11/18/2010

ЖЕРО, "ТЭНГИСИЙН ЦАС"


ТЭНГЭСИЙН ЦАС

Тэртээд бүүдийх тэнгэрээс
Тэнгис рүү будрах цасан
Хөөсрөх давалгаанд уусан
Хөвсийх мөргүй алга болно.
Хэчнээн ихээр хайрлаад ч
Хүрч чадахгүй болохоор
Ийм л нэгэн би чинь
Энэхэн биеэ орхих уу?

Чиний орхисон Изумосакид
Гунигт япон тэнгисийн эрэгт
Хайраасаа хагацсан зогсоол дээр
Хацар даган урсах нулимсаа
Хорьж тогтоож чадахгүй нь.
Яг л энэ тэнгисийн цас шиг
Хоёр алгаа дэлгэн цасыг тосвол
Хүйт оргиулан хайлан алга боллоо.
Хүний ертөнцийг орхих
Хувь заяа гэж итгэлээ.

Хэчнээн ихээр хайрлаад
Хүсэл минь биелэхгүй болохоор
Хөөрхий намайг бушуухан
Хороогоод өгөөч.

Орь ганцаараа Изүмосакид
Орой дээр халхлах шүхэр ч үгүй
Норсон үс чөмөг царцаам хайран
Хараалын үгс минь ч
Хүйтэн усны мандалд шингэн алга болно.
Яг л энэ тэнгисийн цас шиг.

Хэчнээн ихээр хайрлаад ч
Хүрч чадахгүй болохоор
Ийм л нэгэн би чинь
Энэхэн биеэ орхих уу даа

Чиний орхисон Изумосакид
Гунигт япон тэнгисийн эрэгт
Хайраасаа хагацсан зогсоол дээр
Хацар даган урсах нулимсаа
Хорьж тогтоож чадахгүй нь
Яг л энэ тэнгисийн цас шиг

За энэ дууны үгийн мөн
-оос ямар нэгэн өөрчлөлтгүйгээр авлаа.







No comments: