Антибиотик байнга хэрэглэх нь хөхний хорт хавдар тусах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид хийжээ. Судалгаанд 10 мянга гаруй эмэгтэйн өвчний түүхийг ашиглажээ. 500 гаруй өдөр антибиотик уусан буюу 25 удаагийн курс эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар тусах магадлал огт хэрэглэдэггүй хүнийхээс наад зах нь хоёр дахин их байжээ. Антибиотик хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн хорт хавдарыг ихэвчлэн эмчилж чаддаггүй байна.
С.Дэлгэр, “Өнөөдөр” сонины 2004 оны №046
No comments:
Post a Comment