Showing posts with label Татлага. Show all posts
Showing posts with label Татлага. Show all posts

1/20/2011

Хажуугийн хаяг

Зургийг Ж.Бат-Ирээдүй

Uniqlo, Ginza, Tokyo, 2010

Энэ зун надтай хамт ажилладаг монгол судлаач япон хүн Монголд очлоо. Бид хоёр нэг өдөр Улаанбаатарын гудамжаар жаахан алхаж хороололд номын дэлгүүр баахан хайж явлаа. Тэгсэн чинь манай дэлгүүр хоршоонууд чинь хаягаа зөвхөн урдаа хийдэг юм байна. Хажуугаас нь хараад олох боломж байхгүй юм. Заавал урд нь очиж байж унших юм. Барууны орнуудад бол компани хаягаа заавал урдаас болон хажуугаас харагдах хоёр байдлаар хийдэг л дээ. Манайхан сэтгэдэггүй, мэддэггүй юм уу, мөнгөө хэмнэдэг юм уу бүү мэд. Хажуугаас харах хаягтай бол дагуу гудамжнаас ирж байгаа хүн бол аа энэ номын дэлгүүр байна гээд шууд олж харж болно. Манайд бол тэгдэггүй юм байна. Заавал урд нь очиж байж хаягийг нь уншдаг нэг зовлон байна. Үүнээс үүдээд би энэ компаниудын хаягийг заавал хоёр талаас нь харж болдог хийх ёстой юм байна гэж бодсоноо бичиж байна. Уг нь аль эрт бодсон юм. Бодсоор яваад өдий хүрчлээ. Энэ бол бас бөөн мөнгө байна шүү дээ, хаяг хийдэг газруудад. Дээрх зурган дээр нүүрний хаяг, хажуугийн хаяг хоёр харагдаж байгаа биз. Иймэрхүү л юм яриад байгаа юм.

Хорлон


Хүүхдүүд заримдаа нэг хорлонтой юм хийдэг дээ. Яаж ч болдоггүй. Загнаад нэмэргүй, зодоод ч өнгөрсөн хорвоо болдог. Жишээ нь хоёр настай хүүхэд компьютерийн дэлгэцэн дээр шохойгоор баахан зураад гортон гаргачихсан байхад би яахав. Яаж ч чадахгүй. Яг үүнтэй адил хорлонтой юм бас энэ нийгэмд байна шүү. Хорлонтой юм хийхийн бас нэг жишээг Японд мэдлээ. Юу гээч. Хүмүүс мөнгөө хэмнээд дугуйгаа аль нэг байрны гадаа ч юм уу, пачинконы гадна ч юм уу, олон нийтэд үйлчилдэг байгууллагууд болох фитнес төв, спорт цогцолбор, дэлгүүр, үйлчилгээний газруудын гадаа дугуйны паркад тавьдаг. Дугуйны талбай бол хашаатай, голдуу тодорхой цагт нээгдэж, хааж байдаг хамгийн гол нь төлбөргүй, зөвхөн цагаараа шахдаг. Хэрвээ тэр хаах цагаас нь өмнө дугуйгаа авахгүй бол тэр хүний дугуйг ачиж хураадаг газар хэлж ачуулахаас гадна зүү, шөвөг ч юмуу тиймэрхүү үл мэдэгдэх зүйлээр хатгаж цоолж хорлодог байна. За ингэж цоолуулсан хүн бол дахиж тэнд дугуйгаа тавина аа гонжийн жоо. Үнэн хорлонтой байгаа биз. Японд унадаг дугуй бүхэн тусгай код, номер дугаартай, цагдаагийн газар бүртгэлтэй байдаг тул хэний дугуй вэ гэдгийг сайн мэдэж байдаг байна. Дугуйгаа хураалгасан тохиолдолд 2000 йэн манайхаар бол 30,000 төгрөг өгч байж авна даа. За энэхүү зүүгээр хатгах гэгч нь ёстой хорлонтой буюу хөөрхөн чадах гэгч буй за.

10/17/2010

ЗУРААС

ЗУРААС
(-)
Намтар түүх нь он цагаар хэмжигддэг. Хүмүн нэгэн цагт эхлэж нэгэн цагт бээр дуусна. Эхлэсэн цаг нь тодорхой ч дуусах цаг тодорхой биш юм шиг хэрнээ тодорхой. Хүмүүс он цагийг бүгдээрээ дамжлан авч авч явах бөгөөд зарим нэг нь замын дундаас нэгэндээ ачааны хүндийг үүрүүлээд буцаад явчих. Бэлгэдэл гэгч их том зузаан зүйлээс бус өчүүхэн зурааснаас эхлэмүй. Нэг жижигхээн зураас л нэг юм хэлээд байх. Европын жаяг ёсоор хүний төрсөн оныг бичээд ард нь зураас тавидаг бол (1934- иймэрхүү маягаар) монгол хүнд ингээд тавихаар дуусах өдөр тосоод, дуудаад, хүлээгээд байгаа юм шиг сэтгэл сэрхийж, ёр татах шиг санагддаг аж. Монгол хүн эхлэл нь тодорхой ч төгсөхгүй юм шиг бодож сэтгэдэг аж. Манай нэртэй нэгэн уран зохиолчийн намтар бичихдээ төрсөн оных нь ард зураас тавичихсан чинь түүнийг үзээд аймаар муухай сэжиглэж байгааг бас харлаа. Ажиглахнээ төрсөн оныхоо хойно зураас тависан монгол хүн нэгийг ч харсангүй. Ёрлож биш бэлгэдэж бэлгэшээж амьдардаг монгол зангийн өчүүхэн жишээ энэ буй за.



10/13/2010

ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН




ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН

Өнгөрсөн нэгдэхийн өглөө Улаанбаатараас Токио руу нисэхээр нисэх дээр ирлээ. Хэвлүүлсэн хэдэн номоо цүнхэндээ хийчихсэн чинь ачаа бараа жаахан ихдүү. Ачаа багатай танидаг мэддэг хүн хайсан маягтай түүгээр жаахан явлаа. Токио, Москва, Бээжингийн онгоцны хүн нь холилдоод хэн нь хаашаа явах гэж байгаа нь ч мэдэгдэх юм алга, танил царай ч харагдсангүй. Бас л ачаагаа болж өгвөл аргалах л юм бодоод байгаа юм шүү дээ, монгол сэтгэлгээгээрээ хөөрхий. Намайг ингэж мунгинаж явах хооронд манай нэг сэргэлэн дүүхүү ачаа хийдэг  хүн олоодхож. Яадгийн гэсэн чинь Токио руу 1 кг ачаа 10,000 төгрөг байдаг юм, талаар нь буюу 50 хувиар хийх гэнэ. Үгүй арван мянгыг төлж байснаас аштай юу хө, талаар нь ч болтугай хийлгэе, баараагүй л юм хийнэ шүү гэлээ. Ачаагаа өгөөд буцаж гарч ирээд тооцоо хийнэ ээ хө гэж нэг нэлээд зүс үзсэн хижээл нөхөр хэлж байна. Тэр нөхөр байнга нисэх дээр байдаг болов уу гэмээр нэг л танил царай, таксины жолооч ч бил үү гэж бодлоо. За ингээд 50 хувийг зөвшөөрч хийлгэхээр боллоо. Мань эр ч гялс мессеж бичээдэхсэн чинь дотогшоо ороод А5 дээр оч л гэж байна.(нэр усыг нь нууцлаж аюулгүй байдлыг хангаж байгаа бололтой хэхэ)

Билетээ барисаар бүртгүүлэх танхимд ортол хажуугийн А6 хүнгүй байсан болохоор намайг дуудаад болдоггүй. Харсан чинь хоёулаа Бээжингийн ачаа хиллэж байхын. Жаахан гайхаад хүлээзнэж нөгөө А5 дээрээ очих гээд л, нөгөө намайг дуудаад байгаа хүн рүү тэгж ингэж татаа тунгаа хийж, дохио зангаа хэрэглэж байж А5- дээр очих учиртай гэдгээ арай гэж ойлгуулж, нөгөө хүн дуусуут нь нөхөр дээр очлоо, нэг залуу байна. Намайг өөр дээр чинь оч гэлээ гэтэл ойлгосон, ойлгоогүй нь мэдэгдэхгүй таг чиг. За хө би Токио явах хүн шүү, мэдэж байгаа биз гэсэн чинь – Тиймээ, мэдэж байна гэж байна. Аминдаа Бээжин рүү ачаагаа явуулчих вий гэж санаа зовж байгаа нь тэр. Ачаагаа тавилаа 35 кг болж байна. 15 кило илүүджээ. Харахад овор багатай ч дан ном учир их л хүнд байна аа. - За боллоо боллоо яв л гэж байна. Ямар нэгэн мөнгө цаас төлсөнгүй, бичиг хачиг өгсөнгүй.

Гайхаад жаахан харж байгаад эргэсэн чинь нөгөө “танил нөхөр” гадна цонхоор над руу утсаараа даллаж байна. Утсаа аваад ярь гээд байгаа бололтой юм аа. Би энэ нөхөрт утсаа өгөөгүй миний утсыг яаж мэддэг байнаа гэж бүр гайхлаа. Айх гайхах зэрэгцсэн царайгаар утсаа авсан чинь 4 дуудлага ороод тасарч. Том цонхоор байн байна даллаад буцаж гарахаас өөр гарцгүй боллоо бүр. Гараад очсон чинь таны ачаа 15 кг илүүдсэн байна. 150 мянгын 75,000 төгрөг өгнө өө хө гэж байна. Үгүй мөнгө цаас өгч авах яах вэ, чи яаж миний утсыг мэдэв ээ гэж тохирсон ёсоор мөнгөө өгөнгөө гайхан асуутал таны билет дээр байгаа шүү дээ гэж байна. Аа за за мэдлээ. Аймаар сүлжээтэй, аан. Хөөрхий муу МИАТ-ын халаасанд орох ёстой мөнгийг ингээд хуваагаад туучихдаг байх нь. Манайхан нээрээ ийм юман дээр бас толгой ажиллана шүү. 
Цагаасаа хоцрон хүлээж хүлээж нэг юм “Хувилай” Боингдоо орлоо, олигтой ч хүн алга бараг хэдэн япон жуулчин, баахан монгол хөгшчүүл, хүүхэд шуухад голдуу нэг эгнээнд нэг хүн хэвтээд явсан ч цөөдөхөөр байна. Хөөрхий ийм байхад яаж энэ МИАТ гэгч компани олигтой бэлжхэв дээ зайлуул, онгоцны билетээс олсон хэдийг нь дарга нар хуваагаад туучихана, орлого болох ачааны мөнгийг нь доодуул нь хуйвалдаад хусчина ингээд дуусаа. Ингээд л мест местэн дээрээ "ажлаа гялалзтал хийгээд" байгаа юм даа, манайхан сэргэлэн шүү. Аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав, маний хэдэн цаас МИАТ-д орсон ч яалаа, ороогүй ч яалаа. Дээгүүрээ идэж уудаг мөнгөний хажууд хөөрхий ачааны хэдэн цаас юу болох вэ дээ тууж л байхаас. Аавын хүүхдүүд адилхан.









10/05/2010

САЙН САЙД


САЙН САЙД



Энэ зуны амралтаар нутагтаа очингуутаа Загийн голдоо суугаа аав, ээж дээрээ очихоор нутгийн зүг хүлгийн жолоо яаран заллаа. Яарсан сэтгэлээр Изнис эйрвэйз-ийн Баянхонгор, Говь-Алтайн нислэгээр аймаг орсон юм. Тэр онгоцонд Эрдэс баялагийн сайд Зоригт тэргүүтэй засгийн газар төлөөлөгчид, Ерөнхий сайдын зөвлөх Энхбаяр дараалан Говь-Алтай аймагт ирэх Ерөнхий сайдаа угтан хамт нисэж билээ. Мөн тэр онгоцны хойд талын хэсэг (угаасаа 30 хан хүн суудаг Сааб гээч жижиг онгоц л доо) –т нэлээд хэдэн хужаа нар шаагилдан хашгичана. Говь-Алтай руу алт мөнгө, уул уурхайн бизнесээр яваа гэж би таалаа. Нэг цаг гучин минут нисээд Баянхонгор хотын (уг нь сум гээд байгаа юм) онгоцны буудалд буухад Эрдэс баялагын сайд эрүү толгойгоо барьсаар “Энэ нэг хэдэн хужаа чинь яасан муухай хашхичдаг хогнууд вэ, замын турш шан пан гээд дуугүй болдоггүй бүр толгой өвдчихлөө” гэж бүр нэг тээр шааж, үзэн ядсан царайтай бууж ирж билээ. Эх орны минь эрдэс баялагыг барьж байгаа сайд энэ муусайн хужаа нарт их л дургүй байгаад баярлаж дотроо овоо доо “сайн сайд” юм даа гэж дүгнэж билээ. Үнэн бол сайхан л байна. Тийм үү?

8/25/2010

МӨНГӨ ОЛОХ УХААН


Хүн хүний мөнгө олох арга өөр өөр. Зарим хүн биеийн хар хүчээрээ шороо хүрздэж махан биеэ зовоож мөнгө олдог бол зарим нь оюун ухаанаараа хүн амьтанд хэрэгтэй зүйл бүтээж мөнгө олох. Сая манай бага охин бас нэг мөнгө олох шинэ арга "нээжээ".
Тэр нь аавыгаа 22 цагаас хойш ирвэл 1000 төг, 12 цагаас хойш ирвэл 5000 төг, шөнийн 02 цагаас хойш ирвэл 10,000 төг, хоновол (өөр газар гээд байгаа юм шүү бас) 20000 төгрөгөөр торгох гэнэ. Бас 10 цагаас хойш согтуу ирэх юм бол 5000 төг гэнэ. Хүн хүний мөнгө олох ухаан гэж өөрөөр ажээ.

8/21/2010

Манай онгоц өндрөө алдаж эхлэлээ


Саяхан Солонгос, Японы найзуудтайгаа Хөвсгөл далайд очиж амрахаар Улаанбаатараас Изнис айр (eznis  гэдэг нь easy fly гэсэн утгатай юм гэнэ.) компаний Сааб гэдэг онгоцоор нисэв ээ. Тэнгэр хангай ч ивээж цаг агаар сайхан тогтуун цэлмэг байлаа. Мөрөнд дөхөж очоод онгоцны үйлчлэгч залуу зарлаж байна. "Эрхэм хүндэт зорчигчид оо, манай онгоц 15 минутын дараа Мөрөн хотын онгоцны буудалд буухаар өндрөө алдаж эхэллээ. Та бүх суудлын бэхэлгээ, бүсээ дахин нэг шалгана уу?" гэж байна. Өндрөө алдаж эхлэлээ гэхээр монгол хүний сэтгэхүйд бол сонин л сонсогдож байна. Изнис бүгдээрээ тэгж ярьдаг бол эвгүй л юм. Буух гэж байна, буухаар сууж эхэллээ, ядаж доошилж байна гэвэл дээр шиг санагдлаа.

7/20/2010

Улаан тугийн хүч



Улаан тугийн хүч
Бага байхад хүүхэд юм болсон хойно болж л өгвөл тоглохын өвчин. Харин миний багад манай эцэг эх  ёстой нөгөө “тоглоом тоотой нь дээр” гэдэг зарчим баридаг байлаа. Тоглох цаг өгөөд араас нь  “–За улаан тугаар дохингуут орж ирнэ шүү гэж “захиргаадаад” гаргана. Улаан туг дохихыг харсаар олигтой тоглосон ч болохгүй. Учир нь харахгүй хоцорч орж ирвээс хонгон дээрээ таван салаа боов амсах учиртай болохоор хэзээ улаан тугаа дохидог бол гэж байнга хараастай.
Харин сүүлд сонсохноо манай дэнжийн мянгын хавийн сахилгагүй банди нар бараг ихэнхи нь аавын хаалга татсан байсан. Том болж юмны учир ухаарах болсон хойноо л аавын минь дохисон улаан тугийн хүчинд бид өдий зэрэгтэй хүн болж дээ гэж аавынхаа ухааныг ойлгож билээ.

7/01/2010

Нүд


Дараах нүд хэмээх үг оролцсон зүйр цэцэн үг болон үгүүлбэрийн доторх 
хэлц үгийн утгыг тайлбарлана уу?

Нүд улаан, мөнгө цагаан.
Нүд анихын өмнө явдлаа шинж.
Нүд хурц хүн бачимдахгүй, гар бушуу хүн хожимдохгүй.
Нүдийг нь бүлтэгнүүлж, нүүрийг нь улалзуулах.
Нүдний өвчин ил, сэтгэлийн өвчин далд.
Нүдний хурцаар холын бараа харах, чихний сонороор холын чимээ сонсох.
Нүдэн балай, чихэн дүлий.
Нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах.
Нүдээр танихгүйг зүрхээр таних.
Нүүр тулж танилцсангүй, нүд тулж уулзсангүй.
Нүүрэн дээр нь нялганаад нүдэн далд муулах.
Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, шилэндээ шилтэй, шилбэндээ чөмөгтэй.
Нүүрээ барж, нүдээ хөөдүүлэх.

1. “Намайг сэрэхэд гадуур бүрээсээ авчихсан наагуур цаагуур нь айл аймгийнхан  шаламгайлж хар нүд хуулангуут л үсэрч босоод хувцаслахын хооронд хамаг юм жин тан болж үүрийн хяраанаар амжиж байдаг сан.” З.Түмэнжаргал, “Багадаа нүүдэл их хүлээдэг сэн”
2. “Жалцав бэйс тийм хорхой танихгүй айж ичиж хиагаа дуудсан гэнэ лээ гэсэн яриа Хүрээ даяар тарчихвал Цэ гүний хатан нэг нүдээр үзэхгүйд хүрч, нэр нүүрэнд муухай юм болж мэднэ.” (Д.Батбаяр, “Харуй бүрий”)
3. “Энэ гай хөөгөөс болж сонины газрынхан өдөр бүр л нүдийг минь ухчих гээд амар заяа үзүүлэхгүй. Аягүй бол толгой цусдах нь ээ.” (З.Баттулга)


2/22/2010

Буруутан


Буруутан
Өөдөсхөн жаахан зээ маань хөлд орж өөдөөсөө ирэх бүхэн рүү тэмүүлэн гүймүй. Өчүүхэн жаахан чулуунд бүдэрхүй ээж нь “өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм бос бос” гэхийн оронд “өөдгүй муу чулуу бай бай” гэж алгадах. Буруугаа өөрөөсөө биш чулуунаас хайдаг болчих вий дээ, охин минь.

2/19/2010

Хуримын бөгж


Хуримын бөгж
Нэлээд хэдэн жилийн өмнө Лондоноос Улаанбаатар луу нисэхээр онгоцонд сууж, гар тээшээ ачааны тавиурт хийж байхаас л надтай суудал зэрэгцсэн нөхөр нэг жигтэйхэн сэжигтэйгээр миний гар луу дахин дахин хараад байсан юм. Суудал зэрэгцсэн улс Лондонгоос Москва орох замд юу эсийг ярих вэ? Сүүлдээ нөгөө нөхөр тэссэнгүй таны наад бөгж ямар учиртай бөгж вэ гэж асууж байна аа? Гараасаа салгадаггүй ганц бахархдаг бөгжөө  энэ миний хуримын бөгж гэж ам бардам хэлтэл, энэ чухам юуг бэлгэдэж байгааг та тайлбарлаж өгнө үү гэсэн  юм. Хаан бугуйвч, хатан сүйх хэмээх хоёр зүйл бий бөгөөд эр нь ийм, эм нь ийм хэмээн тайлбарлавал мани эр "манай энд иймэрхүү бөгжийг гомо нарын бөгж гэж үздэг. Учир нь хоёр ижил зүйл холбогдохоороо ижил хүйстэн гэсэн утга илэрхийлнэ" гэж авдаг байгаа. Сэжигтэй хараад байсны учир олдлоо. Нээрээ бодоод байсан, ижлээр нь биш эсрэгээр нь холбож хийх ч ёстой байсан юм болов уу? Баруунд нэг ийм ойлголт лав байдаг юм билээ.

Ээлээ минь



ЭЭЛЭЭ МИНЬ

Өвлийн амралтын дараа шинэ хичээл эхэллээ. Оюутнуудаар би амралтаараа юу хийсэн тухай зохион бичлэг бичүүлэв. Чадан ядан л бичиж байна. Заримд нь үг хэл нь байвч сэтгэж сийрүүлдэг санаа нь алга, заримд нь санаа оноо нь байвч бичиж найруулдаг үг нь алга, хөөрхий.  Олон оюутан шинэ жилээр өвөө, эмээгээсээ авсан бэлэг хамгийн том нь байсан гэж бичиж. Хүүхдүүд л юм болохоор багашаархан юманд баярлаа биз гэж бодлоо. Юу өгч авдаг юм бэ дээ тэгээд гэвэл мөнгө гэлээ. Хэдийг өгөх үү гэсэн чинь гучаас тавин мянган йэн гэнэ. Их мөнгө. Тавин мянган йэн гэдэг бол манай мөнгөөр бол найман зуун мянган төгрөг. Ач, зээдээ гар татдаггүй хаа газрын хөгшчүүлийн сэтгэл сайхан. Харин эмээ, өвөө чинь тэгээд нас сүүдэр хэдтэй юм бэ гэтэл толгойгоо бариж, шилээ маажлаа. Эмээ, өвөөгийнхөө насыг мэдэхгүй ээлээ минь, ээлээ минь. Хэдийг ч өгөөд хэрэг алга даа, зайлуул.
01.20.2010

2/03/2010

ХАЙЛТ


 Интернетээр би хүн хайлаа. Алдарт уран зохиолч Балжирийн Догмид гуайн  патиар зургийг хайлаа. Атаа үгүй хэмээх утгат төвд нэрт Догмид гуайн зураг биш харин баахан Dog-нууд хөвөрлөө...
Намсрай зохиолчийн намтар болоод хөргийг хайлаа. Даяар алдартай Дамбадаржаагийн Намсрай гуайн хөрөг алга. Сайтар хөвгүүн нэртийн зураг биш  сайхан сайхан баян намсрайн маск цувлаа. 
Хайлт амжилтгүй боллоо... Та нэг үз дээ...
2010/02/03

7/26/2009

НЭР


Гадаадынханд хичээл заахад хүний санаанд оромгүй юм асуух нь энүүхэнд. Өөр өнцгөөс харж байгаа нь тэр бололтой. Саяхан нэг нөхөр бас нэг сонин юм асуулаа. Энэ бол хүний нэрийн тухай байсан юм. Япон хүн болохоор шууд асуухгүй тойруулна. Монголчууд мал ахуй эрхэлдэг биз дээ? Тиймээ, Монголчууд таван хошуу мал малладаг байхаа? Тиймээ, адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, адгуулдаг. Та нар мал аж ахуйн асар их туршлага, уламжлалтай биз дээ? Тэгэлгүй яахав? Нохой бас тэжээнэ тээ? Нохойтой, гэхдээ юу хоточ нохой голдуу л гэрийн гадаа байна даа. Нохойцагаан, Нохойхүү, Нохойжав гээд нэр байгаа тээ? Байгаа, байгаа байлгүй яахав. Тэгвэл яагаад Тэмээ, Тэмээцагаан, Хоньжав, Морьхүү, Ямаасүрэн, Үхэрдорж гэж нэр байхгүй байгаа юм бэ? гэнэ. Нэр гэдэг учиртай... гээд тайлбарлаж гарна даа.

ХАР


ХАР
Хүн гэж уйдамхай амьтан юм болсон хойно мессенжерийнхээ аватарыг байн байн сольдог юм л даа. Нэг өдөр Токиогийн Одайба хэмээх газар явахад бага охиныхоо авсан эхнэр бид хоёрын зургийг тавичихаад байж байсан чинь Алтаа гэж миний танил бүсгүй орж ирж байна аа. Сайн уу гэнгүүтээ “Энэ юун бүсгүйтэй зургаа авахуулаа вэ гэж “хардаж” байна. Би жаахан тоглоё гэж бодоод миний нуу аа л гэлээ. Тэгсэн чинь тэгнээ тэр арай л дотно байсан юм, чи их хайртай юу гэж байна “хайртай, би маш их хайртай” гэлээ. Тэр тэгээд юм бичсэнгүй өнгөрлөө. Би бүр янзыг нь үзмээр санагдаж удалгүй дахиад зургаа солилоо. Дунд охиныхоо Тоёота машины үзэсгэлэнгийн танхимд түрүүчийн зурагтай бараг нэг өдөр авахуулсан зургийг тавьчихлаа. Дунд охин маань ээжтэйгээ адилхан л даа. Нөгөөх чинь дахиад чаатлаж байна. Чи машин авч өгөө юу? гэж байна. Би бүр янзыг нь үзэх гэж “тиймээ” гэж бичиж дуусаагүй байтал “эрчүүд ингээд л эхлэдэг юм” гэнгүүт хап хийтэл мессенжерээ хаачихлаа. Миний хаягийг тэр чигээр нь устгачих шиг боллоо. Хүний хар аа гэж...