1/31/2011

Эмчилгээний виз олгоно


Японы Гадаад Яам 2011 оны 1 дүгээр сарын 1 ээс эхлэн монголчуудад эмчилгээний виз (Visa for Medical Stay) олгож байхаар тогтсон байна. Энэ тухай тус улсын элчин сайдын яамны вэб сайтад мэдээлжээ. Эмчилгээ шинжилгээ хийлгэх  болон дагалдан яваа хүнд шаардлагатай тохиолдолд виз олгоно гэсэн байна. Визний хугацаа 6 сар хүртэл. Эхний удаа 3 сар хүртэлх хугацаанд оршин суух виз олгоно, шаардлагатай бол Японы хууль зүйн яамнаас урт хугацааны виз авч болно гэсэн байна. Мөн олон удаа орж гарах шаардлагатай бол олон удаагийн виз ч олгох нь. Дагалдан явах хүн нь зөвхөн гэр бүлийн хүн байх албагүй, өөр хүн байж болох юм байна. Ийм визээр очсон хүн өөр зорилгоор ажил хөдөлмөр эрхлэж, бизнес хийж болохгүй гэж байна. Хүчинтэй байх хугацаа нь хэрэв шаардлагатай бол 3 жил хүртэл гэнэ. Өвчтөн өөрөө ирэх боломжгүй бол төлөөний хүн очиж виз мэдүүлж болно. Японд эмчилгээ шинжилгээ хийлгэх эмнэлгийн жагсаалтыг элчин сайдын яам гаргаж өгөх бөгөөд үүнийг одоо бэлтгэж байгаа гэнэ. Яаралтай шаардлагатай бол бусад орны элчин сайдын яам руу хандаж тэндээс нэр ус мэдээлэл авч болно гэсэн байна. Бүрдүүлэх баримт бичиг нь доорх мэт болой.  Үүнд:
(A) Гадаад паспорт
(B) Визний форм  буюу application form
(C) Гэрэл зураг
(D) Хүлээн авах эмнэлгийн бичиг
(E) Мөнгө, санхүүгийн байдлыг гэрчлэх бичиг баталгаа
(F) Гадаадын иргэн мөнийг батлах баримт бичиг
(G) Гадаад иргэний гэрчилгээ (90-ээс дээш хоногийн хугацаагаар суух хүнд хамаарна)
(H)  Эмчилгээний төлөвлөгөө

За ингээд илүү нарийн үзэхийг хүсвэл Японы Элчин Сайдын Яамны вэб сайт руу орж үзнэ үү?

Монголчуудын эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа Японы засгийн газарт бид талархалаа илэрхийлэх ёстой байх аа.

УНШЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТ

Монгол хэлний хоёр, гуравдугаар ангийнхан "ЭВЭРТЭЙ ЭМЭЭ" Ж.Бат-Ирээдүй, Б.Аригунзул Уб., 2010,  номын 11-63 хуудсанд байгаа бичвэрүүдийг уншина уу?

ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 1

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

Наймаалж гурван зүрхтэй (77 x.)

з б
□ □ Наймаалж бол хавч биш.
□ □ Наймаалж хоёр зүрх, хар цустай.
□ □ Одоогоор нийт 100 төрлийн наймаалж байна.
□ □ Хамгийн том нь хагас метр хүрэхгүй.
□ □ Аварга том наймаалж гэж байдаггүй .

Дэлхийн хамгийн өндөр настай хүн (51 x.)

з б
□ □ Ли Чин Юн бол 1933 онд төрсөн хамгийн өндөр настай хүн.
□ □ Энэ хүн 1736 онд төрж 197 жил насласан байна.
□ □ Урт наслая гэвэл зүрхээ амрааж яст мэлхий шиг сууж, тагтаа шиг хөнгөн зөөлөн алхаж, нохой шиг унт гэж тэр сургадаг байна.
□ □ Оюун ухаанаа амраахгүй байвал урт наслана.
□ □ Мөн цагаан будаа идэж, дарс уу тэгвэл урт наслана гэнэ.


Арван найм дах хүүхдээ төрүүлэв (22 x.)

з б
□ □ Канад гаралтай Румыний иргэн Ливиа 18 дах хүүхдээ төрүүлэв.
□ □ Түүний нөхөр Александрү Лонц хүүхдэд дуртай нэгэн.
□ □ Хүүхэд бол бурханы бэлэг гэж тэд боддог.
□ □ Хамгийн бага нь нэг нас найман сартай, хамгийн том нь 22 настай.
□ □ Тэднийх арван охин, найман хүүтэй, дараа нь хүү хүсч байгаа.
ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 2

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

8300 еврогийн үнэтэй пицца (79 x.)

з б
□ □ Энэ пиццаг Италийн тогооч Ренота хийдэг.
□ □ Хамгийн хямдхан, бүтээгдэхүүнээр хийдэг ч үнэтэй зардаг.
□ □ Пиццаны амт нь хамгийн гол нь тусгай давсанд байгаа.
□ □ Энэ пиццаг ядуучууд ч авч идэх дуртай.
□ □ Гарын хоол гэдэг бол хамгийн муу хийдэг хоол.

Австралид загасаар бороо оржээ. (12 x.)
з б
□ □ Голын загасыг хүчтэй шуурга хамаж аваад тэнгэрт гаргасан.
□ □ Энэ үзэгдэл сүүлийн гучин жилд 15 мянган удаа болж байгаа.
□ □ Амьд үлдсэн загаснуудыг голд эргүүлэн тавилгүй шарж идсэн.
□ □ Тэнгэрээс орсон загас бол алгана загас байсан.
□ □ Тэнгэрээс дараагийн удаа матраар бороо орно гэж оршин суугчид ярьж байна.

Гэдсэнд нь хайчаа мартжээ (40 x.)

з б
□ □ Австралийн иргэний гэдсэнд эмч нь мэс заслын хайчаа мартсан.
□ □ Тэрээр бүдүүн гэдсээ 2001 онд талыг нь тайруулсан.
□ □ Хайчийг бүтэн нэг жилийн дараа рентгенээр харж мэдсэн.
□ □ Азаар хайчны үзүүр дотор эрхтнийг гэмтээгээгүй байсан.
□ □ Ийм тохиолдол 40000-д нэг удаа тохиолдоно.


ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 3

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

Австраличуудын 56 хувь нь илүүдэл жинтэй (13 x.)
з б
□ □ Австралийн хүн амын 56 хувь илүүдэл жинтэй.
□ □ Илүүдэл жингийн гол буруу нь хэт их идэх, бага хөдлөх.
□ □ Чихрийн шижин, хавдар тусахад илүүдэл жин 10 хувиар буурна.
□ □ Таргалалт илүүдэл жин бол тамхинаас хор багатай. Тамхи татах нь аюултай.
□ □ Австралийн эмэгтэйчүүд жилд 306 сая ам доллар зарцуулж байна.

Дианагийн нас барж байгаа бичлэг (41 x.)

з б
□ □ Английн телевиз Дианагийн осолд орж байгаа бичлэг үзүүлсэн.
□ □ Гэрэл зурагчид яг араас нь дагаж байсан тул тийм бичлэг байна.
□ □ Энэ бичлэгийг Францууд Дианагийн тайланд хавсаргасан байна.
□ □ Диана өөрийн найз залуугаас машинаар зугтааж явсан.
□ □ Диана 14 жилийн өмнө ослоор Францад нас барсан.


Ажилгүй аав хүү хоёр 76 сая евро хожлоо (14 x.)

з б
□ □ Аав, хүү хоёр баярласандаа хашгирсан.
□ □ Энэ бол Францын сугалааны дээд амжилт.
□ □ Америкийн эмэгтэй 2005 онд 112 сая евро хожсон.
□ □ Дэлхийн хамгийн их мөнгө хожсон хүн 314.9 сая ам доллар.
□ □ Аав хүү хоёр 23 насны зөрөөтэй.

ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 4

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

Долоон настай хүү машин хулгайлсан (42 x.)

з б
□ □ Америкийн долоон настай хүн машин барьж чадна.
□ □ Тэрбээр эмээгийнхээ жийпийг 8 минут барьж явсан.
□ □ Энэ хүү машин сайн барьдаг учир ямар ч осол гаргаагүй.
□ □ Гудамжны хүмүүс анхаарч харсан учир түүнийг цагдаад хэлсэн.
□ □ Цагдаа тэр хүүг буруутай гэж үзэж байна.

Азаар амьд үлдсэн бяцхан охин (15 x.)

з б
□ □ Таван настай охин элсэн цөлд 26 хоносон.
□ □ Арав хоног ус, жигнэмэгээр хооллож байсан.
□ □ Түүнийг зам засаж байсан хүмүүс олсон.
□ □ Охины бие ослоос болж маш муудсан.
□ □ Нас барсан эмэгтэйг Руби гэдэг, 5 хүүхэдтэй.

Найман давхраас унаад (78 x.)

з б
□ □ Таван настай охин найман давхарын тагтнаас унасан.
□ □ Түүнийг муур нь араас нь хөөсөн тул тэр цонхоор унасан.
□ □ Тэр үед ээж нь гэртээ зурагт үзэж байсан байна.
□ □ Охин их зузаан цасан дээр унасан учир гэмтээгүй байна.
□ □ Охин айсандаа ухаан алдаж, бүх бие нь хөхөрсөн байна.


ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 5

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

Алтаар хийсэн сонин (16 x.)

з б
□ □ Уг сонинд Гуандунь мужийн Шиньжэн хотын тухай бичжээ.
□ □ Энэ сонинг тусгай ба цуглуулгын хэмээх хоёр янзаар хэвлэсэн.
□ □ Энэ сонинг 8100 хувь хийсэн.
□ □ Нэг сонинд л гэхэд 3500 кг алт орсон.
□ □ Нэг сонины үнэ 200 ам. доллар болно.

Долоон метр урт үстэй эмэгтэй (43 x.)

з б
□ □ Гиннесийн номд орохын тулд үсээ ургуулсан.
□ □ 67 настай эмэгтэй 31 жил үсээ ургуулж байгаа.
□ □ Сүүлийн 13 жилд түүний үс 7 метр ургажээ.
□ □ Тэрбээр үсээ өдөр бүр угааж цэвэрлэдэг.
□ □ Хүний үс 60-90 см болоод ургахаа болино гэдэг судалгаа худал.


Алтаар хийсэн фото аппарат (17 x.)

з б
□ □ Амьд явбал алтан аппаратаар зураг авна гэж монголчууд ярьдаг.
□ □ Арабын нэгдсэн Эмират улс алтан аппарат хийсэн.
□ □ Пентакс компаниас LX SLP маркийн зургийн аппарат гаргасан.
□ □ Энэ аппарат ердөө 300 ам долларын үнэтэй.
□ □ Японы баячууд алтан аппарат нэгийг ч аваагүй.

ШАЛГАЛТЫН БИЧВЭР № 6

ОВОГ НЭР__________________________ 2011/02/01

Дөрвөн мянган автомашиг живжээ (45 x.)

з б
□ □ Ачааны хөлөг онгоц Сингапурын эрэг орчим живсэн.
□ □ Нефть зөөгчтэй мөргөлдсөн учраас живсэн байна.
□ □ Хөлөг онгоцны багт 4 япон, 16 солонгос иргэн аврагдсан.
□ □ Охины бие ослоос болж маш муудсан.
□ □ Нөгөө усан онгоцонд байсан 260 мянган тонн түүхий нефть бүгд асгарсан.

Дэлхий дулаарахаа болино (49 x.)

з б
□ □ Дэлхийн цаг уурын халуун мөчлөг эхлэж байна.
□ □ Гэхдээ 2020 оноос дэлхий хэт халуун болно.
□ □ Атлантын агаарын урсгалын үзэгдэл 60-70 жилд нэг удаа болно.
□ □ 1900-аад оны эхээр агаарын температур нэмэгдсэн.
□ □ Харин 1940-өөд онд сэрүүсэж байсан байна.

Наян таван жил хамтдаа амьдарсан хос
иннесийн номд орлоо (80 x.)

з б
□ □ Дэлхийн хамгийн олон жил хамт амьдарсан хос Тайваных.
□ □ АНУ-ын иргэн 83 жил хамт амьдарч байсан байна.
□ □ Тэдний хүүхэд, ач, гуч, зээ, жич бүгд 110 болно.
□ □ Нөхөр Люг Юн Янгийн хараа муу учраас юм харж чадахгүй.
□ □ Хатагтай Ян Ван хөл муу учраас ганцаараа явж чадахгүй.

1/30/2011

Ж.Бат-Ирээдүй: "БУРУУТАН"

Монгол бичгээс уншиж, татлага буланд байгаа кирил эхтэй тулгаж өөрийгөө шалгана уу?


Монгол бичгээр бичсэн Энхсувд (МУИС)

1/24/2011

Дэлхийн гол хэлнүүд


Дэлхийн гол гол хэлээр хэчнээн хүн ярьдаг вэ?


1 Хятад                        740 сая  
2 Англи                       320 сая
3 Хинди                       145 сая
4 Орос                         130 сая
5 Испани                     125 сая
6 Герман                     120 сая
7 Япон                        120 сая
8 Араб                         100 сая
9 Бенгали                    100 сая
10 Португали               90 сая

Нэг километр талбайд хамгийн бага хүнтэй улсууд


1 Монгол Улс 1
2 Баруун Сахар 1
3 Франц Гуйна 1
4 Австрали 2
5 Ботсвана 2
6 Мауританиа 2
7 Намиби 2
8 Либиа 3
9 Суринаме 3
10 Габон 4

Нэг километрт хамгийн олон хүнтэй орнууд

Manoko

Нэг км кв талбайд хамгийн олон хүнтэй орон
1 Макао 27000
2 Монако 18125
3 Хонг Конг 5442
4 Сингапур 4419
5 Ватикан Сити 2500
6 Бермуда 1074
7 Бангладеш 786
8 Бахрайн 762
9 Малдивес 732
10 Барбадос 598

Дэлхийн хамгийн цөөн хүн амтай улсууд

Монако Улс

Зэрэглэл    Улс                                          хүн ам
1                Ватикан Хот                           880
2                Тувалу                                     11.146
3                Науру                                      12.329
4                Палау                                      19.409
5                Сан Марино                            27.730
6                Монако                                   31.987
7                Лейчтенштэйн                        32.842
8                Сайнт Киттс энд Невис          38.736
9                Антигуа энд Барбуда              67.448
10              Андорра                                  68.403

Дэлхийн хамгийн их хүн амтай улсууд


Зэрэглэл          Улс                  хүн амын тоо*
1                Хятад              1.284.303.705
2                Энэтхэг           1.045.845.226
3                АНУ                280.562.489
4                Индонези        232.073.071
5                Бразил             176.029.560
6                Пакистан         147.663.429
7                ОХУ                144.978.573
8                Бангладеш      133.376.684
9                Нигер              129.934.911
10              Япон                126.974.628
11              Мексик            103.400.165
12              Филиппин       84.525.639
13              Герман                        83.251.851
14              Вьетнам          81.098.416
15              Египет             70.712.345


* The World Almanac, 2003, p.856

Дэлхийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсууд


  1. Ватикан хот улс                     0.4
  2. Монака                                    1.6
  3. Макао                                      17
  4. Науру                                      21
  5. Тували                                     25
  6. Бермуда                                  54
  7. Сан Марино                            61
  8. Монтсеррат                            104
  9. Бритиш Виржин Айландс      153
  10. Лйэчтэнштэйн                         160

Дэлхийн хамгийн том газар нутагтай улсууд


1. ОХУ                                    17.075.400
2. Хятад                                  9.326.411
3. Канад                                  9.220.970
4 АНУ                                     9.166.601
5 Бразил                                  8.456.511
6 Австрали                             7.617.931
7 Энэтхэг                                2.973.190
8 Аргентин                             2.736.690
9 Казакстан                             2.717.300
10 Судан                                 2.505.815

1/23/2011

Дэлхийн томоохон цөлүүд


Цөл                 Тив                              хав.дөр.км.

1 Сахар           Африк                         8.397.000
2 Австрали     Австрали                    1.549.000
3 Араб             Ази                            1.300.000
4 Говь             Ази                             1.039.000
5 Калахари     Африк                         521.000
6 Туркестан    Ази                              360.000
7 Такла Макан            Ази                 321.000
8 Соноран       Хойд Америк              311.000
9 Намиб          Африка                       311.000

Дэлхийн томоохон арлууд


Арал                                                   хав.дөр.км
1 Грийнланд                                       2.176.000
2 Шинэ Гивениа                                 820.657
3 Борнео                                             743.254
4 Мадаксакар                                     587.930
5 Баффин (Канад)                              476.068
6 Суматри                                           473.623
7 Хоншу, Япон                                   230.329
8 Их Британи                                      229.878
9 Викториа (Канад)                            212.688
10 Элесмере (Канад)                          212.199

Дэлхийн томоохон далай тэнгисүүд


Далай                                                 хав.дөр.км.   
1 Номхон далай                                 165.760.000   
2 Атлантын далай                              81.585.000
3 Энэтхэгийн далай                            73.556.000
4 Аркатик                                           14.100.000
5 Өмнөд Хятадын тэнгис                   2.975.000
6 Карибийн тэнгис                             2.718.200
7 Дундад тэнгис                                  2.512.300
8 Берингийн тэнгис                            2.275.000
9 Мексикийн хоолой                          1.800.000
10 Охотскийн тэнгис                          1.589.840

Дэлхийн томоохон хүрхрээнүүд


Хүрхээ                        Улс                                          метр
А Анжел                     Венесулиа                               979
Б Тугела                      Өмнөд Африк                         948
В Утигард                   Норвеги                                  800
Г Мондефоссен          Норвеги                                  774
Д Ёосемите                 АНУ                                        739
Е Остре Мардола       Норвеги                                  657
Ё Туссестренгаре       Норвеги                                  646
Ж Кукенаом                Венесули                                 610

Дэлхийн хамгийн урт голууд


УРТ ГОЛ

Гол Тив км
1 Нил Африк 6670
2 Амазон Өмнөд Америк 6448
3 Миссиссиппи Хойд Америк 5970
4 Еннисей-Ангар- Сэлэнгэ Ази 5540
5 Янце Ази 5530
6 Об-Иртиш Ази 5410
7 Хуанг Хе Ази 4830
8 Зайре Африк 4700

Тивүүдийн өндөр уулс

Тивүүдийн өндөр уулс

Уулын нэр Тив метр
1 Еверест Ази 8848
2 Аконцагуа Өмнөд Америк 6906
3 Макинлей Хойд Америк 6194
4 Килманжаро Африк 5895
5 Элбрус Европ 5633
6 Винсон Массиф Антрактика 5140
7 Косчиуско Австрали 2230

Дэлхийн хамгийн өндөр уулс


Дэлхийн өндөр уулс

Уулсын нэрс              орчин                          метр
А Еверест                   Гималай                      8848
Б К2                            Гималай                      8611
В Канченжунга          Гималай                      8598
Г Лотце                       Гималай                      8511
Д Яалунг Канг           Гималай                      8502
Е Макалу                    Гималай                      8481
Ё Даулагири               Гималай                      8172
Ж Манаслу                 Гималай                      8156
З Чо Оюу                    Гималай                      8153
И Нанга Парбат          Гималай                      8126