Хөөргөө арай гэж авсан нь
Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Чойжалын Чимид, Бэгзийн Явуухулан гурав тухайн үеийн Орос Улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцохоор явж. Зохиолчдын ордонд болсон уулзалтын өмнө Явуухулан гуай хөөргөө гаргаж, Лев Ошанин багштайгаа тамхилахад цаадах нь "энэ юу гэдэг тоглоом бэ, их баярлалаа" гээд аваад халаасандаа хийчихэж. Явуухулан гуай хөөргөө авч чаддаггүй, Чойжалын Чимидээс "миний хөөргийг аваад өгөөч" гэж гуйж. - Чамайг хэн оросуудтай тамхил гэсэн юм бэ? гэж нэлээд зовоож, нөгөө орост нь монгол ёс заншилыг тайлбарлан байж арай гэж салгаж авч өгчээ. Түүнээс хойш тэрбээр хөөргөө нэг ч гаргаагүй буцаж ирсэн аж.
No comments:
Post a Comment