ТОКИОД “ЧИНГИС ХААНЫ ӨВ СОЁЛ БА
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭНИЙ СҮР ХҮЧ”
ХЭМЭЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
Өчигдөр Японы нийслэл Токио хотын “Эдо-Токио Музей”-д Чингис хааны өв соёл ба Монголын эзэнт гүрэний сүрч хүч (The Legacy of Genghis Khan and the Magnificent Mongol Empire) нэрт үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэн 2008 оны 8 дугаар сарын 1-ээс 2010 оны 5 дугаар сарын 31 хүртэл Японы Осака, Хирошима, Ивате, Саппоро, Нийгата, Фүкүока зэрэг томоохон хот газруудаар тойрч байгаа бөгөөд 2 дугаар сарын 2 ноос 4 дүгээр сарын 11 нд Токио хотын энэ музейд нээгдэж байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч нь Токиогийн Түүх, Соёлын Сан, Эдо-Токио Музей, Санкей Шимбүн сонин, Асахи Телевиз, Тоей компани ажээ. Дэмжигчээр БНХАУ-ын Элчин сайдын яам Хөх хотын музей, Японы ЖАЛ нисэх онгоцны компанитай хамтран ажилласан байна. Энэ үзэсгэлэн нь Өвөр Монголоос анх удаа гарч байгаагаараа онцлог аж. Үүнээс өмнө Монгол Улсаас Монголын соёлын үзэсгэлэнг хэд хэдэн удаа зохион байгуулж Японы олон нийтэд танилцуулж байжээ.
Эдо-Токио Музей бол 1993 онд байгуулагдсан Японы шинэхэн музей юм. Манайхны сайн мэддэг Сумо-гийн ордоны зүүн талд байдаг энэ музей гучин мянган метр хавтгай дөрвөлжин асар том талбайтай бөгөөд музейг үзэгчид эндээс Токиогийн эрт, эдүгээгийн түүх, соёл, өнөөгийн болон ирээдүйн өнгө төрхийг нэг дор бүрэн хэмжээгээр үзэх боломжтой ажээ. Тус музей өөрийн үндсэн үзмэрүүдээ үзүүлэхийн сацуу дэлхийн янз бүрийн орны тусгай үзэсгэлэнгүүдийн зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголыэ эзэнт гүрэн, Чингис хааны холбоотой үзмэрээр үзэсгэлэн гаргаж байна.
Үзэсгэлэн нээж тус музейн захирал бөгөөд Японы Музейнүүдийн Холбооны Ерөнхийлөгч ноён Макото Такеучи дэлгэрэнгүй сайхан үг хэллээ. Дараа нь БНХАУ-ын Элчин Сайдын яамны дэд тэргүүн болон Өвөр Монголын Музейн Захирал Та Ла (Монгол хэлний ТАЛ гэдэг үг), Японы нэрт жүжигчин Киккава Коожи нар үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэллээ.
Энэ үзэсгэлэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь Монголын Эртний улсуудын үе, удаах нь Монгол Эзэнт гүрний үе, гутгаар нь Монголчууд болон Мин, Чин улсын үе гэсэн гурван хэсгээс бүрдэж байна.
Үзмэрүүд нь ердөө 2007 онд шинэчилэн байгуулагдсан Өвөр Монголын музейн 130 мянган үзмэрээс Эртний Монгол аймгууд болон, Чингис хаан, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үзмэрүүдийг сорчлон 159-ийг үзүүлж байгаагийн 54 нь Хятадын Үндэсний өв соёлын үзмэр ажээ. Үзмэрүүдээс МЭӨ 475-221 оны үед хамаарах бүргэд толгойт алтан титэм, мөн үед хамаарах хүрэл буга, бугын дүрст алтан чимэг, МЭ-ний Лиаогийн үе 907-1125 онд хамаарах алтан баг, Чин улсын үеийн гурван өнгөт шаазан бойпор, суумал бодисадва бурханы дүр, хөгжмийн зэмсэг зэрэг үзмэрүүд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Мөн Тайваны Үндэсний музейд оригинал эх нь хадгалагдаж байгаа Чингис хааны хөрөг-ийн жинхэнэ хуулбар, Чингис хааны хэрэглэж байсан гэх домогт ангийн алтан эмээл, болон дайны төмөр эмээл, тэргүүтэн олон арван сонирхолтой үзмэрүүд тавигдсан байна.

Ийнхүү Монголын эзэнт гүрэн тэр дундаа Их Богдо Чингис хааны маань алдар нэрээр нэрлэгдсэн нэгэн тусгай үзэсгэлэн Япончуудын мэлмийг мялааж эхэллээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг багтаасан сайхан цомог гаргасан бөгөөд нээлтэнд оролцсон хүмүүст үнэгүй тараалаа.
Харин улс төрийн шалтгаанаас болсон уу яасан энэ үзэсгэлэнгийн нээлтэд надаас өөр нэг ч монгол хүн ирсэнгүй. Тэр битгий хэл Японы Монголч эрдэмтэдээс төрийн бус байгууллага хариуцдаг хоёр гуравхан хүн харагдаж байлаа. Харин Өвөр Монголын Музейн захирал Тала, монгол фондын захирал Шинэсоёл болон нэлээд хэдэн өвөрлөгч нөхөд оролцлоо. Энэ музейг үзэе гэвэл Сумогийн ордонд ирдэг Собу шугмаар явж Роёогоку буудал дээр буугаад тус ордон руу очих хаалгаар гарч баруун гар тийшээ эргээд 3 минут алхаад очино. Музей Даваа гаригаас бусад өдөр өглөө 930-аас орой 1730 хүртэл ажиллана. Том хүн 1300 йэн, оюутан 1040 йэн, хүүхдүүд 650 йэн юм байна. Уридчилан авбал жаахан хямдрах нь. Хаяг нь Эдо-Токио Музей, 1-4-1 Ёокоами, Сумида-ку, Токио 130-0015, утас нь 03 3626 9974.
Таалал орших болтугай.
Токио, 2010.02.02
No comments:
Post a Comment