Showing posts with label Монгол богино үгүүллэг. Show all posts
Showing posts with label Монгол богино үгүүллэг. Show all posts

2/15/2010

Жагдалын ЛХАГВА



ЭМЭЭГИЙН АЯГА
Ýìýý ìèíü íàìàéã õ¿ëýýæ ÷àäñàíã¿é. Ýìýýãèéí ìèíü þìíààñ ãàíö àÿãà ë ¿ëäýæ äýý. Ýìýýãèéí ìèíü àÿãà õîîñîí áàéõûã àíõ óäàà ë áè ¿çýæ áàéíà. Îðíû òîëãîéí òýíä íýãýí æèæèãõýí õ¿ðýí õàéðöàã áàéäàã. Ýíý õàéðöàãàíä ýìýýãèéí õàìãèéí íàíäèí õîãøèë, õýäýí åýâýí, ÷èõýð ¿çýì, ÷àâãà áàéäàãñàí. Ýìýý ººðèéíõºº àÿãûã ýíý ë õàéðöàãàíäàà õèéíý. Àÿãàí äîòîð íü ¿ðãýëæ þìòàé, áàãà ÷ ãýñýí ýìýýãèéí àÿãàí äàõü øàâõðóó íü þó þóíààñ èë¿¿ àìòòàé ñàíàãääàãñàí.
Îäîî ýìýýãèéí ìèíü àÿãà õîîñîí áàéõûã ¿çýõ¿ë, áîð ãýð ìààíü ìºí ë ýíý àÿãà øèã õîîñîí õàíõàé îðãèîä, õàéðò ýìýýãèéíõýý ñýð¿¿í àõóéä áèäíèé “õóëãàéëàí” èääýã òýð àÿãàíû ¿ëäýö øèã òèéì àìòòàí áàéñàíã¿é.
Ýìýý ìààíü áèäíèéã ë èäýã ãýæ õîîëíûõîî àìòòàéã àÿãàíäàà ¿ëäýýäýã áàéñàí þì áîëîâ óó? Òýãýýä ë òýð íü ýìýýãèéí ìààíü ºãººìºð ñàéõàí õàéð, ºãüå ãýññýí ñýòãýëòýé íèéëýýä òèéì àìòòàé áàéæ äýý.

ТАЯГ
Õàðàíäààãààð áè÷ñýí ýíý íýãýí çàõèäëûã íóòãèéí ºâºº òàÿã çàõèí èëãýýæýý. Òýð ¿åä íü áè òºäèé ë ÿàðààã¿é áºãººä õî¸ð æèëèéí äàðàà õ¿ðýí ìîäîí òàÿã õàà ãàçðààñ äàìíàëçóóëàí õ¿ð÷ èðâýë ºâºº ººä áîë÷èõñîí áàéæ áèëýý. Ýä¿ãýý ãó÷èí íàñàíä óóë çàõèäëûã äàõèí óíøààä, òýð ºâºº õºëºº ÿíãèíàí ºâäºæ, ºâä㺺ð õàòãóóëàí ñóóí òóñàõäàà ãàíö íàìàéã ë äóðñàæ ø¿¿ äýý! Òýðáýýð õýâòðýýñýý õ¿÷ëýí ºíäèéæ õàíà, ýðãýíýãýý ò¿øñýýð ãàäàà ãàð÷ íàð, òýíãýð, Æàâõëàíò õàéðõàí, óëààí äýëèéí õàæóó äýýð èäýýøèëæ ÿâàà õºãøèí öàãààí ìîðèî ýöñèéí óäàà õàðàõäàà íàä çàõèñàí òàÿãàà ýðõã¿é íýã äóðñàà äàà ãýæ áîäîõóéÿà óõààíã¿é áàãûí ÿâäëàà ç¿ðõ ìèíü çýìëýí ãàñàëæ, íýãýíò îðõèí îäñîí òýð íýãýí õîðâîîã íýõýí õàëàãëàâ. Åý èëýý ãýæ! Íóòãèéí ºâºº ãàíö õîðîì ÷ áîë áîñîæ èðýýä òýð çàÿàã¿é òàÿãèéã ø¿¿ðýí àâ÷ òàðõèí äóíäóóð ìèíü íýã ñàéí òàòààä ºãäºã ÷ áîëîîñîé...

ÝÕ ÎÐÍÛ ÀËÄÀÐ
Àâòîáóñíû óðä õààëãàí  äýýð íýãýí àôðèê çàëóó çîãñîíî.
Í¿äýíäýý øèëòýé àäãóó ýð
-Òà äàðàà÷èéí áóóäàëä áóóõ óó? ãýæ õ¿í á¿ðýýñ àñóóн ç¿òãýñýýð ìºíººõ õàð àðüñò çàëóóä òóëàí,
-Íåãð òà áóóõ óó? ãýæ èõ ë ýåëäãýýð àñóóâ. Õàð àðüñò çàëóó äóóãàðñàíã¿é. Äàõèí õî¸ð óäàà ýíý ë ¿ãýý äàâòñàí áîëîâ÷ àôðèê õ¿í ñîíñîîã¿é ìýò çîãññîîð áàéëàà. Àäãóó ýðèéí òýâ÷ýýð íýãýíò àëäàð÷,
-Íåãð òàíûã áóóõ óó? àñóóæ áàéíà ø¿¿ õýìýýí ºíäºð ìºðººñ íü ç¿¿ãäýí óãçðàõàä öààäàõ íü ýðãýí õàðààä,
-Óó÷ëààðàé, áè íåãð áèø. Ýôèîïîîñ èðñýí áèëýý ãýæ áàðäàì õàðèóëàâ.

НОЙТОН ҮГҮҮЛЛЭГ
Да багш нэг өдөр намайг олны хөлөөс хөтлөн зайлуулаад их л аминчирхсан байртай – Чамайг  чинь их хөөрхөн үгүүллэг бичдэг гэх юм. Намайг болохоор хуурай үгүүллэгтэй гэж редакцынхан голоод байна. Энэ золигнуудад нойтон байлгахын тулд ус нэмдэг юм уу, архи өгдөг юм уу гэж нохойтов.

ЗАЛХУУ МААМ
Биднийг багад ажил төрлөөс хойргошвол аав, ээж маань, - чи ч дайнд явбал залхуу Маам шиг л юм болно доо гээд түүнийгээ тайлбарладаг сан. Ээж: - Хүн болгон нуувчаа өөрөө ухаж хориглодог байхад Маам залхуураад ухалгүй хэвтэж байж алуулсан юм билээ гэхэд аав: - Хамгийн гол нь байлдааны хуульд нэг цэгээс гурав буудаад л байрлалаа солидог байхгүй юу. Тэгтэл Маам залхуураад байрлалаа солихгүй байж дайсанд нүдлэгдсэн хэрэг гэж мэдэмхийрнэ.
Хожим дуулхнаа манай нутгийн багадаа залхуу хочтой болсон Маам тийм ч арчаагүй амитан биш, аймгийн яаманд хэлтсийн дарга хийж байгаад дөчин таван оны чөлөөлөх дайнд саналаараа мордож, давшиж яваад гэдсээ зад буудуулсан боловч хол айлын хэртэй мөлхсөөр үхсэн юм гэдэг.
Нэр төрийг багаас нь эс хамгаалбал өчүүхэн толбо том гавъяаг ч  хааж чаддаг байна шүү.

Намжилын ӨЛЗИЙБАТ

ҮНЭР
Нарны илчинд говийн ааглаг шар таананд хүч зузаарсан тэмээн сүргийн уур савсах халуун биенээс шорвог үнэр хан хийх нь нэн өег. Зурвасхан бороо ташуурын сур шиг шавхуурдан өнгөрвөөс тохмон чинээ шар газар таана хөмүүл хэнзлэн зуны үнэрээр орчноо согтооно.
Холын хол сүмбэрлэх хангайн хөх уулсын илдэн тэргүүнд хөдрөгдсөн саарал манан сэрүүн амисгал илгээнэ. Намрын үнэр говийн хээл, хангайн царманд ийнхүү өөр өөр аж.

Дарамын БАТБАЯР

 Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Дарамын БАТБАЯР


АСУУЛТ
Хэн?, Хэзээ?, хэмээнэ. Хэсэгхэн болоод хэн гэдэг ч хэзээ гэдэг ч огт хэрэггүй болж, гагцхүү яагаад? Яах гэж  ... хэмээнэ. Ялигүй бас жаахан таг хийсний хойно яагаад ч яах ч огт хэрэггүй болж, гагцхүү яана даа хэмээхүй зүрх рүү мөлхөнө.

БАГА НАС
Цас лавсана. 
Шагайгаа хумиж бай гэж аав сургана. Хясахад орхисон шагай дандаа тэмээ бууна. 
Ногоо ургана.
Чулуу хормойллоо гэж ээж загнана. Хэлээгүй юу гэж эгч нэмэрлэнэ. Би эс дуугарна. Чулуун тоглоом минь улам олон болно.
Бороо шаагина.
Миний хүүгийн хээр даага хойтон түрүүлнэ гэж өвөө аргадна. Өөрсдөө буруу уячихаад гэж би уурсан бодно. Тоостой нүүрийг минь нулимс угаана.
Шувуу буцна.
Аргал түү гэж эмээ үглэнэ. Эгчийг байхад түүлгэхгүй яасан юм бэ гэж би урваганана. Хомоолтой үнгүүштэй нь цуг хамт түүнэ.
Цас лавсана.
Ногоо ургана.
Бороо шаагина.
Шувуу буцна.
Сургах, загнах, аргадах, үглэх дөрөв зодохыг тойрон эргэлдэнэ.

ДӨРВӨН БЭРХ 


Морь, тэмээ, хонь, үхэр дөрөв алганд минь яагаад багтахгүй байв хэмээн санаангдаа шившин дөрвөн шагайг орхихуйяа морь буулгах гэхэд буудаг тэмээ эс бууна. Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолно. Бөгцгөнд хүсээд буудаггүй ижил буун хясна. Өвөл, хавар, зун, намрыг нэгэн мөчид үзэе гэсэн юм шиг ори залуугийн хайр, идэр цагийн бяр, насны буурал ухааныг эдүүгээдээ эдэлэе хэмээсэн мэт дөрвөн шагай намайг зовооно.

МАНАН
Хойно, өмнө, зүүнтээ, баруунтаа, дээр, дооргүй битүү манан. Бурхан ч хаа билээ. Чөтгөр ч хаа билээ. Там диваажин хоёр ч нийлчихсэн мэт. Төөрсөн мэргэдийн мөрөн дээр ад зэтгэр шавааралдана. Хаашаа юуны зүг явах билээ. Ухаан сэтгэл хоёр ч мөн нэгэн биеийн дотор төөрөлдсөн мэт.
Сэтгэлийн гүнд өнө холын дурсамж бүдгэрч, нэг тодорч, нэг үзэгдэвч, тийш одох зам үл харагдана.

ХОЖИМДОЛ
Саасан сүүгээ гашилгаж яваагүй юмсан. Одоо л болохоо болиж байгаа юм байх даа гээд санаа алдахад нь дэмий л юу гэж дэргэд бүлтэгнэж зогсов доо, ядаж: - Дэлэндээ гашлаа биз дээ, ээж минь гэж хэлэх минь яав.

ХОНИНЫ ХЭЭР
Хонины моринд сундалсан хоёрын толгойд ойр яваа нь амыг нь татаж, сүүлэнд ойр яваа нь ташуурдахад аргаа барсан морь хий дороо оцгононо.

САР
Өвгөн: - Салхигүй шөнө нуурын уснаа тусах сар ямар вэ?
Залуу: - Тэнгэрт байгаагаасаа ч сайхан.
Өвгөн: - Салхитайд?
Залуу: - Хумхисан цаас хөвөх мэт.
Өвгөн: - Ер нь сар ямар вэ?
Залуу: - Ерөөсөө бол ч сайхан л даа.
Өвгөн: - Сайхнаар барах уу. Гагцхүү эгшин зуурын салхийг хэзээ ч намдахгүй юм шиг цухалдан явдагт л хүний хамаг зовлон оршдог юм.

СИЙРИЙМАА
Зун ... Өдөр ... Чулуут гол ... шувуудын жиргээ... Сийриймаа бид хоёр ... Устай хувин ... Зөөлөн үгс ... Инээд ...
Намар ... Үдэш ... Чулуут гол ... Сийриймаа бидэн хоёр ... Тэргэл саран ... Шаргал анир ... Уруул ... Балын амт ...
Өвөл ... Үдэш ... Би ... Чулуут гол ... Цагаан уйтгар ...
Хавар ... Үдэш ... Чулуут гол ... Хавирган саран ... Би ... Сийриймаа  тэр хоёрын сүүдэр ... Нулимс

ҮГ
"Нэгэн бутны өргөс бие биеэ хатгадаггүй байтал, нэг эхийн хоёр үр та хоёр юунд цаг үргэлж нэг нэгийгээ хэмлэж байдаг юм" гэсэн эхийн үг санаанд орох бүр уурын мунхгаар харанхуй шөнө ахыгаа "Зайл" гэж омогдсон миний үг залгисан зүү шиг он жил удах тусам зүрх рүү яваад байх шиг санагдана.

ЦЭЦЭГ
Улаан юм болоод навчсын дунд тодоос тод. Содноос содон. Цөм л ганцхан тэр улаан цэцгийг харж, түрүүлж очиж, өрсөж авахыг эрмэлзэн, ягаан, цагаан, шар, хөх, цэнхэр цэцгийн хажуугаар тэр зүг уралдан гүйж очицгоон, өвс налартал булаацалдан ноцолдож явахад миний цэцэг үндсэндээ хагдарсан байж билээ.

ЭД АГУУРС
Түүнийг амьсгал хураамагц бурхан нэрт, чөтгөр нэрт хоёр зөв буруу хоёр үүдээр нь зэрэг орж очин, новш ноохойг нь онгичиж гарав. Буян нь минийх хэмээн бурхан нэр үгүүлнэ. Нүгэл нь минийх хэмээн чөтгөр нэрт үгүүлнэ. Авдарных нь ёроолоос ганц зоос гарч ирмэгц, тэд хоёр талаас нь зэрэг зуурав. 
- Минийх. Худал аа гэвэл сүлд нь энэ хэмээн бурхан нэрт мэтгэнэ.
- Минийх. Худал аа гэвэл нүглийнх нь тоо энэ байна хэмээн чөтгөр нэрт мэтгэнэ. Хоёул хоёр тийш нь чангаана.