Showing posts with label Онигоо. Show all posts
Showing posts with label Онигоо. Show all posts

12/14/2010

Сар буюу кап


Сар буюу кап

Ерээд оны эхээр Монгол орон даяар л за цаана чинь бар улс болох нь англи хэлгүй бол явдаггүй юм гэнэ, дээр нь нэмээд үндэсний бахархал гээч цагаан хөөс сагаж, монгол бичиггүй бол болохгүй юм гэнэ гэж хөдөө хотгүй баахан хуурай улаан тоос тэнгэрт манаргав шив. Энэ үед одоо МУИС-ийн харьяанд очоод байгаа гэх Худалдаа Үйлдвэрийн Дээд сургуулийнхан англи хэлний курс зохион байгуулж багш нараа суулгаадхаж. Тэр курс сууж байсан  нэг настай багш эхний хичээлд суугаад сурахгүй гэдгээ мэдэж. Яасан гэхээр за хө "сар" (нар сарны сар шүү) гэж бичээд, кап гэж дуудаад малгай гэж ойлготол мөн хол байна, цусаар тээглэ болидог хэрэг гээд хаясан гэж байгаа юм.

cake буюу сакэ


Сake буюу Сакэ
Дайны үед юм байх аа, орост ажиллаж байсан япон хүнд нутгаас нь илгээмж явуулж. Хил гаалиар ачаа бараа дамжиж, ах нар болсон хойно шалгаж байсан орос цэрэг cake гэсэн бичигтэй хайрцагтай юм харснаа сакэ байх нь  за энийг нь туучихая гээд задлаад орхисон чинь нарийн боов гарч ирж гэнээ. Нээрээ бодохнээ кээк сакэ хоёр чинь роман бичлэг нь адилхан юм байна.

2/12/2010

Оюутан дэмий

Хоёр эмгэн шулмас тааралджээ.
- Чи өнөөдөр олзтой юу хө гэж нэг нь нөгөөхөөсөө асуухад, нөгөөх нь:
- Би нэг оюутан олсон хө гэжээ. Гэтэл нөгөөдөх нь:
- Оюутан дэмий, эртээд би нэг оюутан олж аваачаад тогоондоо хийчихсэн байсан чинь буцлахын хооронд хамаг ногоог нь идээд, шөлийг нь уучихаад зугтчихсан байсан гэжээ.

Цагаан үс

Нэг нөхөр үсчинд ирж цагаан үсээ түүж өгөхийг гуйжээ. Үсчин түүж байна л гээд байж, дуусаад хартал дан цагаан үс нь үлджээ. Үгүй чи чинь яав аа, чамайг цагаан үс түү гэсэн болохоос гэхэд үсчин, таны цагаан үсийг түүсэн бол халзан болох байсан гэжээ.

.... гэж юу вэ?

Диваажин гэж юу вэ?
Америк байшинд суугаад, хятад хоол идээд, япон эхнэр авч, монгол айраг уухыг диваажин гэнэ.

Реклам гэж юу вэ?
Хатсан талхыг зөөлөн боов гэж зарлахыг реклам гэнэ.

Ченж гэж юу вэ?
Чамаас хамаг барааг чинь бөөнөөр нь хямдхан аваад чамд эргүүлээд ширхэг ширхэгээр нь үнэтэй өгдөг хүнийг ченж гэнэ.

1/31/2010

Бодол

Хоёр найз хүүхэн уулзав. Нэг нь учиргүй бодлогоширон суужээ. Нөгөө нь - Чи юу бодчихоо вэ? - Чиний бодож байгааг л бодож байна.
- Пээ яасан муухай юм боддог юм бэ?

ХҮҮХЭН ХАРАА


Анагаахын багш оюутнаасаа:
“-Хүний ямар эрхтэн долоо дахин томордог вэ?” гэхэд оюутан нь нэлээд ичингүйрсэн ч хэлж зүрхэлсэнгүй. Багш нь “хүний хүүхэн хараа шүү дээ, чиний бодож байгаа чинь гурав дахин л томордог эд шүү дээ” гэжээ.

ТОЛГОЙ

Америкийн ерөнхийлөгч, Зөвлөлтийн удирдагчтай хамт хөөрхий муу жижигхэн Монголд айлчилж гэнэ дээ. Манай хүн хөл алдаад л хамгаа дэлгэн үзүүлж гарчээ. Улаанбаатарын нэг гуанзанд хамтдаа яваад орлоо гэнэ. Хонины хуйхалсан толгой зарж байж гэнэ шүү. Өөр хоол байсангүй. Мань хүний нүүр ганц түлэгдэж дээ. Харин Америкийн ерөнхийлөгч хуйхалсан толгойг үзээд ихэд сонирхож алив нэгийг худалдаж авая гэжээ. Гуанзны тогооч нэг төгрөгөөр зараадхаж. Зөвлөлтийн удирдагч түүнийг дуурайгаад бас нэг толгой авчээ. Нэг төгрөг тавин мөнгөөр өгч байна гэнэ. Жижиг улсын тэргүүн юм болохоор манай хүн яахав дээ хөөрхий их гүрний удирдагчдыг дагаад бас нэг хонины толгой худалдаж авсан чинь нэг төгрөгний үнэтэй байжээ. Эзэн нь юм болохоор ихэд гайхаж бас яльгүй хилэгнэж гуанзны тогоочоос “чи юунд энэ толгойнуудыг манай зочдод өндөр үнээр зараад байна. Надад болохоор нэг төгрөгөөр өгдөг нь юу билээ?” гэжээ. Тогооч урдаас нь тэгэлгүй яахав эзэн минь, Америкийн ерөнхийлөгчид өгсөн толгой чинь тархитай бөгөөд хэлтэй юм. Тийм болохоор хоёр төгрөг. Зөвлөлтийн удирдагчид зарсан нь тархигүй, ганц хэлтэй юм. Харин эзэн танд өгсөн нь толгой бол тархи ч байхгүй, хэл ч байхгүй болохоор ердөө ганц төгрөгөөр үнэлж байгаа юм гэжээ.”
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 181-р тал

АМ


“Анагаах ухааны дээд сургуулийн өвгөн профессор улсын шалгалт авч байжээ. Хамгийн сүүлд гунхсан гурван сайхан хүүхэн тунаж үлдэж гэнэ дээ. Профессор тэднээс нэг нэг нэмэлт асуулт асуужээ. Тэр нь яг адилхан “чи хэдэн амтай вэ” гэсэн л асуулт байж гэнэ. Нэгдэх хүүхэн ухаан бодлоо төвлөрүүлж байгаад хоёр амтай хэмээн хариулжээ. Өвгөн профессор “уухай даа, аль нь залуу, аль нь хөгшин бэ” гээд нүд нь сэргээд ирж. Оюутан бүсгүй, түгдрэлгүй, дээрх нь залуу, доодох нь хөгшин гээд тавичихаж. Багшийн хөмсөг зангираад яагаад хэмээн ууртай нь аргагүй асууж байна гэнэ. Өнөө хүүхэн, “дээдэх нь шүдтэй, доодох нь шүдгүй” гэж товхийтэл хариулаад онц дүн авчихаж гэнэ. Хоёр дах хүүхэн гурван асуултаа яг таг хариулаад багш өөдөө нэн эелдэгхнээр мишээвэл өвгөн профессор өнөө л хэдэн ам-аа асууж байна гэнэ шүү. Бүсгүй хоёр амтай л гэж. “Аль нь залуу, аль нь хөгшин бэ?” гэж эвшээлгэж байна гэнэ. Оюутан дээдэх нь залуу, доодох нь хөгшин гэж хариуллаа. Аа тийм үү, чи түрүүчийн найзаасаа будаа идэх санаатай юу, тэгэх бий вий гэж дотроо бодоод яагаад? гэж арагшаа сандалын түшлэг налан суугаад хүүхнийг сонжин ажвал цаадах нь “яагаад гэвэл дээдэх нь сахалгүй, доодох нь сахалтай” гээд багш руугаа жоготой нь аргагүй жуумалзан харж байна гэнэ шүү. “Үгүй тэр хөөе, харав уу, үнэн л юм хэлж байна шүү” гээд онц тавилаа. Гурав дах оюутан аргагүй л ганцаараа торойтлоо хоцорлоо, өвгөн багшийн зан хайлсан тугалга шиг бөмбөрч, түүний хариултыг толгой дохин сонсоод “чи хө ингэхэд хэдэн амтай гэж бодож явдаг вэ” гэж өнөөх улигт асуултаа тавилаа. Бүсгүй ч бушуухан хоёр амтай байлгүй яахав багшаа” гэж уриалгахан нь аргагүй мишэлзэхэд профессор таалалтайгаар ширтэн “тэгээд тэрний чинь аль нь залуу, аль нь хөгшин юм бэ дээ гэхэд оюутан “дээдэх нь хөгшин, доодох нь залуу, багшаа “ гэж байна гэнэ. Уухайс даа, түүнийгээ багшдаа тайлбарлаж өгөөч гэхэд “дээдэх нь хэдийнээ угжнаасаа гарсан, харин доодох нь дөнгөж угжиндаа орж байгаа юм чинь залуу байлгүй яахав” гээд эрвээхий алаг нүдээ эргэлдүүлэн наалинхайтаж байна гэнэ. Өвгөн профессор зүйтэй “онц” гээд суудлаасаа босон харайснаа зүрхээ даран ёолж “алив тэр халааснаас валидол түргэн гаргаад ир” гэж шивэгнээд бүсгүйг  түшин унажээ.
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 184-р тал