(c) J.Bat-Ireedui
КАНБЕРРА, @ 2011/11/23
Өчигдөр ОМ301 онгоц нисэх гэж хөөрөх зурвасаар хурдалж байгаад гэнэт тоормослож зогсох талбай руу эргэснээр 2-3 цагаар хоцорч ниссэнийг эс тооцвол сааталгүй цагаараа явсаар Австрали улсын хилийн дээс алхлаа.
Хаврын сар нь арай л дуусаагүй байхад Сидней, Канберра хотод хөл тавьлаа. Өнөөдөр энд 17 хэм дулаан сэвэлзүүр зөөлөн салхитай сайхан өдөр байна. Хэдийгээр хаврын сар дуусах дөхөж байгаа ч хур бороо багатай байсан бололтой ерөнхийдөө жаахан гандуухан харагдана.
Авсралийн Үндэсний Их Сургууль 1946 онд Их хурлынхаа шийдвэрээр байгуулагдсан ганц их сургууль юм. Бусад нь улсын болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрээр байгуулагддаг байна. АҮИС долоон академик коллежтой түүний нэг нь Ази, Номхон далайн коллеж бөгөөд энд Түүх, соёл, хэлний сургууль харьяалагддаг бөгөөд энд Монгол Судлалын Хүрээлэнг энэ оны 4 дүгээр сард санаачлан байгуулсан. Даргаар нь АҮИС-ийн профессор Ли Нарангоо ажиллаж байна.
МУИС АҮИС-тай энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын албан ёсны айлчлалын үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Монгол Судлалын Төв нь энэ удаа Монгол Улсыг тунхагласны ойгоор анхныхаа нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа бөгөөд үүнд МУИС-ийн профессор Д.Түмэн, ШУА-ийн ОУСХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, д-р Оохнойн Батсайхан нар оролцож байна. Бид өнөөдөр Канберра хотод хүрч ирээд АҮИС-ийн Ази, Номхон далайн Коллежийн Түүх, хэл, соёлын сургуулийн захирал профессор Кэнт Андерсонтой уулзаж МУИС, АҮИС-ийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Маргааш "Mongolian Studies Open Conference (MOSOC)" 9:00am-5.15pm цагт АҮИС-ийн Hedley Bull Centre-д хуралдана. Канберра хотод байдаг монголчууд байвал энэ хурал олонд нээлттэй болохыг мэдэгдэж байна.

Нэгэнд нь эвдрэл гарахад солиод унах унаатай болсон байна билээ шүү
19:10 KE 121 SYDNEY from INCHEON AIRPORT
Хил гааль нь сүрхий чанга юм
Сиднейн Олон Улсын онгоцны буудал
АҮИСургуулийн коллеж
АҮИС-ийн Зочны буудал 379 тоот
АҮИС-ийн Соёл, түүх, хэлний сургуулийн захирал, профессор Кэнт Андерсон (зүүн гар тал буй) , Монгол Судлалын Төвийн захирал Ли Нарангоо (баруун гар талд буй) болон профессор Жак Феннер (ард буй) зэрэг бусад эрдэмтэдтэй уулзаж МУИС, АҮИС-ийн цаашдын хамтын ажиллагаа, оюутан, багш солилцох асуудлаар ярилцаж зөвлөлдөв.
2011 оны 11 сарын 23, Канберра хот, Австрали
1 comment:
Монгол судлалын талаар энд тэнд болсон зүйлүүдийн талаарх мэдээллийг таны блогоос л унших юм даа. Иймэрхүү мэдээлэл өгнө гэдэг чухал зүйл шүү. Манайхан энд тэнд явлаа л гэнэ, тэр үзсэн сонссон мэдээллээ бусадтайгаа хуваалцах "зориг" муутай байх юм даа. Амжилт хүсье!
Post a Comment