4/11/2011

НУТГИЙН ЗҮГ


НУТГИЙН ЗҮГ

(c) J.Bat-Ireedui

Өчүүхэн намайг өргөж тусласан МИАТ -
Монголын Иргэний Агаарын Тээвэр-ийнханд
их баярласан шүү!

Байдал намжиж сайхан намуухан тайван болсон байлаа

Токио хот маань түр баяртай

Oнгоцоор бас гүйцэж түрүүлнэ гэж байна аа

Наяадхан хүнтэй нам унтсаар ирлээ

Утаатай ч гэр маань энд бий

Онгоц маань суулаа

Хариугүй буулаа

Эх нутгийн маань ариун газар зөөлөн тосож авлаа

Хилийн дээс алхлаа...



4/03/2011

Жанцанноров бол хүн биш


Жанцанноров бол хүн биш
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Дэндэвийн Пүрэвдорж гэж цагийг эзэлсэн их хүмүүн бидний дунд амьдарч байлаа. Хорвоогоос хэдийнэ хальсан ч бичиж туурвисан уран бүтээл нь өнөө ч амьдарч, онгод цадиг нь үргэлжлэн асч яваа буурал найрагч амьд ахуйдаа цөөн хүнийг “тоодог” байж. Тэдний нэг нь нутгийн дүү Жанцанноров гэнэ. Үүнийг нотлох нэгэн жишээ зохиолчдын хороогоор ам дамжин яригдах аж. Учир юу хэмээвээс нэг өдөр Пүрэвдорж гуай руу Жанцанноров гуай залгаад “Байна уу, Би Жанцанноров гэдэг хүн байна аа” гэхэд “Чи чинь хүн биш шүү дээ” гэж их найрагч хачин хариу барьж. “За би яахаараа хүн биш болчихов” гэж их хөгжмийн зохиолчийг даруухан инээхэд “Чи чинь бурхан шүү дээ” гэсэн гэдээг.

Д.Зоригт Zindaa.mn