Yapond baigaa Mongolchuudad ajiltai boloh bolomj baina. Ta herevee Yaponii baga, dund surguulid English (angli hel) zaah chadvartai deer ni Japand suuh visatei bol bagshlah bolomj baina. Mo'n joloonii unemlehtei bu'r sain baina. Sonirhson hun baival 042 330 5298-aar nadtai holboo barina uu? Zarlagch
2/05/2010
2/03/2010
ИХ АВАРГЫН БУУЛТ
Асашёрюу өөрийн багш Такасаго болон түүний гэргийн хамт 2003 онд
Ёокозуна цол хүртэх ёслолын баярт өдрийн зураг KYODO PHOTO
ИХ АВАРГЫН БУУЛТ
Японы Сумогийн их аварга Асашёорюү өнөөдөр буюу 2010 оны 2 дугаарын сарын 4-ний Пүрэв гарагт өөрийн багш Такасагогийн хамт Сумогийн Кокугикан ордонд Японы Сумогийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж сумогоос өөрийн саналаар зодог тайлахаа гэнэт мэдэгдлээ.
Энэ нь түүний шинэ оны башёгийн үеэр буюу нэгдүгээр сарын 16 ны шөнийн дөрвөн цагт Токиогийн Нишиазабу дүүргийн бааранд согтуугаар нэг нөхрийг цохиж зодож хамар амыг нь хүндхэн гэмтээсэн гэх шуугиантай холбоотой юм. Энэ зодуулсан нөхөр чухам хэн байсан талаар Японы хэвлэлийнхэн мэдэхгүй битүү хатуу байна. Магадгүй японы өөр нийгмийн нөхөр ч байхыг үгүйсгэхгүй гэж зарим хэвлэл бичиж байлаа. Асашёорюү уг нь өөрийн менежерээ зодсон, зодуулсан гэж харилцан мэдэгдсэн боловч хэрэг дээрээ худлаа байсан нь гол шуугиан гарах үндэс болох шиг боллоо. Долоо хоног тутмын Шикан Шинчо сэтгүүлд бичсэнээр бол Монголчуудын ууж байсан бүжгийн клубт тэр залуу зодуулсан гэнэ.
Тэрбээр Сумогийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал дээр “Би бүх зүйлд сэтгэл хангалуун байлаа. Би зодог тайлая даа. Надад маш хэцүү байлаа, маш их дарамтан дунд байсан, гэхдээ сумогийнхоо талаар надад харамсах ,гомдох ямар ч юм байхгүй. Би одоо амармаар байна. Одоо миний сэтгэл уужирлаа.” гэж хэлсэн байна.
Ийнхүү Японы эзэн хааны цомыг хорин есхөн насандаа хорин таван удаа хүртээд хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа их аварга маань зодог тайлж , сумо бөхийн дэвжээг орхиж байгаад сумо бөхийг шимтэн үздэг япон, монголын үзэгчид нийтээрээ харамсаж байна.
Тэрбээр Японы эртний уламжлалт сумогийн спортод орсон анхны гараагаа 1999 оны шинэ оны башёгоор эхлэж 2003 оноос дээд зиндаанд барилдаж эхлэсэн билээ. Өнгөрсөн башёд түрүүлснээр 32 түрүүлсэн Тайхо, 31 түрүүлсэн Чионофүжи нарын дараа бичигдээд байсан юм. Тэрбээр мөн Тайхогийн завсаргүй 6 түрүүлсэн рекордыг эвдэж дараалан 7 түрүүлээд байсан юм.
Одоо түүний сумогийн дэвжээн дээр биш амидрал, тэмцлийн дэвжээн дээр хэрхэн барилдахыг харах үлдлээ. Ялвал ялсан шиг ялж ч чаддаг, буух цагаа хүрвэл өт хорхой шиг өчүүхэн ч жижгэрдэггүй жинхэнэ монгол эр хүний зангараг заасан занг эндээс бас харж болно.
Токио, 2010.02.04
ХАЙЛТ
Намсрай зохиолчийн намтар болоод хөргийг хайлаа. Даяар алдартай Дамбадаржаагийн Намсрай гуайн хөрөг алга. Сайтар хөвгүүн нэртийн зураг биш сайхан сайхан баян намсрайн маск цувлаа.
Хайлт амжилтгүй боллоо... Та нэг үз дээ...
Хайлт амжилтгүй боллоо... Та нэг үз дээ...
2010/02/03
2/01/2010
МОНГОЛЫН ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
ТОКИОД “ЧИНГИС ХААНЫ ӨВ СОЁЛ БА
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭНИЙ СҮР ХҮЧ”
ХЭМЭЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
Өчигдөр Японы нийслэл Токио хотын “Эдо-Токио Музей”-д Чингис хааны өв соёл ба Монголын эзэнт гүрэний сүрч хүч (The Legacy of Genghis Khan and the Magnificent Mongol Empire) нэрт үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэн 2008 оны 8 дугаар сарын 1-ээс 2010 оны 5 дугаар сарын 31 хүртэл Японы Осака, Хирошима, Ивате, Саппоро, Нийгата, Фүкүока зэрэг томоохон хот газруудаар тойрч байгаа бөгөөд 2 дугаар сарын 2 ноос 4 дүгээр сарын 11 нд Токио хотын энэ музейд нээгдэж байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч нь Токиогийн Түүх, Соёлын Сан, Эдо-Токио Музей, Санкей Шимбүн сонин, Асахи Телевиз, Тоей компани ажээ. Дэмжигчээр БНХАУ-ын Элчин сайдын яам Хөх хотын музей, Японы ЖАЛ нисэх онгоцны компанитай хамтран ажилласан байна. Энэ үзэсгэлэн нь Өвөр Монголоос анх удаа гарч байгаагаараа онцлог аж. Үүнээс өмнө Монгол Улсаас Монголын соёлын үзэсгэлэнг хэд хэдэн удаа зохион байгуулж Японы олон нийтэд танилцуулж байжээ.
Эдо-Токио Музей бол 1993 онд байгуулагдсан Японы шинэхэн музей юм. Манайхны сайн мэддэг Сумо-гийн ордоны зүүн талд байдаг энэ музей гучин мянган метр хавтгай дөрвөлжин асар том талбайтай бөгөөд музейг үзэгчид эндээс Токиогийн эрт, эдүгээгийн түүх, соёл, өнөөгийн болон ирээдүйн өнгө төрхийг нэг дор бүрэн хэмжээгээр үзэх боломжтой ажээ. Тус музей өөрийн үндсэн үзмэрүүдээ үзүүлэхийн сацуу дэлхийн янз бүрийн орны тусгай үзэсгэлэнгүүдийн зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголыэ эзэнт гүрэн, Чингис хааны холбоотой үзмэрээр үзэсгэлэн гаргаж байна.
Үзэсгэлэн нээж тус музейн захирал бөгөөд Японы Музейнүүдийн Холбооны Ерөнхийлөгч ноён Макото Такеучи дэлгэрэнгүй сайхан үг хэллээ. Дараа нь БНХАУ-ын Элчин Сайдын яамны дэд тэргүүн болон Өвөр Монголын Музейн Захирал Та Ла (Монгол хэлний ТАЛ гэдэг үг), Японы нэрт жүжигчин Киккава Коожи нар үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэллээ.
Энэ үзэсгэлэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь Монголын Эртний улсуудын үе, удаах нь Монгол Эзэнт гүрний үе, гутгаар нь Монголчууд болон Мин, Чин улсын үе гэсэн гурван хэсгээс бүрдэж байна.
Үзмэрүүд нь ердөө 2007 онд шинэчилэн байгуулагдсан Өвөр Монголын музейн 130 мянган үзмэрээс Эртний Монгол аймгууд болон, Чингис хаан, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үзмэрүүдийг сорчлон 159-ийг үзүүлж байгаагийн 54 нь Хятадын Үндэсний өв соёлын үзмэр ажээ. Үзмэрүүдээс МЭӨ 475-221 оны үед хамаарах бүргэд толгойт алтан титэм, мөн үед хамаарах хүрэл буга, бугын дүрст алтан чимэг, МЭ-ний Лиаогийн үе 907-1125 онд хамаарах алтан баг, Чин улсын үеийн гурван өнгөт шаазан бойпор, суумал бодисадва бурханы дүр, хөгжмийн зэмсэг зэрэг үзмэрүүд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Мөн Тайваны Үндэсний музейд оригинал эх нь хадгалагдаж байгаа Чингис хааны хөрөг-ийн жинхэнэ хуулбар, Чингис хааны хэрэглэж байсан гэх домогт ангийн алтан эмээл, болон дайны төмөр эмээл, тэргүүтэн олон арван сонирхолтой үзмэрүүд тавигдсан байна.
Үзмэрүүд нь ердөө 2007 онд шинэчилэн байгуулагдсан Өвөр Монголын музейн 130 мянган үзмэрээс Эртний Монгол аймгууд болон, Чингис хаан, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үзмэрүүдийг сорчлон 159-ийг үзүүлж байгаагийн 54 нь Хятадын Үндэсний өв соёлын үзмэр ажээ. Үзмэрүүдээс МЭӨ 475-221 оны үед хамаарах бүргэд толгойт алтан титэм, мөн үед хамаарах хүрэл буга, бугын дүрст алтан чимэг, МЭ-ний Лиаогийн үе 907-1125 онд хамаарах алтан баг, Чин улсын үеийн гурван өнгөт шаазан бойпор, суумал бодисадва бурханы дүр, хөгжмийн зэмсэг зэрэг үзмэрүүд олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Мөн Тайваны Үндэсний музейд оригинал эх нь хадгалагдаж байгаа Чингис хааны хөрөг-ийн жинхэнэ хуулбар, Чингис хааны хэрэглэж байсан гэх домогт ангийн алтан эмээл, болон дайны төмөр эмээл, тэргүүтэн олон арван сонирхолтой үзмэрүүд тавигдсан байна.
Ийнхүү Монголын эзэнт гүрэн тэр дундаа Их Богдо Чингис хааны маань алдар нэрээр нэрлэгдсэн нэгэн тусгай үзэсгэлэн Япончуудын мэлмийг мялааж эхэллээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг багтаасан сайхан цомог гаргасан бөгөөд нээлтэнд оролцсон хүмүүст үнэгүй тараалаа.
Харин улс төрийн шалтгаанаас болсон уу яасан энэ үзэсгэлэнгийн нээлтэд надаас өөр нэг ч монгол хүн ирсэнгүй. Тэр битгий хэл Японы Монголч эрдэмтэдээс төрийн бус байгууллага хариуцдаг хоёр гуравхан хүн харагдаж байлаа. Харин Өвөр Монголын Музейн захирал Тала, монгол фондын захирал Шинэсоёл болон нэлээд хэдэн өвөрлөгч нөхөд оролцлоо. Энэ музейг үзэе гэвэл Сумогийн ордонд ирдэг Собу шугмаар явж Роёогоку буудал дээр буугаад тус ордон руу очих хаалгаар гарч баруун гар тийшээ эргээд 3 минут алхаад очино. Музей Даваа гаригаас бусад өдөр өглөө 930-аас орой 1730 хүртэл ажиллана. Том хүн 1300 йэн, оюутан 1040 йэн, хүүхдүүд 650 йэн юм байна. Уридчилан авбал жаахан хямдрах нь. Хаяг нь Эдо-Токио Музей, 1-4-1 Ёокоами, Сумида-ку, Токио 130-0015, утас нь 03 3626 9974.
Таалал орших болтугай.
Токио, 2010.02.02
Британид хорин таван сая хүний дансны мэдээлэл алга болжээ.
Их Британий Засгийн газар хүндхэн байдалд ороод байна. Учир нь Татварын газраас нийт 7.5 сая гэр бүлийн 25 сая хүний тухай мэдээлэл агуулсан хоёр диск алга болжээ. Уг дискинд эдгээр иргэдийн овог нэр, хаяг , төрсөн он сар, өдөр, даатгалын дугаар, банкны дансны тухай дэлгэрэнгүй мэдээллүүд байсан аж. Дискийг татварын газраас Үндэсний аудитийн газарт хүргэж өгөх явцад алга болсон хэмээн үзэж байна. Тус улсын банкууд харилцагчаа дансаа шалгаж гаднаас хэн нэгэн ашиглахыг завдах вий гэж сануулахыг зөвлөжээ. Диск алдагдсан тухай мэдээллийг Ерөнхий сайд Гордон Браун 11-р сарын 10-нд олж мэджээ. Цагдаа болон хүчний байгууллагынхан дискийг хайх ажилд шуурхайлан оржээ. Албаныхан дээд зэргийн хамгаалалттай дискүүдийг тийм амархан онгойлгож чадахгүй хэмээн сэтгэлээ тайвшууруулж байгаа гэнэ.
О.Тогоо, “Өнөөдөр” 2007, №274
Британид долоо хоног бүр 1000 иргэн дампуурдаг
“Өнөөдөр” сонины 2004 оны №185
Би, миний, надад гэдэг үгс хортой гэж үү?
Б.Гэрэл, “Өдрийн сонин”-ы 2003 оны №256
Арван найм дахь хүүхдээ төрүүлэв
Румын гаралтай Канадын иргэн 44 настай Ливиа гэх эмэгтэй 18 дахь хүүхдээ уржигдар төрүүлснээр эднийх Абботсфорд хотынхоо хамгийн өнөр өтгөн гэр бүл боллоо. 3.1 кг охин төрүүлсэн эмэгтэйн нөхөр Александру Лонц "Бид хэдэн хүүхэдтэй болохоо хэзээ ч төлөвлөж байгаагүй. Үүнийг бурхан л мэдэг гэж бид шийдсэн. Бурхан ийм бэлэг өгсөнд баяртай байна." гэв. Ой найман сараас 23 хүртэлх насны 17 хүүхэдтэй байсан эднийх 1990 онд Румынээс цагаачилсан аж. А.Лонц "Манайх одоо арван охин, найм хүүтэй боллоо. Дахиад хүүхэд төрвөл хүү байгаасай гэж бодож сууна." гэжээ.
Ж.Даш, "Өнөөдөр" сонины 2008, №174
Subscribe to:
Posts (Atom)






