1/16/2011

Японы Гааль

Японы хилээр 760 мл хүртэл согтууруулах ундааны зүйл, 56 мл хүртэл үнэртэй усны зүйл, 200,000 йэн буюу 2000 хүртэл доллартай тэнцэх хэмжээний үнэтэй бэлгэ дурсгалын зүйл, авч орж болно. Харин та 20 насанд хүрсэн байх ёстой. Гэхдээ та насаа бодоход сараараа хөөж бодоорой. Жишээ нь 2011 оны 1 сарын 20 нд хилээр орж ирлээ гэхэд та 1999 оны 1 сарын 15 нд төрсөн байхад л таныг 20 нас хүрээгүй гэж үзнэ. Манайхан насаа сараар биш оноор хөөж бодоод хорь хүрчихсэн гэж маргалдаад байдаг. Мөн салтааны үс ил тод гарсан порнографын ямар ч төрлийн киног гаалийн байцаагч хурааж авах эрхтэй. Японы болон гадаад мөнгө авч ороход ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүй. Мөн японы хилээр гадагш экспортоор гаргахад гадаад валютаар авсан бараанд хязгаар байхгүй, харин япон мөнгөөр экспорт хийхэд 5 сая йэний хязгаартай. Мөн түүхий мах, боловсроогүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зөгийн бал, өндөг зэргийг хилээр авч орохыг хориглодог. Японы гаалийн тухай дэлгэрэнгүй мэдэе гэвэл www.customs.go.jp/english/index.htm/  хаягаар нэвтэрч үзнэ үү.

No comments: