1/31/2010

ЯПОН ХЭЛНИЙ ДУУДЛАГА

Хэл сурах нэг сайн арга бол өөрөө сурангаа хүнд заах. Тийм учраас би блогтоо япон хэлний булан нээгээд хэдэн сар болж байна. Гэхдээ япо хэлний хирагана, катагана, ханз оруулахгүйгээр голдуу ярианы хэл рүү нь чиглүүлэн галигаар заахаар төлөвлөсөн. За хичээлээ идэвхитэй үзээрэй. Эхлээд авианы дуудлагын талаар товч боловч тайлбарлах нь зүйтэй байх.

Япон хэл маш хэцүү бичигтэй улсын тоонд багтана. Учир нь хирагана, катагана, канжи буюу ханз хэрэглэдэг. Харин хэлзүйн хувьд монгол хэлтэй төстэй учраас ярих, дуудах нь монгол хүнд тийм ч хэцүү биш. Тийм ч учраас монголчууд япон хэлийг маш сайн сурдаг. Япон хэлэнд байдаг бүх эгшиг, гийгүүлэгч авиа монгол хэлэнд бараг бүгд байгаа. Тийм учраас дуудаж чадахгүйн зовлон үгүй. Тухайлбал дан эгшиг а, е, i, o, u эгшгийн нийлэмж болох ai, a,ei , гийгүүлэгч b, c, s, t гэх мэт. Харин япончууд монгол хэлний –р, -л хоёрыг их хольж дуудаж, бас бичдэг. Хэлэнд нь уг нь байгаа. Мөн давхар гийгүүлэгч бий. Жишээ нь kitte гэдэг үгийг дуудахдаа kit-te хоёр т-гийгүүлэгчийн дунд бяцхан зогсолт авах ёстой. Харин гадаад хэлнээс орсон ормол үгэнд l үсэг r-ээр, v үсэг b-гээр дуудах ёс бий болно. Жишээлбэл, love гэдэг үг ra-bu болно.Япончууд англи хэлний c-ийг shi-гээр дууддаг. Жишээ нь CD буюу си-ди-ийг shi-di card = kādo, beer = bīru, tour = tsuā гэж дуудна. Мөн гадаад хүний нэрийг Катагана-гаар бичих тул заавал эгшгээр төгссөн үеэр дуудна. Жишээ нь Бат гэдэг нэр ba-tu болно гэсэн үг. Мөн англи хэлний Mr Smith гэдэг нэр mi-su-tā Su-mi-su, Grand Hotel гэдэг үг Gu-ra-n-do Ho-te-ru, taxi гэдэг үг ta-ku-shī болох жишээтэй. Мөн Япон хэлэнд дуугүй е эгшиг байхгүй болохыг анхаараарай. Энэ номд галигийг роман-аар бичлээ. Урт дуудагдах газар дээрээ уртатгалын тэмдэгтэй үсэг хэрэглэснийг анхаарна уу? За тэгээд монгол хүнд япон хэл сурах амархан доо. Амжилт хүсье.

ТҮЛХҮҮР ҮГС

Япон хэл бол хүндэтгэлийн маш олон төвшинтэй хэл. Гэхдээ гадаад хүн тэр болгоныг хэрэглэнэ гэвэл эхлэн сурч байгаа төвшинд боломжгүй юм. Тийм учраас та тайвуухан, яаралгүй, зөөлөндүү ярихад л болчихно.

1 (ichi)

Sumimasen гэдэг үгийг хамгийн түрүүнд сурууштай. Энэ үгийг бүхий л зориулалтаар хэрэглэж болно. Уучлал хүсэх, хүний анхаарал татах, хүнтэй зөрөх, гэх мэт олон зүйлд хэрэг болно шүү. Мөн өөр нэг хэрэгтэй үг бол kudasai буюу англи хэлний please, монгол хэлний – на уу?, -аач, -аарай нөхцөлтэй тэнцэх утгатай үг юм. Жишээлбэл kā-do kudasai, biru kudasai гэвэл карт өгөөч, пиво өгнө үү гэсэн утгатай болох юм.

Сайн байна уу? kon-nichi-wa
Баяртай sayonara
Өглөөний мэнд ohayō gozaimass
Оройн мэнд konban wa
Сайхан амраарай oyasumi nasai
Өглөөний мэнд хатагтай Юки Yuki-san, ohayō gozaimass
-аарай, -на уу?, -гтун, -гтий, -аач dōzo
Баярлалаа arigatō
Маш их баярлалаа dōmo arigato
Тийм hai
Үгүй ī-e
Тэгэлгүй яахав, тэгэлгүй дээ, hai onegai shimass
Үгүй, уучилаарай kekkō dess
Хүүе, хүн гуай! sumimasen
Намайг маш уучлаарай. Mōshuwake arimasen
Ноён, ноёгтой, хатан, хатагтай, гуай -san
Та Накамура гуай юу? Nakamura-san dess ka?
Миний нэр Бат. Watashi wa Ba-tu dess.
Та ойлгож байна уу? wakarimass ka?
Би ойлгохгүй байна. Wakarimasen.
Та Англиар ярьдаг уу? eigo o hanasemass ka?
Би япон хэл мэдэхгүй. Watashi wa nihongo o hanasemasen.
Надад туслаач. Tetsedatte kudasai.
Энэ юу вэ? kore wa nan dess ka?
Үүнийг авъя. Kore o kudasai.
Тэрнээс өгөөч. Sore o kudasai.

ХҮҮХЭН ХАРАА


Анагаахын багш оюутнаасаа:
“-Хүний ямар эрхтэн долоо дахин томордог вэ?” гэхэд оюутан нь нэлээд ичингүйрсэн ч хэлж зүрхэлсэнгүй. Багш нь “хүний хүүхэн хараа шүү дээ, чиний бодож байгаа чинь гурав дахин л томордог эд шүү дээ” гэжээ.

ТОЛГОЙ

Америкийн ерөнхийлөгч, Зөвлөлтийн удирдагчтай хамт хөөрхий муу жижигхэн Монголд айлчилж гэнэ дээ. Манай хүн хөл алдаад л хамгаа дэлгэн үзүүлж гарчээ. Улаанбаатарын нэг гуанзанд хамтдаа яваад орлоо гэнэ. Хонины хуйхалсан толгой зарж байж гэнэ шүү. Өөр хоол байсангүй. Мань хүний нүүр ганц түлэгдэж дээ. Харин Америкийн ерөнхийлөгч хуйхалсан толгойг үзээд ихэд сонирхож алив нэгийг худалдаж авая гэжээ. Гуанзны тогооч нэг төгрөгөөр зараадхаж. Зөвлөлтийн удирдагч түүнийг дуурайгаад бас нэг толгой авчээ. Нэг төгрөг тавин мөнгөөр өгч байна гэнэ. Жижиг улсын тэргүүн юм болохоор манай хүн яахав дээ хөөрхий их гүрний удирдагчдыг дагаад бас нэг хонины толгой худалдаж авсан чинь нэг төгрөгний үнэтэй байжээ. Эзэн нь юм болохоор ихэд гайхаж бас яльгүй хилэгнэж гуанзны тогоочоос “чи юунд энэ толгойнуудыг манай зочдод өндөр үнээр зараад байна. Надад болохоор нэг төгрөгөөр өгдөг нь юу билээ?” гэжээ. Тогооч урдаас нь тэгэлгүй яахав эзэн минь, Америкийн ерөнхийлөгчид өгсөн толгой чинь тархитай бөгөөд хэлтэй юм. Тийм болохоор хоёр төгрөг. Зөвлөлтийн удирдагчид зарсан нь тархигүй, ганц хэлтэй юм. Харин эзэн танд өгсөн нь толгой бол тархи ч байхгүй, хэл ч байхгүй болохоор ердөө ганц төгрөгөөр үнэлж байгаа юм гэжээ.”
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 181-р тал

АМ


“Анагаах ухааны дээд сургуулийн өвгөн профессор улсын шалгалт авч байжээ. Хамгийн сүүлд гунхсан гурван сайхан хүүхэн тунаж үлдэж гэнэ дээ. Профессор тэднээс нэг нэг нэмэлт асуулт асуужээ. Тэр нь яг адилхан “чи хэдэн амтай вэ” гэсэн л асуулт байж гэнэ. Нэгдэх хүүхэн ухаан бодлоо төвлөрүүлж байгаад хоёр амтай хэмээн хариулжээ. Өвгөн профессор “уухай даа, аль нь залуу, аль нь хөгшин бэ” гээд нүд нь сэргээд ирж. Оюутан бүсгүй, түгдрэлгүй, дээрх нь залуу, доодох нь хөгшин гээд тавичихаж. Багшийн хөмсөг зангираад яагаад хэмээн ууртай нь аргагүй асууж байна гэнэ. Өнөө хүүхэн, “дээдэх нь шүдтэй, доодох нь шүдгүй” гэж товхийтэл хариулаад онц дүн авчихаж гэнэ. Хоёр дах хүүхэн гурван асуултаа яг таг хариулаад багш өөдөө нэн эелдэгхнээр мишээвэл өвгөн профессор өнөө л хэдэн ам-аа асууж байна гэнэ шүү. Бүсгүй хоёр амтай л гэж. “Аль нь залуу, аль нь хөгшин бэ?” гэж эвшээлгэж байна гэнэ. Оюутан дээдэх нь залуу, доодох нь хөгшин гэж хариуллаа. Аа тийм үү, чи түрүүчийн найзаасаа будаа идэх санаатай юу, тэгэх бий вий гэж дотроо бодоод яагаад? гэж арагшаа сандалын түшлэг налан суугаад хүүхнийг сонжин ажвал цаадах нь “яагаад гэвэл дээдэх нь сахалгүй, доодох нь сахалтай” гээд багш руугаа жоготой нь аргагүй жуумалзан харж байна гэнэ шүү. “Үгүй тэр хөөе, харав уу, үнэн л юм хэлж байна шүү” гээд онц тавилаа. Гурав дах оюутан аргагүй л ганцаараа торойтлоо хоцорлоо, өвгөн багшийн зан хайлсан тугалга шиг бөмбөрч, түүний хариултыг толгой дохин сонсоод “чи хө ингэхэд хэдэн амтай гэж бодож явдаг вэ” гэж өнөөх улигт асуултаа тавилаа. Бүсгүй ч бушуухан хоёр амтай байлгүй яахав багшаа” гэж уриалгахан нь аргагүй мишэлзэхэд профессор таалалтайгаар ширтэн “тэгээд тэрний чинь аль нь залуу, аль нь хөгшин юм бэ дээ гэхэд оюутан “дээдэх нь хөгшин, доодох нь залуу, багшаа “ гэж байна гэнэ. Уухайс даа, түүнийгээ багшдаа тайлбарлаж өгөөч гэхэд “дээдэх нь хэдийнээ угжнаасаа гарсан, харин доодох нь дөнгөж угжиндаа орж байгаа юм чинь залуу байлгүй яахав” гээд эрвээхий алаг нүдээ эргэлдүүлэн наалинхайтаж байна гэнэ. Өвгөн профессор зүйтэй “онц” гээд суудлаасаа босон харайснаа зүрхээ даран ёолж “алив тэр халааснаас валидол түргэн гаргаад ир” гэж шивэгнээд бүсгүйг  түшин унажээ.
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 184-р тал

1/30/2010

Дашдоржийн НАЦАГДОРЖ, "МИНИЙ НУТАГ"

Хэнтий, Хангай, Соёны єндєр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хєвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон




Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс, араатан авласан урт урт шилvvд
Хүлэг морьд уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутагтай
Дєрвєн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж єссєн орон
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бүрхээд
Болор шилийн єнгє гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.
Хүннү, Сүннүгийн vеэс хєгшид євгєдийн нутаг
Хєх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.
Єссєн тєрсєн бидний үндэсний хайртай нутаг,
Єнгєлзєгч дайсан ирвэл үтэр єшиглєн хєєнє,
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж,
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.

Шаравын СҮРЭНЖАВ, "ДОЛООГИЙН ДУУЛЬ"

    

"Мянга есөн зуун хорин дөрвөн оны   наймдугаар сарын гучны цаазын өмнөх шөнийн бодол"

Авидын шанхад зүүчихээд
Алах ялтай байхдаа би
Алдаа оноо хоёроо
Аминдаа тунгааж сууна аа.
Үргэсэн адуу шиг бодлыг
Бут үсэргэн сарниаж
Үүр шөнийн заагаар
Буун дуу тасхийхэд
Золгүй хэрэгтэн миний бие
Галгүй зуух шиг хөрч
Зогсож царцсан зүрх минь
Агшиж тэлэхээ болино.
Хүйтэн шороо үмхэж,
Хөсөр унахын цагт
Хүний биеийг алдаж
Хүсэл зоригийг мартана.
Авралгүй хар үхэл
Арзгар савраа сарвайж
Амин голыг тэмтрэхээр
Айсуй яваа нь үзэгдэнэ.
Хар муу санаа
Хаашдаа намайг отож
Цаазын бууны аманд
Цаашдаа барьж өгөв үү?
Алсын од шиг Москвад
Алхаж явсан нь бодогдоно
Улсын тэргүүн Ленинтэй нь
Учирч байсан нь санагдана.
Ардын намын долоо гэж
Алдар олсон нь бодогдоно
Алтанбулагийн гудамжаар
Алхаж явсан нь санагдана.
Цэргийн жанжин Данзан гээд
Сүрхий байсан нь дурсагдана
Цэргийн нөхдөө дагуулаад
Сүртэй явсан нь дүрслэгдэнэ.
Шашин төрийг сэргээнэ гээд
Шаралхаж байсан Бодоог
Санаа бодол нь эргээд
Шалчийж унасан Бодоог
Тэнэг мууг нь дуулаад
Тэгэхэд ингэж суусан би.
Тэрсүү санаатай өөрийгөө
Тэнгэрээс ах бодож дээ.
Хөөрхий жанжин Сүхийг
Хөдөөлүүлсний хойно
Хөрөнгөт ёсоор замнахын
Хөөргөн санаа сэдэж
Цэргийн хэргийг огоорч
Эдийн хэргээр хөөцөлдсөн
Жанжны албыг завхруулж
Завсрын юмаар оролдсон гэж
Эдүгээ намайг ялын тавцанд
Элбэгдорж Ринчено барьж өглөө
Сан бэйсийн цоохор Чойбалсан
Хүн алах сургуулиа надаар хийлээ.
Өндөр өндөр байшинг
Үүлтэй тэнгэрт арсайлгаад
Үйлдвэр заводын янданг
Өргөс адил арзайлгаад
Зуу зуун ажилчинг
Зулган дороо гишгиж
Зузаан зузаан лантууг
Цурам хийлгүй далайлгаж
Тэмээ тэмээ ачааг
Тэнд эндгүй хөдөлгөөд
Тэрэг тэрэг барааг
Тив тивд хүргээд
Япон, хятадын банкинд
Сая саяын хөрөнгөтэй
Европ азийн зээл дээр
Садан төрлийн хэлхээтэй
Америк виск шимж,
Франц янжуур шилж,
Энэтхэгийн бурхан цутгуулж,
Италийн зураг цуглуулж,
Хятадын янхан дуулуулж,
Японы торго цуулуулж,
Амины машин онгоцоороо
Аль ч газар хүрчихдэг
Азиас сунгасан гар нь
Алсын далайд хүрчихдэг
Эрхэмсэг ноён Данзанд гээд
Айлтгал захидал тасардаггүй,
Эдийн хэлэлцээр хийнэ гээд
Айлчин гийчин тасалддаггүй.
Лондон Парисаар явахдаа
Лордууд сенатчидтай түншилдэг,
Токио, Бээжингээр дайрахдаа
Томхон пүүстэй нь ханшладаг,
Ийм л хүн болох гэж
Ийш нь Монголыг дагуулах гэж
Эргэж хувьсгалдаа тэрсэлсэн
Эсэргүү Данзан боллоо гэж үү.
Сүүжинд хувилсан чөтгөр биш
Сүүдэр дагуулж яваа хүн болохоороо би чинь
Буян нүглийн аль алиныг нь үйлдсэн ч
Буруу зөвөө дуулалгүй цаазлуулах хэрэг хийгээгүй.
Засгийн газарын санал Богд хааны зарлигаар
Зоригт баатар бэйс хэргэмээс Сүх бид цааргалсан
Завсарын энэ хутгуур Ринченоог бодох юм бол
Заяагаар учирсан монголынхоо төлөө цохилох зүрхтэй явсан.
Оросоос суулгасан төрийн хутгуур
Олныг дарангуйлагч харгис этгээд
Өсөрхөж дээрээс минь зайдлаж байна
Өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг устгана.
Элбэгдорж Ринченог би ингэж л хэлсэн.
Энэ өдрийн зангыг тэгэхэд л бэлджээ.
Зөвлөлт улстай би найрамдалтай байхыг хүснэ,
Зөвхөн бялдуучилсан байдлыг зөвшөөрөхгүй.
Үгүй ээ, үгүй шүү, үгүй үнэн ялах цаг ирнэ.
Үйлсийн цагааныг хараар будсан,
Үүлсийг сарниах салхи хөдөлнө.
Гагцхүү тэр цагийг хэзээ иртэл,
Газар доор бие минь ч дараастай, нэр минь ч дараастай.
Хогийн шарилжанд баглуулан,
Хохирч хэвтэх юм бол доо.
Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу
Сайжин овогт Солийн Данзан би
Сайн эр болж хазаарын солио гүйлгэж ч явлаа
Самуун цагийг жигшиж
Харгисын саврыг мушгилцаж ч явлаа.
Төрийн нохой тахруудаас даажиж,
Төдөлгүй арга ядан нүхэнд шургахад,
Утаа май тавин бүгшээж алах гэхэд нь
Ухаан сийлэн оргож хүрээнд анх ирсэн юм.
Яриад байвал намтар их бий.
Яасан ч гэсэн Сүхбаатар минь байсансан бол,
Ялтан болгох нь байтугай харин над руу
Яргын илдийг биш нөхрийн гараа сунгах байсан юм.
Богд хаант улсын үед алхам бүрдээ
Болшгүй явдлыг тэвчиж Оросыг талархаж байсан.
Тэгээд ч Оросын хааны түшмэд дамын худалдаачид
Дээрэнгүй зантай болж байсныг санахад гэмгүй.
Онцын хэрэггүйгээр найрамдлыг давтан дурсах нь
Олны сонорт төвөгтэй мэт санагдаж болно.
Оосорлож авах ялын төлөвлөгөөгөө би энэ үгээрээ бичжээ.
Овтой улс энүүгээр далимыг олж далайх илдийг зэхжээ.
Гэхдээ надад бас гэм бий.
Гэнэн залуусыг дэвэргэхээс хаширлаж
Бошгыг халах гэдэг үгнээс татгалзсан
Болгоомжилж бас хувьсгалыг түргэтгэхээс түтгэлзсэн
Байз, байз, чихэнд минь одоо ч
Баруунтыг ялласан Элбэг Ринченогийн
Бачимдуу хорлонт үг сонсогдож байна.
Балартсан оюуны минь дунд
Балт дөш харшиж байна
“Данзан бас хулгайч, урвагч
Данзан дээр байгаа цагт энэ улс хэзээ ч амар байхгүй
Даруй энэ хулгайчийг устгах хэрэгтэй”
Дайсагнасан энэ үг одоо ч дотрыг минь мэрж байна.
Улс төрийн энэ булхайг хэзээ тайлах бол
Ургаа мод, хад, чулуу л лав хэвээр үлдэнэ дээ.
Угаас заяасан бие минь газарт илжирч, яс минь яйрна даа
Улс төр, үүсгэсэн ажил минь
Үүнчлэн бас үгүй болох болов уу?
Дотоодыг хамгаалахын дарга Бадруун гэгч
Дорхноо намайг баривчилж өчиггүй хорилоо.
Довтлон ирсэн барсыг улаан гараараа номхроодоггүй шиг
Дошгирон өсөрхсөн аюулыг угтаж түрэх завдал өгсөнгүй.
Хүмүүс минь, ах дүү нар минь
Хүн өөрөө засгаа байгуулалцаад
Хүнд хорлуулж засагтаа хилсээр яллуулах шиг
Хүлээшгүй бэрх юм орчлонд байдаггүй юм байна.
Хэчнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол,
Хэдийд нэг үнэний наранд нэр минь гарах бол,
Хэнз балчир засаг төр минь ямар хүний гарт орох бол,
Хэрвээ болдогсон бол Сүхбаатартайгаа цуг
Хальчих минь яалаа ийлээ.
Бодсон бодлыг минь сарниулж
Бор зүрхийг минь чичрүүлж
Үүрийн шөнийн цоож дуугарлаа.
Үүд онгойж цаг ирлээ.
Үхэл намайг аваачихаар иржээ
Мөчийн дараа буу тасхийж
Мөгөөрсөн хоолой хяхтнах боллоо
Мөнөөхөн бодол минь надтай цуг
Мөхлийн суманд хороолгох боллоо.
Сүүлчийн удаа амьсгалахад
Салхи гэдэг рашаан,
Саруул сайхан ертөнцөөс
Сална гэдэг аймшиг.
Шар хадны минь дээхнүүр нь
Шар солонго татаад байна,
Шар махаа хаттал зүтгэсэн
Засгаа бодоход дэн дунаа хө
Улаан хадны минь дээхнүүр
Улаан солонго татаад байна
Улаан голоо тасартал зүтгэсэн
Засгаа бодоход дэн дунаа хө.
Хэчнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол,
Хэдийд нэг үнэний наранд нэр минь гарах бол,
Хэнз балчир засаг төр минь ямар хүний гарт орох бол.

Дөнгөтийн ЦООДОЛ, "ХАРАМЧИЙНХАН"



Айхавтар гар чангатай
Ах дүү хоёр байлаа
Адлаж хүмүүс тэднийг
Харамчийнхан гэдэг байлаа.
Сансар, Эмгэдийн бэлээр хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгээр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнханы хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа.
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор,
Гэр нь бүрээс сайтай өвөлжлөө гэвэл худлаа.
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй,
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй.
Хониндоо барагтай л бол гар хүрэхгүй
Зээр, гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл
Хоормог тарагхан дөхүүлцгээнэ.
Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад
Гал гаргадаггүй өдөр өө гээд халгаалгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр үгийн хачир болгоно.
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарлаа.
Халхын гол руу агт туух юм болж
Хамаг л дөмөг гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээлээ.
Харамчийнхан ер яадаг л бол  гар тэнийхгүй дээ гэж
Харамлцгаасан улс гайхаж гүйцсэн юм.
Суналзсан уургаа барьсаар мань харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирцгээлээ.
Буруу зөвгүй номхон, аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатарын хүлэг болог гэж өгцгөөлөө.
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм.
Хошуу нутагтаа алдартай  харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй.
Цуг явна гэж тэвдүүлсэн хүү нь ааваа харамласангүй.
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй.
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм
Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо гэж
Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй
Уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм.
Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй

Дөнгөтийн ЦООДОЛ, "ХУУЧИН ДЭР МОДНЫ ДУУЛЬ"

Төрсөн заяа минь хар мод билээ,
Төөрсөн заяа минь төмөр замын дэр мод билээ.
Хув хуучин дэр мод билээ.
Цагтаа би жаргаж, цармын хустай наргиж
Бийр шиг сагсагар мөчрөөрөө нар өдсөн,
Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон,
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа,
Салж унахын тухайд зүүдэлсэнгүй явлаа.
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм.
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм.
Сүүдэрт минь амрагууд болзохоо байлаа.
Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байлаа.
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартлаа.
Хээгүй хуучин дэр мод болов оо.
Саруул уйтан хорвоог би дэрлэж,
Салаа ган зам намайг дэрлэж,
Сар өдрүүд шиг галт тэрэг дээгүүр минь цувж,
Сая сая хүмүүс галт тэргээр цувж,
Ган замыг төөлөөд хязгааргүй,
Галт тэргийг тоолоод хязгааргүй,
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би
Хуучин хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин.
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин.
Хараал, ерөөл хан хорвоо шиг хуучин.
Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ ээ.
Хаан, харц хоёулаа ган замаар морилдог.
Хатан болд замыг нь дэр мод мөрлөдөг.
Өдөржин шөнөжин галт тэрэг давалгаа шиг нижигнэдэг.
Өвгөн дэр мод дороос нь данхраат шиг тулж байдаг.
Ийшээ тийшээ яарахаас өөр
Илүү чухал ажил хүмүүст байдаггүй.
Дэмтэй дэмгүй холхих та нарын хөлд
Дэлхий ядарч дэр мод элэгддэгийг та нар мэддэггүй.
Тэглээ гээд би хугарч нугарч болохгүй.
Тэнхээ шавхсан ажлаасаа хуучин дэр мод халагдахгүй
Хэрэв би л хотойх л юм бол
Хэц ууланд хэнз мод унах билээ
Хэцүү дэр модны албанд
Хэзээд нэг маань биеэ золих билээ.
Алжааж тэсэж хатуужсан хуучин дэр мод би
Арай л үнс, тоос, шороо болж үзээгүй дайчин дэр мод би
Ачаатай, ачаагүй, хүнтэй, хүнгүй цуваа бүгдийг чинь даая.
Дэлгээ хөх тэнгэр, бурхад, чөтгөр
Дэвэлзэж яарахын одонд төрсөн хүмүүс та нарыг цөмийг чинь даая
Дээр нь бас юу байна бүгдийг нь даая
Би хуучин дэр мод,
Мод нэртэй төмөр эр модоо,
Монголоо гэсээр дуусах дэр мод оо.