Японы телевизийн үндэсний томоохон агентлаг эн эйч кэй (NHK) нацу башё буюу зуны башёг шууд дамжуулан үзүүлэхгүйгээр шийдсэнээ мэдэгдлээ. Энэ нь сумочдын бооцоо мөрийтэй тоглоом тоглосноос болсон гэж Эн Эйч Кэй-н тэргүүн Шигэо Фүкүчи мэдэгдлээ. Тэрбээр бид "энэ удаагийн сумо барилдааныг шууд дамжуулан үзүүлэхгүй, үүний оронд өөр зүйл үзүүлэхээр бэлтгэж байна. Харин радиогоор өдөр бүрийн дүнг танилцуулна. Энэхүү шийдвэр нь эртний уламжлалт энэ спортынхоны скандал шуугиантай холбоотой юм. Сумогийн холбоо одоогийн нөхцөл байдлыг чухам хэрхэн шийдвэрлэх нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид ойрын үед үзэгчдээс маш их шүүмжлэл хүлээж авсан. Сумогийн холбоог шинэчлэл хийнэ гэдэгт итгэж байна" гэж тэр нэмж хэллээ.
Эн Эйч Кэй 1953 оноос хойш сумог тасралтгүй шууд дамжуулан үзүүлж ирсэн бөгөөд анх удаа шууд дамжуулан үзүүлэхгүй шийдвэрт хүрч байгаа юм байна. Радиогоор бол 1928 оноос хойш тасралтгүй нэвтрүүлж эхлэсэн байна. Хэрэв эн эйч кэй шууд дамжуулахгүй бол манай монголын үзэгчид ч гэсэн сумо үзэж чадахгүйд хүрэх билээ.
Олон нийтийн дунд тарсан скандалын эцэст сумогийн холбоо өнгөрсөн бүтэн сайнд Озэки Котомицүки болон дэвжээний мастерыг түр хугацаагаар сумогоос гаргахаар шийдсэн билээ. Харин олон нийт зөвхөн үүгээр сумогийн унасан нэр хүнд эргэж сэргэхгүй гэж үзэж байна. "Бид энэ хүнд үед бие биенээ түшиж даван туулахаас өөр арга байхгүй. Энэ бол сумогийн хувьд нүүр царайгаа өөрчлөх сүүлийн боломж ч байж болох юм" гэж Японы Боловсрол, спортын сайд Фүмио Кавабата Эн эйч кэй нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэхээс өмнөхөн Сумогийн холбооны удирдлагад анхааруулсан байна.
"Эн Эйч Кэй-ийн энэхүү шийдвэрийг гүнээ хүндэтгэж хүлээж авч байна. Бид Нагаёо башог амжилттай зохион байгуулахын төлөө байна." гэж Японы Сумогийн Холбооны Тэргүүн Хироёоши Мураяама хэлжээ.
Ээн эйч кэй бидний барилдааныг дамжуулахгүй болсон нь харамсалтай байна гэж Ёокозуна Хакухо харамсаж байгаагаа илэрхийлж, гэсэн ч энэ барилдаанд бэлтгэлээ сайн базааж, амжилттай барилдахыг хичээнэ гэлээ. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн барилдаанд дараалан 15 даваад байгаа билээ.
Японы өдөр тутмын спортын хэвлэлүүдэд бичсэнээр 34 настай озэки Котомицүки мэргэжлийн бэйсболийн тэмцээнд мөрий тавьж, хуучин бөх Отакэн бооцоо дор хаяж 5 сая орчим йэн хүрсэнийг Япон даяар шуугиж байна. Хамгийн гол нь улсын мөнгөө буюу төсвийн мөнгөөр тоглосонд гол утга учир оршиж байгаа аж.
Ийнхүү 57 жилийн дараа эн эйч кэй анх удаа Японыхоо үндэсний спорт болох сумог дамжуулан үзүүлэх боломжгүй гэж шийджээ.
No comments:
Post a Comment