12/11/2010

ЧӨДӨР



Маршалын чөдөр

Чойжалын Чимид орос арван жилийн сургуулийн аравдугаар ангиа төгсөөд хойшоо Орост явж сурах санаатай байж. Аав нь маршалын комиссар байсан болохоор баттай дэмжинэ ч гэж бодож байж. Нэг өдөр Туулын хөвөөнд зусланд гарсан Маршалынд аавыгаа дагаад очиж. Сургуулиа сайн төгссөн, хойшоо сургуульд явах санаатай гэж аав нь хэлэхэд Маршал түүнд чөдөр авч өгөөд алга, сум, чагт гурав аль вэ монголоор нэрлэ гэжээ. Мань эр алга, сум, чагт гурваа мэдэхгүй таг сууж. 
Маршал, - За хөө чамайг болбол гадаадад болбол явуулахгүй, чи орос хэлээ сайн сурсан гэсэн, монгол хэлээ сураагүй юм байна, Улсын их сургуульд ор гэжээ. 

No comments: