8/25/2010

МӨНГӨ ОЛОХ УХААН


Хүн хүний мөнгө олох арга өөр өөр. Зарим хүн биеийн хар хүчээрээ шороо хүрздэж махан биеэ зовоож мөнгө олдог бол зарим нь оюун ухаанаараа хүн амьтанд хэрэгтэй зүйл бүтээж мөнгө олох. Сая манай бага охин бас нэг мөнгө олох шинэ арга "нээжээ".
Тэр нь аавыгаа 22 цагаас хойш ирвэл 1000 төг, 12 цагаас хойш ирвэл 5000 төг, шөнийн 02 цагаас хойш ирвэл 10,000 төг, хоновол (өөр газар гээд байгаа юм шүү бас) 20000 төгрөгөөр торгох гэнэ. Бас 10 цагаас хойш согтуу ирэх юм бол 5000 төг гэнэ. Хүн хүний мөнгө олох ухаан гэж өөрөөр ажээ.

3 comments:

batu1225 said...

Хэхэ, одооны хүүхдүүд янз бүрийн юм сэтгэх юм аа. Би бас саяхан гэр бүлээрээ хөдөө яваад ирсэн юм. Тэгсэн манай охин гэртээ ирээд гэрийнхээ гадна чулуугаа овоо босгоно гэнэ. Тэгээд яаж байгаа юм гэсэн чинь хүмүүс тэр овоон дээр нь мөнгө тавина, тэрийг нь хурааж аваад мөнгөтэй болно гэж байгаамдаа. Хөдөө овоон дээр хүмүүс мөнгө тавьж байхыг нь харж л дээ.

ariguna said...

Haha. Yostoi ineedtei yumaa. Bas deer ni manai ah end yavjiiishd.

naraa said...

Ямар хөөрхөн сэргэлэн юм бэ? Гэртээ авч хэрэгжүүлж болохоор санаа байна шүү.