12/14/2010

Сар буюу кап


Сар буюу кап

Ерээд оны эхээр Монгол орон даяар л за цаана чинь бар улс болох нь англи хэлгүй бол явдаггүй юм гэнэ, дээр нь нэмээд үндэсний бахархал гээч цагаан хөөс сагаж, монгол бичиггүй бол болохгүй юм гэнэ гэж хөдөө хотгүй баахан хуурай улаан тоос тэнгэрт манаргав шив. Энэ үед одоо МУИС-ийн харьяанд очоод байгаа гэх Худалдаа Үйлдвэрийн Дээд сургуулийнхан англи хэлний курс зохион байгуулж багш нараа суулгаадхаж. Тэр курс сууж байсан  нэг настай багш эхний хичээлд суугаад сурахгүй гэдгээ мэдэж. Яасан гэхээр за хө "сар" (нар сарны сар шүү) гэж бичээд, кап гэж дуудаад малгай гэж ойлготол мөн хол байна, цусаар тээглэ болидог хэрэг гээд хаясан гэж байгаа юм.

1 comment:

Nogoohon said...

Бас нэг хүн тэгэж үгээ хэлсэн гэсэн. Сугар гээд биччихийн, тэрийгээ шүүгээ гэж уншихын, тэр нь саахар гэсэн үг юм гэнэ, ёстой бүтэхгүй гэсэн гэсэн.