Би, миний, надад гэдэг үгийг олон хэлдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчилдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өвчин хүний сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг нь мэдээж, үргэлж гомдоллож явдаг улс оюун санаа, сэтгэцийн өвчтэй болдог аж. Энэ өвчнөөр эмэгтэй хүн илүү өвчилдөг байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй учраас амин хувиа хичээвэл энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй. Хүн бусдын төлөө амьдарвал зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй гэнэ. Мөн огцом ууртай хүн урт насалдаггүй. Хүн эхээс төрөхдөө хувиа хичээх шинж чанартай төрдөггүй, огцом уурлах үед хүний тархины бор давхаргын дагзны хэсгээс өдөөх бодис ялгардаг учраас хүн өтөлж үхдэг гэнэ. Б.Гэрэл, “Өдрийн сонин”-ы 2003 оны №256
No comments:
Post a Comment