Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ.
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ.
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бүсгүйн гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ
1
Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй єргєн талын шимт хєрсєнд тєлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бєгж алтан билээ
Энэрэлт тєрийн далбаанд эгнэгт єнгєлєг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нар нь алтан
Ачит тєрийн сүлд нь алтан,
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.
2
Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шєнєєр ажихад мєнгєн хээтэй байв
Саалийнхаа дээжийг єргєж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мєнгєн байв.
Сайны ерєєл тогтоож хоёр гардан барьсан,
Сайхан хос залуусын хуримын хундага мєнгєн байв.
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мєнгєн байв.
Эцгийн зэхсэн эмээл нь мєнгєн,
Ээжийн цацлын халбага нь мєнгєн,
Сар наадсан ус нь мєнгєн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мєнгєн,
Миний эх орон мєнгєн билээ
3
Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дєлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян тєгс єргєє цагаан гэрийн минь
Унь нь тооно бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дєлтєн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн,
Хувьсгалын улаан туг нь шүрэн,
Хурц улаан гал нь шүрэн,
Хорол улаан тооно нь шүрэн,
Миний эх орон шүр эрдэнийн билээ
4
Єргєн талын элгэнд чандманланхан буусан
Єргєє гэрүүд минь танан єнгєєр цавцайна
Єчнєєн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Євгєн цаст оргил танан єнгєєр цагаарна
Єлзийт ерєєл билэгдэж, єнєр буурал эхийн
Єргєсєн сүүний дусал танан єнгєєр цацарна
Єнєєдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Євлєж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан,
Миний эх орон тана эрдэнийн билээ.
5
Yүлгvй шєнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Євч түгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг євсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хєх тэнгэрийн нь одод сувдан,
Хєдєє талын нь сүрэг сувдан,
Энх үүрийн нь шүүдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.
6
Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгvй тэнгэр зүүнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бүстэй байлаа.
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа.
Саалийн хувингийн бүс нь зэс,
Сайн гагнуурын оч нь зэс,
Онгон үүрийн туяа нь зэс,
Оройн үүлсийн хаяа нь зэс,
Миний эх орон зэс эрдэнийн билээ.
7
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дєрєє мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хєвєєлєн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал
Угалз ширээлсэн гєлєм нь оюу ногоон байв
Усны зєєлєн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гєлєм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.
8
Хүү минь заяанд эхийн сүү шиг ариухан,
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм.
Хүлэг морин гvйх хаврын налгар єдєр,
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн євлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.
9
Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл єртєєлсєн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан єнєр єєдрєг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.

Мэргэд цэцэлсэн далай хєлгєн их судрыг
Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ.
Мєнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есєн эрдэнэ дэвсдэг билээ.
Мєхєлгүй эрдэнийн дээж есєн эрдэм тєгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ.
Мєрєєдєл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есєн хүсэл бүтэх билээ.

No comments:
Post a Comment