SUMO
Сумо бол Японы үндэсний спорт билээ. Сумогоор барилдагч бөхчүүдийг рикиши гэдэг. Дэвжээ буюу доxёо дээр тэд зөвхөн маваши (урт даавуун ороолт) өмсөж үсээ толгой дээрээ боодог. Бөхчүүд ойролцоогоор 1.85 метр өндөр, 150 кг орчим жинтэй байна. Бөхчүүд нэгийгээ дэвжээнээс шахаж гаргахын төлөө юм уу, биеийн аль нэг хэсгийг (гэхдээ хөл биш) газар хүргэхийн төлөө тэмцэлдэнэ. Жилд зургаан удаагийн хон-башё буюу тэмцээн болдог. Токиод нэг, тав, есдүгээр саруудад, Осакад гуравдугаар сард, Нагояад долоодугаар сард, Фукуокад арван нэгдүгээр сард болдог. Башё бүр 15 өдөр үргэлжилнэ. Сумоч бүр башё болгонд өөр өөр эрэмбээр барилдана. Эрэмбэ ахих тусмаа ялах магадлал өндөрсөж, ялагдах тусмаа доод эрэмбэд орж зиндаа буурна. Хамгийн дээд зэрэг бол ёокозуна буюу их аварга тэгээд озеки, секиваки, комусуби, маегашира гэж үргэлжилнэ. Хамгийн дээд зэрэглэлийнх нь макуучи зиндаа бөгөөд бусад таван зэрэглэл дагалдана. Ойрын жилүүдэд гадаадын бөхчүүд сумод дээд зиндаанд амжилттай барилдаж байгаа нь спортын шинэ орчин, шинэ сонирхол бий болгож байна.
Sumo is the national sport in Japan. Sumo wrestlers are called rikishi. In the dohyo (ring) they wear only a mawashi (loin cloth) and have their hair tied in a topknot. The average rikishi stands about 1.85 meters tall and weighs around 150 kilos. To win a rikishi must push his opponent out of the ring or force a part of his opponent’s body (other than his feet) to touch the ground. There are six hon-basho (tournaments) each year. Tokyo holds honbasho in January, May, and September, Osaka in March, Nagoya in July and Fukuoka in November. Each hon-basho lasts fifteen days. Every rikishi has a rank deterrnined by their performance in each hon-basho. To move up in the rankings, they must win the majority of their bouts, but if they lose a majority, they are demoted. The higest rank is yokozuna, the grand champion, followed by ozeki, sekiwake, komusubi and maegashira. These upper division rikishi are called makuuchi-rikishi, and below them come five more lower division ranks. In recent years, some non-Japanese rikishi have reached the highest ranks in sumo, and have brought new excitiment and interest to the sport.
No comments:
Post a Comment