгийн товчлол бөгөөд монголоор хувь хүний товч намтар гэж орчуулж болох юм. Энэ бол хүний боловсрол, мэргэжил, амидралын хураангуй толь юм. Англи хэлээр товч намтар гэдэг юмыг манайхан шиг хэн дуртай нь дэвтэрийн гол цаасан дээр хаа хамаагүй бичээд өгч болдоггүй. Яаж бичих, хэрхэн бичих, юуг анхаарах нь ерөнхий чиг журам, өөрийн гэсэн хэв маягтай. Үүнээс үүдээд бид “Таны CV англи хэлээр”, “CV хэрхэн бичих вэ” гэсэн хоёр ч ном гаргасан. Номын дэлгүүрүүдээр одоо ч байгаа. Харин энд бид маш товч базаж бичих санаа байна. Ер нь си ви бичих бэлэн загвар байдаг. Тэр загварыг олж аваад хийхэд болчихно. Харин дотор нь юу бичих нь таны хэрэг. Англи хэлний ихэнхи тайлбар толины ард хавсралтаар хийсэн байдаг. Манайд хэвлэгдсэн Oxford English-Mongolian Dictionary (2006) толийн ард ганц хоёр загвар байна.
Си Ви-г бичихдээ аливаа бичиг баримтад тавигддаг энгийн байх, тодорхой байх, товч байх үндсэн гурван зарчмыг баримтлана.
Аливаа си ви үндсэн долоон хэсэгтэй. Үүнд:
1 Хувийн мэдээлэл: овог нэр, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа, гарал үүсэл, хаяг, утасны дугаарууд гэх мэт.
2 Боловсрол: Таны сурсан бага, дунд, их сургууль, коллеж, курс, он жил, мэргэжил, мэргэшил, ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал.
3 Ажлын түүх: ажиллаж байсан газрын нэрс, хаяг, дарга даамлын нэр, хийж байсан ажил төрлийн үүрэг, хариуцлага, ажилд гаргасан элдэв амжилт, онцлог, алдар гавияа.
4 Бусад чадварууд: Таны авияас чадвар, онцлог
5 Сонирхол: Таны хобби, спортын төрөл гэх мэт.
6 Нэмэлт мэдээлэл: бусад авияас чадвар, шагнал урамшил, алдар гавияа, өргөдөл гаргаж буй ажилтай холбоотой нэмэлт зүйлс.
7 Тодорхойлолт: Таныг хувь хүний төдийгүй алба ажлын хувьд маш сайн мэддэг ямар ч үед “цээжээрээ” хамгаалж чадах хоёроос гурван хүний овог, нэр, хаяг, утас й-мэйл гэх мэт.
Дарааллын хувьд ч иймэрхүү ерөнхий дэс дараатай. Си ви-г яг тэгэж хийнэ гэсэн жор байхгүй ч ерөнхий чиг баримжаа иймэрхүү. Хүний ажил, амидралын зам мөр өөр өөр, хувь хүн болгон болгон өөр өөр ертөнц юм болохоор си ви ч тийм байхаас өөр замгүй. Угаасаа тухайн хүнийг толинд харж байгаа юм шиг л харуулах учир зорилготой болохоор тэнд юу бичнэ таныг тэгэж л хүлээж авч, үнэлнэ гэсэн үг. Нөгөө үг нь зүрхээ хэлээд өгнө гэдэгтэй яг ижил. Тийм учраас хамаг л байдаг сайн сайхан бүхнээ бичээд азаа үзэхээс өөр арга байхгүй. Саар зүйлээ сайн далдалж, сайн сайхан бүхнээ товойлгон харуулж хийх хэрэгтэй.
Өөрийгөө хэрхэн илэрхийлж тодорхойлохоос хөдөлмөрийн зах зээлийн амжилт шалтгаална. Мэдээж сайн Си Ви сайхан амжилт авчирна. Нэмж үзэхийг хүсвэл дээрх номыг олж харна уу. Номын дэлгүүрүүдээр зарж байгаа.

ISSN ГЭЖ ЮУ ВЭ?


ISSN гэж ямар утгатай үг вэ? Энэ бол International Standard Serial Number гэдэг үгийн товчлол. Энэ бол олон хувиар цувралаар хэвлэгдэх хэвлэлд өгдөг Олон Улсын Стандарт дугаар юм.
Өнөөдөр надад 2010 оны хичээлийн жилд захиалах гадаад хэвлэлийн захиалгаа өгнө үү гэсэн бичиг орж ирлээ. Гэхдээ энэхүү захиалах хэвлэл сэтгүүл нь заавал ISSN тэй байх шаардлагатай шүү гэж анхааруулсан байна. Би Монгол Хэл Соёлын Сургуулийнхаа “Монгол судлал” сэтгүүлийн нэрийг өгчихлөө. Энэ сэтгүүлд бид 2006 онд ISSN-1997-1826 хэмээх дугаарыг албан ёсоор авсан билээ. Одоо дэлхийн аль ч орны номын сангаас Монгол Улсын Их Сургууль ийм сэтгүүл хэвлэдэг юм байна гэж үзэж харж болно. Харин сонин, сэтгүүл гаргадаг хүн байгууллага үүнийг заавал авах учиртай юм. Одоо бид их ч бай, бага ч бай номдоо ISBN (= International Standard Book Number) аваад байгаатай яг ижил олон улсын стандартын дугаар, түүнийг өгдөг хариуцдаг Үндэсний хэмжээний байгууллагаас энэ дугаарыг авах ёстой. Дэлхийн ихэнхи улсуудад Үндэсний Төв байдаг юм билээ. Харин манайд одоохондоо байхгүй байгаа. Миний бие 2005-2006 онд Британий Номын санд ажиллаж байх завшаанд Парист төвтэй тус байгууллагын Олон Улсын Төвөөр зочилж байлаа.
Тэр үед тус байгууллагын дээгүүр мэдлийн албан хаагч Монголоос Боловсрол Шинжлэх Ухааны байгууллага өөрийн харияанд байдаг найдвартай байгууллага төлөөлж чадна гэсэн баталгаа гаргаж хүсэлтээ ирүүлвэл бид Үндэсний Төвийг байгуулахад бэлэн байна хэмээн мэдэгдэж байсан юм. Гадаадын ихэнхи оронд тухайн орны Үндэсний номын сан юмуу тэргүүлэх их сургуулийн төв номын сан хариуцдаг юм билээ. Тэгэхээр манай МУИС-ийн номын сан үүнийг Монгол Улсад хариуцая хэмээн өргөдөл гомдолоо өгвөл байгуулах бүрэн боломжтой байдаг. Үүнд айхтар зардал чирэгдэл, байр сав, мөнгө зоос хэрэггүй. Харин одоогоор үүнийг ойлгож мэдэж хийсэн хүн алга шиг байна. Манай их сургуулийн номын сангийн захирал үүнийг хөөцөлдөж МУИС дээр ISSN-ийн Үндэсний Төвийг байгуулж чадвал бас нэр хүндийн хэрэг болох ёстойг анхаарах бизээ. Зардал санхүүжилт, ажиллах журмыг олон улсын жишгээр Парис дахь төвөөс удирдан явуулдаг бөгөөд мөн жил болгон гадаадын нэг оронд зөвлөлдөх уулзалт хийж түүнд үндэсний төвийн захиралыг оролцуулдаг уламжлалтай юм билээ. Энэ байгууллага бол ЮНЕСКО-гийн нөмөр нөөлөгт багтаж байдаг Олон Улсын чанартай байгууллага.
Энэ дугаарыг авсанаар олон улсын дата баазад автоматаар бүртгэгдэж дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэх, ашиглах, захиалах боломжтой болох юм. Ийм дугааргүй сэтгүүл бол зүгээр бөөгнүүлж үдэж хавтасласан цаас болно. Нөгөө талаас ISSN байхгүй учраас эрдэмтэд үгүүлэл өгөхгүй байгаа, номын сангууд захиалгад оруулахгүй байгаа нь ийм учиртай. Мөн гадаадын их сургуулиуд ISSN-тэй хэвлэлд бичсэн үгүүлэлийг эрдэм шинжилгээний чанартай гэж үзэж тооцох, номын санд захиалах зэрэг ач холбогдолтой болж байгаа учраас бусад тогтмол хэвлэл гаргадаг байгууллага, хувь хүмүүс ч үүнийг нэн даруй энэ дугаарыг сэтгүүл, сониндоо авах учиртай. Одоогоор Үндэсний салбар байхгүй тул Парист байдаг салбар луу нэг хувь сэтгүүл юм уу сонингоо өргөдөлийн хамт явуулж авч болно. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Олон Улсын хэмжээнд үнэгүй өгдөг учиртай. Одоогоор нэг сая орчих хэвлэлийн дугаар бүртгэгдсэн юм байна, жилд 40-50 мянгаар нэмэгддэг ажээ. Таны бүртгүүлсэн дугаар жил бүр Парист хэвлэгддэг бүртгэлд багтана. Мөн ISSN Online, CD-ROM (ISSN Compact) -д ордог ажээ. Энэ байгууллагын хаяг нь: ISSN, International Centre, 20, rue Bachaumont, 75002 PARIS, FRANCE. Вэб сайт нь www.issn.org, e-mail нь issnic@issn.org болой.
Б.Ирээдүй, 06.07.2009, Токио, ТUFS