7/09/2010

ЦАХИМ НОМ МООД БОЛЖ БАЙНА



ЦАХИМ НОМ МООД БОЛЖ БАЙНА

Азидаа дээгүүрт ордог Токиогийн Олон Улсын номын үзэсгэлэн 7 дугаар сарын 8-11 нд Токио Биг Сайт (Токиогийн Үзэсгэлэнгийн Их Танхим) -д болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 1000 гаруй байгууллага, компани 75 мянган үзэгч, сонирхогч оролцож байгаа нь рекорд эвдэж байгаа гэнэ. Ази, Европ, Америк, Өмнөд Америк зэрэг дэлхийн таван тивийн 30 орон түүний дотор Японы тэргүүлэх хэвлэлийн компани, хэвлэлийн газрууд оролцож байна. Ийнхүү дэлхийн улс орнуудын хэвлэлийн газрууд хамгийн сүүлийн үеийн техник технологи, ном судраа гайхуулан нэгэн дээвэр доор цуглажээ. Харин манай шилдэг гэгддэг хэвлэлийн газар, компаниуд Германы Франкфүрт, Лайпциг, Лондоны үзэсгэлэн яармагт оролцдог ч Азид томд ордог Японы энэхүү үзэсгэлэн яармагт нэг ч хэвлэлийн газар, компани оролцсонгүй. Монголд сүүлийн үед хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар хоёроо шал хоёр өөр бизнес юм байна гэдгийг эрхбиш жаахан гадарлаж ялгадаг болсон ч яг энэ чиглэлээр мэддэг хүн ховор тул одоогоор НЕПКО-гоос өөр хэвлэлээр дагнаж байгаа компани алга шиг байна. Бүгдээрээ л нэг машинтай болчих гээд л зүүдлээд байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн гол сонирхолтой зүйл нь Е бүүк буюу Цахим номын технологи болж байна. Сүүлийн жилүүдэд цахим номын зах зээл санаанд оромгүй эрчимтэй өсөж байгаа юм гэнэ. Энэ нь бүх номыг цаасан хэлбэрээр хэвлэхээс гадна дижитал хэлбэрт оруулж байгаа нь байгууллагуудын зардалыг хөнгөвчилж, хүнйи цаг нарыг асар хэмнэж өгдөг учраас ач холбогдолтой юм байна.
Японы цахим номын зах зээлд гэхэд л өнгөрсөн жил 10 тэрбум йэний худалдаа хийсэн бөгөөд ойрын таван жилд 130 тэрбум йэнд хүрнэ гэж тооцоолж байна. Токиогийн нэгэн Институтийн гаргасан тооцоогоор компьетэрээр дамжуулан 6 тэрбум йэний ном зарсан байхад гар утсаар 51 тэрбум йэний ном худалдсан нь энэ төрлийн бизнест ер бусын зүйл болж байгаа аж. Гар утсаар зарагддаг номуудын ихэнхи нь манга болон комик номууд байдаг байна. Япончууд ялангуяа залуучууд манга, комик ном их уншдаг бөгөөд энэ нь дижитал хэлбэрт шилжсэн учир одоо метро, галт тэрэгэнд явж байхдаа л интернетээр шууд худалдан авч уншиж болох бололцоотой болж байгаа юм. 

Дараа дараагийн жилээс шинэ маягийн ном, технологи тухайлбал апплийн ай пад (Apple’s Ipad) болон бусад авсаархан шинэ техник технологи гарсанаар энэ тоо хэмжээ хязгааргүй өсөх нь тодорхой болоод байна. Харин гар утасны цахим номын худалдаа одоогийн байгаа хэмжээндээ байх болов уу гэж судлаачид үзэж байна. Ингээд дахиад дараагийн ямар нэгэн шинэ техник технологи гарвал 2014 он гэхэд цахим номын худалдаа 130 тэрбум йэнд хүрнэ гэж тооцож байна. Харин хэрэглэгчдийн хэрэглээний хурдыг гүйцэж ажиллахын тул ном үйлдвэрлэгчдээс маш их хичээл зүтгэл, хурд, ухаан, шаардах нь тодорхой болж байна. Үүнийг дэлхийн олон орны ном бүтээгч, үйлдвэрлэгчид хамтран хийж бүтээхэд энэ үзэсгэлэнгийн гол утга учир оршиж байгаа юм гэж үзэсгэлэн зохион байгуулагчид ярьж байна.
Японы цахим үйлдвэрлэлийн компаниуд ёстой техник, технологийн гайхамшигийг гайхуулах шиг л болж байна. Үүнд НЭК, ФҮЖИЦҮ, ТОШИБА, ГҮҮГЛЭ зэрэг компаниуд хамгийн сүүлийн үеийн технологоо үзэгчдэд танилцуулж байлаа. Ялангуяа ГҮҮГЛЭ-ийн цахим ном зарах зах зээлийн үйлчилгээ Японы олон нийт, сонирхогчид, үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татаж байлаа. 


Манай мэдээлэл технологийн залуучууд ч гэсэн ийм төрлийн шинэ бизнес сэтгэвэл амжилт олох бариа ойрхон байгаа санагдана.
Ж.Ирээдүй, Токио, Япон

No comments: