3/09/2011

Frances Woodman Cleaves (1911-1995)

Francis Woodman Cleaves (1911-1995)

Америкийн Монголч эрдэмтэн Францес Вүүдмэн Кливиз 1911 оны 7 дугаар сарын 14 ний өдөр Америкийн Бостон хотод төрж, 1995 оны 12 дугаар сарын 31 нд Нью Хампширд насан өөд болжээ. 1933 онд Дартмозийн дээд сургуулийг төгсөж дараа нь хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1936-1938 онд Францын Сорбонийн их сургуульд П.Пеллиотын дэргэд монгол, хятад, араб судлалаар ажиллаж, 1938-1945 онд БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад-Энэтхэг судлалын хүрээлэнд ажилласан байна. 1946 онд Америктаа буцаж Харвардын Их Сургуулийн дорнодахины судлалын салбарт дэд профессороос профессор хүртэл албан тушаалд ажиллаж байгаад 1980 онд өндөр насны амралтанд гарчээ. Тэрбээр Харвардын их сургуульд 30 гаруй жил ажиллахдаа дорнодахины түүх, хэл бичгийн судлалын хичээл зааж байснаас гадна 13-14 дүгээр зууны үеийн монгол бичгийн дурсгалт бичгүүдийг нарийн судласан байна. Тухайлбал, түүний анхны бүтээл болох "Индү вангийн дурсгалд зориулсан хөшөөний хятад-монгол бичээс", (1935), "Бээжингийн хааны ордоны музейд хадгалагдаж байгаа "Тахимдах ном"-ын тухай, судлал зэргийг дурдаж болно. Мөн "Монголын нууц товчоон"-ы англи тайлбартай орчуулга, 13-14 зууны дурсгал бичгүүд дэх олон сонирхолтой үг хэллэгийг тайлбарлаж, эрдэм шинжилгээний олон үгүүлэл нийтлүүлсэн юм. 1957 оноос эхлэн "Азийн судлалын Харвард сэтгүүл"-ийн эрхлэгчээр, 1952 оноос "Монгол бичгийн дурсгал" цуврал номын эрхлэгчээр ажиллаж, "Алтан товч", "Болор эрх", "Монгол зурхай", зэрэг олон чамабай бүтээл хэвлүүлсэн дэлхийд нэртэй монголч эрдэмтэн билээ.


Francis Woodman Cleaves (born in Boston in 1911 and died in New Hampshire on December 31, 1995) was a writer and historian who worked for the Harvard Institute. Cleaves established the Sino-Mongolian studies in America. He is well known for his work in translating The Secret History of the Mongols. He was the first man to fully translate this literature into English. He studied many Asian languages. In 1941 Cleaves became a professor at Harvard University, teaching Chinese in the department of Far Eastern languages. In 1946 Cleaves also began teaching Mongolian. He retired in 1980, but continued to write papers on Mongolian history. (This short article from the WIKIPEDIA)

No comments: