Notebook
Энэ сарын дундуур миний нэг их сайн Солонгос найз Монгол Улсад жуулчлахаар бүр Хөвсгөл далай дээр амрахаар бас нэг хоёр сайн нөхрөө дагуулаад Буянт-Ухаад буулаа. Нөхөр хүний төлөө их сайхан сэтгэлтэй, ядарч зүдэрсэн амьтанд байнга туслах гэж явдаг хүний дээд байдаг юм. Ирэхээсээ өмнө "би Хөвсгөлийн аль нэг сумын сургуулийн хүүхдүүдэд дэвтэр ном, үзэг харандаа бэлэглэхээр авч очиж байгаа, харин хаана аль сургуульд өгөх талаар та судлаж байгаарай" гэж захисны дагуу Хөвсгөлийн алслагдсан нэгэн сургууль олоод байсан юм. Онгоц буулаа, хүмүүс гараад байдаг нөгөө гурав байдаггүй. Нэлээн сүүл рүү нэг харсан чинь нөгөө гурвын ачааг бүгдийг нь задалчихсан баахан гаалийн хувцастай нөхөд тойроод зогсчихсон үзэж байна. Гэтэл манай нөхөр утсаараа Бат ороод ирээч гэж дуудлаа. Очсон нэг гаалийн байцаагч хижээл авгай энэ нөхдүүд нөөтбүүк (note-book) гээд биччихсэн мөртлөө баахан дэвтэр оруулаад ирсэн байна гэчихсэн нэлээд сүрхий юм илрүүлсэн бололтой, ууртай байна аа янз нь. Би бүр гайхаад үгүй наад нөөтбүүк гэдэг үг чинь ганц гар компьютерийг хэлдэггүй шүү дээ, дэвтрийг ч англиар нөөтбүүк гэдэг юм шүү дээ, тэгээд ч компьютер авчираад дэвтэр гэж бичээгүй, дэвтэр авчираад компьютер гэж бичдэг ямар тэнэг амьтан байх вэ дээ гэсэн чинь юм мэддэггүй дээ ичсэн үү, яасан нэг юм арай зөөлрөөд ирлээ. "За тэгвэл энд хэдэн дэвтэр, хэдэн харандаа, шугам, баллуур байгаан гаалийн татвар төлнөө хө" гэлээ. Би тоог нь гаргаад хэлтэл хар захын ханшаар үржүүлж татвар авна, яахаараа бараг ийм хэрэггүй юм авчирдаг байна, мөнгөө авчираад захаас аваад өгчихгүй энэ тэр гээд баахан бууж гарлаа. Нөгөө найздаа орчуулан хэлтэл, "үгүй яахав дээ танайд дандаа л хятадын бараа байдаг биздээ, би Солонгосын нэг номерын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн л танай хүүхдүүдэд өгөе гэж бодсон юм, угаасаа наадхыг чинь үйлдвэр нь үнэгүй бэлэглэсэн юм" гэснийг нь буцааж орчууллаа.
За тэгээд нэг юм салбарын дарга маргагүй гүйж байж гаалийн татвар хэдэн цаас төлөөд салах гэтэл тээврийн зардалын татвар төл гэлээ. Тэр нь хэд юм бэ гэтэл, хэдийг төлж ирсэн тэрнээс чинь татвар авна гэнэ. Нөгөө найзаасаа асуусан чинь ачаанд 2000 ам. доллар төлж ирсэн гээд мөнгөний баримтаа үзүүлж байна. Онгоцоор ийм хүнд ачаа тээж 2000 доллар төлснийхөө төлөө дахиад торгуулж байгаа юм шиг татвар нэмж төлдөг хуультай юм гэнэ. Та нар чинь ямар тэнэг юм зохиодог улс вэ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Бид нар зохиогоогүй дээрээсээ л тийм гээд халгаадаггүй. Монголын хүүхдүүдийн төлөө сайхан сэтгэл өвөрлөж 2000-3000 дэвтэр, харандаа, шугам, баллуур тээж "шатаж" ирсэн найзынхаа өмнө буруутай юм шиг л би ичиж үхэхээ шахаж дахиж хэдэн цаас төллөө. Хамгийн их гадаадынхан буудаг "Чингис хаан" онгоцны буудлын гаалийн газарт Нөөтбүүкүүдээ ялгах нь байтугай, ойрын зуурын англи хэлтэй нэг ч амьтан алга. Нөгөө хэлгий байтлаа ярих дуртай, дүлий байтлаа хэрэгтэй дуртай гэдэг шиг хэлгүй мөртлөө шалгах байцаах дуртайг нь яана. Тэнд байцаагдаж байсан бас нэг шүдний эмч залуугийн цүнхнээс баахан тариа, тариур гарсныг нь байцаасан авгай бас намайг дуудаж хэлмэрчлүүлэв. Манай гаалийнхан иймэрхүү л, түүгээр явсан хэл мэддэг болов уу гэсэн амьтан хүн дуудаж хэл залгуулж ажлаа хийсэн болдог бололтой. Нээрээ манай энэ улсын ажил гэж хил дээрээсээ эхлээд ордон хүртэлээ замарсан юм байдаг бололтой юмаа.
5 comments:
Хэхэ. Шоолох уу, гуниглах уу мэдэхгүй л байна. Гэхдээ наана нь та судалсан бол дээр байж дээ. Ер нь монголын аль ч улсын байгууллагад ажил амжуулахдаа юунд ч бэлтгэлтэй байхгүй бол болохгүй шүү.
Arai ch dee xelex ug alga. Ter ajil xiij baigaa amitad gej bodoj setgexee baichixsan yaachixsan tolgoinuud baidag bainaa
Áàãøàà òýð ... õºâñãºë äàëàé äýýð .., ãýñýí õýñãèéã õºâñãºë äàëàéä ãýæ áè÷âýë çºâ íàéðóóëãà áîëîõ áóñ óó. Òà ººðºº õýëíèé ìýðãýæëèéí õ¿í. Íàäààð õýë¿¿ëýõ þóí.
neeree manaihan arai denduu. "ongotsond kameraa orhichihjee. haanaas olj avch boloh ve?" gesen chin "odoo ch barag oldohoosoo ungursun baihaa. uilchlegch, tseverlegch geed olon hun orj gardag bolohoor hen avsniig n' togtooh argaggyi, ta buuhdaa suudlaa sain shalgahgyi dee." gehees uur hariu heleegyi. MIAT-n ongotsond suuhdaa buh yumaa dald hiij suuj baigaarai.
Zaya.
Ёоо ёоо арай ч дээ. Хөөрхий амьтан туслах гэж ирсэн тэр хүний гайхсан царай бүр нүдэнд харагдчихлаа.
Гааль гэснээс сая манай нэг найз гаальд ажилд орох гээд. тэгсэн ёстой аймаар сүртэй 10 төгсөөд өгдөг конкурсын шалгалт авсан гэсэн. За тэрэнд нь тэнцсэн чинь англи хэлээр бичгийн бас ярианы шалгалт авсан гэсэн. яахав манай найз тэнцээгүй л дээ. гэхдээ бид нар бодохдоо за аргагүй дээ бүхэл бүтэн улсын гааль юм чинь хэл ус сайтай хүн авалгүй яахав гэж л бодоод өнгөрсөн. тэр сүрхий шалгалт шүүлэгт нь тэнцсэн хэл устай хүнээ ажиллуулж болдоггүй юм байх даа. арын хаалгаар л ажилд орсон нөхдүүд нь ядаж хэлээ сурахад яадаг байнаа.
тэгээд гааль дээр англи хэлтэй хүн байдаггүй юмуу. хүн дуудаж орчуулуулж байна гэхээр арай ч дээ гэхээс өөр үг, муу хэлэх гэсэн чинь муухай үг бодоод ч олдохгүй байна. АРАЙ Ч ДЭЭ АРАЙ Ч ДЭЭ.
Post a Comment