11/03/2010

МИНИЙ ИХ СУРГУУЛЬ

МИНИЙ ИХ СУРГУУЛЬ...


TOKYO UNIVERSITY OF FOREIGN STUDIES
3-11-1 Asahi-cho, Fuchu-shi, 202-8534 Tokyo, JAPAN

2010 оны 11 сарын 04, Пүрэв гараг

Япон оронд налгар сайхан намар болж, сэрүүн улирал сэвэлзэж, модны навч захаасаа шарлан, улайран, ногоорон өнгө өнгөөр алаглан ертөнцийн өнгөний хослол жигдэрч эхлэж байна. Одоо л зураг авдаг цаг. Өнөөдөр би ажилдаа ирэх замдаа гэнэт зогсож сургуулийнхаа орчин тойрны зургийг жаал дарлаа. Цаг цагт авсан зураг байгаа ч гэсэн бүрэн бүтнээр нь авсанаа санахгүй байна. Ийнхүү уншигч авгай нарт ажиллаж байгаа их сургуулиа сонирхуулах үүднээс эл зургуудийг толилуулж байна. Энэ сургуульд нэгэнт гурван жил багшилсан хойно эрх биш миний их сургууль гэж эрхтэй гэж бодон ийм гарчиг өгчихлөө... Энэ сургуульд анх 1911 он буюу Монгол Улс Үндэсний эрх чөлөөгөө олсон онд анх МОНГОЛ ХЭЛНИЙ анги нээсэн бөгөөд ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Манай их сургуулийн оройн дээд сүлд (logo)

 Hicheeldee...


TUFS (TOKYO UNIVERSITY OF FOREIGN STUDIES) БЭЛГЭ ТЭМДЭГ


Манай сургуулийн үндсэн өнгө бол цэнхэр ягаан

Сургуулийн номын дэлгүүр миний хамгийн очих дуртай газар

Үдийн цай, хоолондоо, 12:30-13:30

Манай их сургуулийн харьяа Ази, Африкийн хэл, соёл судлалын институт (хүрээлэн)
Энд монгол судлалаар ажилладаг проф T.Наками, K.Токусо зэрэг хүмүүс судлаачаар ажиллаж буй

Токио Гадаад Судлалын Их Сургуулийн номын сан
Энд Монгол судлалын ном арвин буй


ТГСИС-ийн хичээлийн төв байр, 829 миний өрөө, найман давхарт буй зочлон ирвээс


Дөрвөн зүг найман зовхис тойрсон их сургууль минь

Гадаад хэл бол хүний өрөөсөн даль жигүүр юм гэсэн 
утга бүхий баримал манай сургуулийн төв цэцэрлэгт буй 
(F гэсэн нь Foreign гэдэг үгний F  болой)


Энэ онд ашиглалтанд орсон АГОРА ГЛОБ соёлын төв 280 хүний суудалтай 
хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон театртай

Төв байрны дотор тал, өглөөний 9:00 цаг
Хичээлийн цаг тул хүнгүй байна шүү.

Мөн байрны нэгдүгээр давхар өнөө өглөө

Гадаадын оюутан, магистрант, аспирант, мэргэжилтан багш,
судлаач нарын амьдрах байр сургуулийн кампуст байгаа

Биеийн тамир, спортын талбай, цаана нь Японы Цагдаагийн академи харагдаж байна.
Өмнө нь энэ талбайд Америкийн цэргийн бааз байсан юм билээ.


Спорт заал, биеийн тамирын талбайн хажууд буй

АА Институтийн байрны наана өвөр монгол нөхдийн хэлээр "хоолон гэр" буюу
сургуулийн багш, оюутны гуанз харагдаж буй нь.


Япон хэлний институт, энд жил бүр 10 орчим монгол хүүхдүүд
Японы засгийн газрын тэтгэлгээр япон хэлний бэлтгэл хийж дараа нь
Японы их дээд сургуулиудад хуваарилагдан сурч байгаа.


Дугуй бол оюутны амьдралын салшгүй нэгэн хэсэг мөн


Манай хичээлийн байрны дотор нэг иймэрхүү. Багш бүхэн нэг өрөөнд сууна.
Багш нар оюутнуудынхаа гэрийн даалгаврыг шалгаад сандал дээр юм уу, 
цаасан хайрцаганд хийгээд үүдэндээ тависан байгаа нь. 
Оюутан завтай цагтаа ирээд өөрийнхийгөө авах юм...


Хичээлийн байрын дотор найман давхараас харвал нэг иймэрхүү...


Дотроос гэхдээ хажуугаас харахад нэг иймэрхүү ...


Байрнаас гадагшаа харахад нэг иймэрхүү. 
Тэр цаана Фүжи сан буюу Фүжи уул уг нь харагдаад 
байгаа юм энгийн нүдээр харахад, гэхдээ энэ жаахан муу камера учир 
зураг дээр харагдахгүй байх шиг байна. 
Эргэн тойрон дүүрэн айлууд, манайхаар бол гэр хороолол...

Манай сургуулийн захиргааны байр, ер нь бол энэ цагираг шиг юмыг л
тойроод  бүгдээрээ байгаа юм л даа.


Манай хичээлийн байрын үүдээр гарахад нэг иймэрхүү, цэвэрхэн сайхан байгаа биз хэ хэ?


Сургуулийн дотор дунд зэргийн хичээлийн танхим нэг иймэрхүү...
Энэ зураг дээр монгол гаралтай яруу найрагч Тайваны 
Ши Мөрөн хатагтай манай багш, аспирант нарт лекц уншиж байгаа юм шүү...

Энэ баримал дээр
"A form of this sculpture is hereoglyphic formation of 'F' as in 
Foreign and at the same time, 
it makes us imagine that a wing flies high into the bright future", 
Kiichi Sumikawa, 2000 гэж бичжээ.

Сургуулийн гадна орчин
Хичээлийн байрны амрах талбай дах 
оюутны ширээ ...

Оюутны үнэнч нөхөр

Photos by J.Bat-Ireedui

4 comments:

Өнөрбат.Х said...

Та сайхан сургуульд ажилдагийн байна шүү. Монголдоо нэг ийм сайхан их сургуулийн цогцолбортой болох юмсан.

Anonymous said...

Сайхан, цэвэрхэн, загварлаг боловч цаанаа л нэг хөндий хүйтэн юм аа. Гэхдээ та өөрийнхөө өрөөний зургийг бас тавиач.

BAT-IREEDUI JANTSAN said...

Манай сургуулийн Токиогийн баруун тал хуу байдаг юм. Энэ зураг маань хичээл орсоны дараа авсан болохоор хүнгүй байгаа учир уйтгартай байж мэдэш. Дараа нэг бужигнаж байхад нь аваад амьд болгоод өгө?.

Anonymous said...

Ямар гоё юм бэ? Манай сургуулиуд хэзээ ийм гоё болох болоо. Гадаадйн аливаа сургууль оюутнуудын сурах багш нарын ажиллах бололцоог дээд зэргээр бүр дэндүү хангаж өгсөн байх юм.