3/08/2010

Bernard M.Baruch


 
BERNARD M.BARUCH

Миний хувьд хөгшрөх гэдэг надаас үргэлж арван таван насаар ах байдаг юм.
To me, old age is always 15 years older than I am.

Bernard M.Baruch 1870 оны 8 дугаар сарын 19 нд төрж,  1965 оны 6 дугаар сарын 20 нд өөд болжээ.

Walt Disney




WALT DISNEY

Хэрэв та мөрөөдөж чадвал та биелүүлж чадна.
If you can dream it, you can do it.

Walt Disney 1901 оны 12 дугаар сарын 5 нд төрж, 1966 оны 12 дугаар сарын 15 нд нас баржээ.

Bill Gates



BILL GATES

Таны хамгийн гомдолтой үлдсэн үйлчлүүлэгчид бол таны хамгийн их суралцах эх булаг болно.
Майкрософтод маш их мундаг санаанууд олон гардаг ч гэм нь дандаа дээрээс гарч ирдэг юм. Энэ бол тийм зөв зүйл биш билээ.

Your most unhappy customers are your greatest source of learning.
At Microsoft there are lots of brilliant ideas but the image is that they all come from the top - I'm afraid that's not quite right.

Bill Gates  1955 оны 10 дугаар сарын 28 нд төржээ.

Hubert De Givenchy



HUBERT DE GIVENCHY

Миний авьяасыг бурхан өгсөн гэдэгт би бүрэн итгэдэг. Би түүнээс их юм гуйдаг ч би түүнд дандаа баярласнаа илэрхийлдэг. Би их юм шаарддаг сүсэгтэн байгаа юм.

I absolutely believe my talent is God-given. I ask for a lot, but I also thаnk him. I'm a very demanding believer.

Hubert de Givenchy 1927 оны 2 дугаар сарын 21 нд төржээ.

Том Форд



TOM FORD

Загвар зохион бүтээгчийн хувьд би өөрийгөө хэзээ ч уран бүтээлч биш гэдгийг мэддэг байсан. Яагаад гэвэл би сурталчлагдаж, зарагдаж, хэрэглэгдэж эцэст нь устах зүйлийг бүтээж байсан юм.

As a fashion designer, I was always aware that I was not an artist, because I was creating something that was made to be sold, marketed, used, and ultimately discarded.

Tom Ford  1961 оны 8 дугаар сарын 27 нд төржээ.

Исаак Ньютон




 ИСААК НЬЮТОН

Бид хангалттай хана барисан харин гүүр барих нь дутаад байна.

We build too many walls and not enough bridges.

Isaac Newton  1642 оны 12 дугаар сарын 25 нд төрж, 1727 оны 3 дугаар сарын 20 нд нас баржээ.

3/07/2010

Марк Твэин



MARK TWAIN

Худал дэлхийн хагасыг аль хэдийн туулчихсан байхад үнэн дөнгөж л  унаандаа дөрөөлж байдаг юм.

A lie can travel halfway around the world while the truth is putting on its shoes.

Mark Twain  1835 оны 11 сарын  30 нд төрж  1910 оны 4 дүгээр сарын  21 нд өөд болжээ.

3/06/2010

Кабүки



Кабүки
К
абүкиг долдугаар зууны эхэн үед Окүни хэмээх эмэгтэйн нэрээр Киотод үүссэн гэж үздэг аж. Харин өнөөдөр эрэгтэй жүжигчид эмэгтэй хүний дүрд хувилан жүжиглэж байна. Эмэгтэй хүний дүрд тоглож байгаа эрэгтэй жүжигчинг оннагата гэнэ. Кабукийн гол онцлог бол театрт жирийн хүмүүст тоглож болдог. Но болон японы уламжлалт бусад хөгжим, бүжиг шиг нарийн тогтсон дүр журам байхгүй. Харин тайз засалт нь но театрынхтай маш төстэй. Ханамичи хэмээх тавцанг гол тайзнаас гарган зассан байдаг. Жүжигчид их, бага тайзнаас гарч орж тоглодог. Мөн маварибүтай гэдэг эргэдэг хаалганы цаана хөшгөө хаалгүйгээр үзэгдэл солигддог байна. Кабүки гэдэг үг кабүкү гэдэг этгээд хачин хүн, сонин хүн гэдэг үгээс гаралтай аж.