2/27/2010

Савх


САВХ
Я
пон савхыг мод, хулс, хуванцараар хийсэн байдаг. Япон савх бол хятад савхыг бодвол арай богино. Гэр бүлийн бүх гишүүд тус бүрдээ савхтай байдаг. Ресторануудад нэг удаагийн модон савх хэрэглэдэг бөгөөд дэлгүүр, хоолны газар хоол авсан тохиолдолд үнэгүй савх өгдөг юм. Ихэнхи хүмүүс ажил, сургуульдаа гэрийн хоол авч явж иддэг бөгөөд өөрийн гэсэн савхтай байдаг. Хүүхдүүд гурав орчим настайгаасаа савх бариж сурах дасгал хийдэг. Энэ хүртэл тэд халбага, сэрээ хэрэглэдэг аж.
Савх хэрэглэхдээ ёс алдаж мэдэх анхаарах хэдэн зүйл:
  • Маёои-баши буюу хоолоо сонгохдоо зааж болохгүй
  • Саши-баши буюу аяга, тавагтай хоолоо хутгаж болохгүй
  • Сагури-баши буюу хоол шалгаж үзэхдээ хэрэглэж болохгүй
  • Нэбүри-баши буюу савхаа долоож болохгүй.
  • Ёосэ-баши буюу савхаараа аяга, тавгаа түлхэж ойртуулж болохгүй.

No comments: