Хүний юм яаж зүгээр уух вэ дээ
Ванган гуай, Гэндэн гуай хоёрыг Москвагийн театрын дээд сургуульд сурч байхад машинаар хил гаргаад галт тэргэнд суудаг байж. Хойно борлуулж мөнгө олох юм гэвэл Ванган нь ганц костюмны даавуутай. Галт тэргэнд Ванган нь дээд орон дээр унтдаг байж л дээ. Нэг шөнө Вангаан гэж татаад шилэн аягатай юм өгөхөөр нь цаадах нь ч хүртчихээд л унтаад л, дахиад дуудахад дахиж хүртээд л яваад байж. Олон л хүн байх шиг байж. Өглөө сэрээд юу болсоныг асуувал галт тэрэгний багийнхантай зад аваад гэжээ. Тэд Новосибирскээс Москва орох билет авах тул, нөгөө даавууг тэнд мөнгө болгох ёстой байж. Ванган муу модон хайрцагаа ухтал, даавуу нь байдаггүй гэнэ. Геня, - нөгөө даавуу харав уу гэтэл, - Яаж хүний юм зүгээр уух вэ дээ, өвгөн чинь урд шөнө галт тэрэгний даргад бэлэглэчихсэн гэж хэнэггүй царайлжээ.
No comments:
Post a Comment