3/04/2010

Монгол хэлний хэлц үгийн сан



МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮГИЙН САН
Ж.Бат-Ирээдүй

Монгол хэлний хэлц үгийн шинэ толь бичиг хэвлэгдэн гарлаа. Бид монгол хэлний үгийн сангийн гол гол бие даасан судалгааны дагуу “Эх хэл эрдэнэсийн сан” гэсэн цуврал хэвлүүлж байгаагийн нэг нь энэхүү хэлц үгийн толь бичиг юм. Энэ толь бичигт нийт 10 мянга орчим үйл болон нэр хэлц үг багтсан. Хэлц үг, хэллэг бүрийг утга зохиолын хэлний баримтаар батлах гэж хичээсэн. Номыг эхнээсээ хэлц үгээ үйл төвтэй, нэр төвтэй гэж хоёр хуваасан. Харин бүх үгийн хэлхээсийг номын ард хийж өгсөн байгаа. Хамгийн ард номд зарим хэлц үгүүлбэрийн жишээ оруулсан. Хатуу болон зөөлөн хавтастай хоёр янз хэвлэгдсэн. Хатуу хавтастай нь 20,00 ам. дол, зөөлөн нь 15,00 ам. долларын үнэтэй.

Номын зарим мэдээлэл

5
“Монгол хэлний хэлц үгийн сан”
J.Bat-Ireedui
ISBN 99929-0-107-1
Edited by Prof. K.Okada, J.Bayansan, A5, 309 pages, 2009
15,00USD

No comments: