7/26/2009

ХАР


ХАР
Хүн гэж уйдамхай амьтан юм болсон хойно мессенжерийнхээ аватарыг байн байн сольдог юм л даа. Нэг өдөр Токиогийн Одайба хэмээх газар явахад бага охиныхоо авсан эхнэр бид хоёрын зургийг тавичихаад байж байсан чинь Алтаа гэж миний танил бүсгүй орж ирж байна аа. Сайн уу гэнгүүтээ “Энэ юун бүсгүйтэй зургаа авахуулаа вэ гэж “хардаж” байна. Би жаахан тоглоё гэж бодоод миний нуу аа л гэлээ. Тэгсэн чинь тэгнээ тэр арай л дотно байсан юм, чи их хайртай юу гэж байна “хайртай, би маш их хайртай” гэлээ. Тэр тэгээд юм бичсэнгүй өнгөрлөө. Би бүр янзыг нь үзмээр санагдаж удалгүй дахиад зургаа солилоо. Дунд охиныхоо Тоёота машины үзэсгэлэнгийн танхимд түрүүчийн зурагтай бараг нэг өдөр авахуулсан зургийг тавьчихлаа. Дунд охин маань ээжтэйгээ адилхан л даа. Нөгөөх чинь дахиад чаатлаж байна. Чи машин авч өгөө юу? гэж байна. Би бүр янзыг нь үзэх гэж “тиймээ” гэж бичиж дуусаагүй байтал “эрчүүд ингээд л эхлэдэг юм” гэнгүүт хап хийтэл мессенжерээ хаачихлаа. Миний хаягийг тэр чигээр нь устгачих шиг боллоо. Хүний хар аа гэж...

No comments: