Free haiku by Iregedui
Сакурагийн дэлбээ
Салхиар хөглөрөхүй
Гишгэх газраа олж ядна би.
Намрын навч
Наанаа өнгө нь тодровч
Цаанаа сэрүү татна.
Хаврын анхны бороо
Хатсан хөрсөн дээгүүр гүйхэд
Үндэс уурлаад хоцрох.
Хаврын урь орсон ч
Хавсарга шуурга гэхээс
Хавирганаас жиндүүхэн.
Нэг үндэсний хоёр навч
Нэг нь нов ногоон,
Нөгөө нь хүв хүрэн.
Зүсний нь хөөрхөнд
Зүрхний цохилт нь дарагдах.
Зүрхийг нь мэдсэн цагт зүсний хуурамчийг ойлгох.
Ээжийн минь сайхан сэтгэл,
Өргөсөн сүүнийх нь цацал
Эргүү цагаан мананг сөхөж гийгүүлнэ.
Урдаас ирэх бүсгүй
Утасны мөнгө шалгана
Уг нь баян оронсон.
1 comment:
сайхан хайкунууд байна аа. хайку их хэцүү. хүмүүс хайкуг 3 мөр л бол юу ч хамаагүы гэж бодоод байх шиг байгаан. тэгтэл энэ чинь маш нарийн дэг сургууль-рхуу юм билээ л дээ. минийхээр бол сүүлийн 3 нь хайку лав биш ээ. зүгээр л сайхан, мэдрэмжтэй, гурван мөртүүд байна.
Post a Comment