2/12/2010

Монголын тал нутаг



Шүлгийг Загдын Түмэнжаргал
Аялгууг Б.Шарав

Монголын тал нутаг

Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгал авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цээж зүрх минь цэлмэнэ

Ямар цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр

Алиман цагаан саран
Тормос тормос мишээхэд
Алтан мөнгөн одод
Тодрон тодрон жирвэлзэнэ

Ямар цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр
Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар

Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүй цэлийгээд

Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

No comments: