3/13/2010

Мохандас Ганди



MOHANDAS GANDHI

Чиний юу хийсэн чухал биш харин гагцхүү хийх нь л чухал.
Сул дорой болбоос уучлах сэтгэл үгүй. Уучлах сэтгэл нь тэвчээр хүчтэй нэгэнд л байдаг.
Алдаа гаргах эрх чөлөө үгүй бол эрх чөлөөтэй байгаад хэрэггүй.
Энэ дэлхийд үзмээр байгаа өөрчлөлт чинь чи өөрөө байх хэрэгтэй.
Аз жаргал гэдэг бол бодож байгаа, хэлж байгаа, хийж байгаа зүйлс тэн нэгэн ижил зохицон байхыг хэлнэ.
Миний амидрал бол миний илэрхийлэх гэсэн бүхэн билээ.
Хүн бүхэн өөрийн амирлангуйг дотроосоо олох ёстой. Тэрхүү амирлангуй бодит байхын тулд гадны нөлөөнд авташгүй байх хэрэгтэй.
Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө итгэсэнчлэн болдог. Хэрэв би өөрийгөө ямар нэг юм хийж чадахгйү гэж бодвол тэр зүйлийг хийх чадваргүй болдог. Харин чаднаа гэж бодвоос чадах хүч чадлыг олдог.  


Whatever you do will be insignificant, but it is very important that you do it.

The weak can never forgive. Forgiveness is the attribute of the strong.

Freedom is not worth having if it does not include the freedom to make mistakes.

You must be the change you wish to see in the world.

Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony.

My life is my message.

Each one has to find his peace from within. And peace to be real must be unaffected by outside circumstances.

Men often become what they believe themselves to be. If I believe I cannot do something, it makes me incapable of doing it. But when I believe I can, then I acquire the ability to do it even if I didn't have it in the beginning.

3/12/2010

Эвэртэй эмээ


 
Эвэртэй эмээ

Хятадын Линлоу тосгоны 101 настай Цан Рүфанг эмээгийн духны  зүүн талд өнгөрсөн онд эвэр ургажээ. Гэтэл саяхнаас баруун талд нь дахин нэг эвэр ургаж зургаан см урт болж яг л ишиг шиг харагдах болсон аж. Цан эмээгийн бага хүү 60 настай Зангийн яриснаар ээжийнх нь хоёр дах эвэр илүү хурдан ургаж, үлгэрт гардаг амитан шиг болсон гэнэ. Ээжийнхээ харагдах байдалд нь санаа зовохгүй байгаа ч насны эцэст эвэртэй болдог нь ямар учиртай юм бол гэж хүүхдүүд нь гайхаж байгаа аж.
Хүний биед эвэр ургах нь тийм ч гайхаад байх асуудал биш бөгөөд анагаах ухаанд ийм өвчнийг “эвэрших” гэж оношлодог юм байна. Гэхдээ гурван см-ээс урт ургадаггүй гэнэ. 1800 оны үед Энэтхэгийн нэгэн залуугийн духанд 30 см урт эвэр ургаж байсан тухай баримт байна.
“Өнөөдөр” сонины 2010 оны № 058 (3921)

Түрүүлсэн оролцогчийг Японд урина



Түрүүлсэн оролцогчийг Японд урина
Япон Улсын “Goi Peace Foundation”, ЮНЕСКО хамтран олон орны хүүхэд, залуусын дунд “Даян дэлхийн энх тайванд миний оруулах хувь нэмэр” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг япон, англи, франц, испани, герман хэлээр бичсэн байх ёстой аж.
Тэргүүн байрын эзнийг 100 мянган иэнээр урамшуулах бол удаах байрт орсон хоёр оролцогчийг тус бүр 50 мянган иэн, гуравдугаар байрт орсон таван оролцогчийг дурсгалын зүйлээр шагнах гэнэ. Түүнчлэн байр эзэлсэн бүх оролцогчийг энэ оны арваннэгдүгээр сард Японд болох шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд урилгаар оролцуулах аж.
Хэрэв Та эл уралдаанд оролцохыг хүсвэл дээрх сэдвийн дагуу бичсэн зохион бичлэгээ ирэх зургадугаар сарын 30-аас өмнө essay@goipeace.or.jp  цахим шуудангийн хаягаар илгээгээрэй.
“Өнөөдөр” сонины 2010 оны № 060

Тагнуулчид сайтуудтай найзлахыг хүсэв



Тагнуулчид сайтуудтай найзлахыг хүсэв
Өчигдөр тагнуулынхан мэдээллийн томоохон сайтууд болох news.mn, olloo.mn, gogo.mn, medee.mn зэрэг сайтын захиралуудтай уулзлаа. Тагнуулчид захирлуудад хандан “Сайтуудаар цацагдаж байгаа хүчирхийлэл, садар самуун, элдэв доромжлолын агуулгатай мэдээллийг авч хаях”-ыг хүсчээ. Түүгээр ч зогсохгүй цаашид сайтуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа хүсэлтээ эелдгээр санал болгосон.
Х.Баттөгс, “Өдрийн сонин”- 2010 оны № 060 (3450)

3/09/2010

Манэкинэко



МАНЭКИНЭКО
Манэкинэко хэмээх муурын дүрс Японд ойролцоогоор хоёр зуун жилийн өмнөөс бий болжээ. Муурын дүрс нь  аль нэг хөлөө дээш өргөсөн байдаг. Энэхүү дүр нь Японд тавтай морилогтун гэсэн үг бөгөөд дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрын үүдэнд өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор үйлчлүүлэгчдийг урин залах бэлгэдлээр байрлуулсан байдаг. Хэрэв баруун хөлөө өргөсөн байвал мөнгө дуудах, мөнгөтэй болох, зүүн хөлөө өргөсөн байвал үйлчлүүлэгч олон ирэх бэлэгдэлтэй. Хөлөө хэдий чинээ өндөр өргөнө төдийчинээ аз жаргалтай, сайн сайхан байна гэж бэлгэддэг ажээ.

Үчива/сэнсү



ҮЧИВА/СЭНСҮ
Үчива, сэнсү хоёр бол хоёулаа нэгэн төрлийн дэвүүр юм. Үчива нь цаасаар хийж хулс болон хуванцараар хүрээлсэн, ихэнхидээ дугуй хэлбэр дүрстэй байдаг. Мөн голдуу хоёр талдаа зурагтай байдаг. Энэ маягийн дэвүүр Хятадаас эхтэй бөгөөд Японд наймдугаар зууны үеэс орж иржээ. Орчин үед иймэрхүү дэвүүрийг голдуу зуны халуун улиралд ямар нэгэн зүйл рекламдах маягаар хэрэглэж үнэгүй тарааж байна. Дэлгүүр хоршоо болон компаниуд өөрсдийн нэр, логогоо хэвлэж галт тэрэг, автобусны буудлууд дээр тарааж байдаг. Хүмүүс  үчиваг голдуу зуны баяруудаар сэрүүцэх зориулалтаар хэрэглэдэг.

 

Сэнсү бол үчиваг бодвол илүү тансаг хэрэглээнийх. Ийм дэвүүр нь эвхэгддэг, голдуу модон хүрээтэй байна. Модон хүрээг нь угт нь нэг хадаасаар бэхлэсэн байдаг. Дэвүүрийн дундах хэсэг нь цаас болон цардмал даавуу байж болно. Сэнсү нь эвхэгддэг авсаархан байна. Уг нь анхандаа ганц дэвүүр биш цаасны оронд бичгийн хэрэглэл болгон хэрэглэдэг байсан байна. Хүмүүс тэр дэвүүр дээрээ сэтгэлийнхээ сайхан үг болон шүлэг яруу найраг бичиж дотно найз нартаа сэтгэлийн бэлэг болгон  илгээдэг байжээ. Кимоно өмссөн хүмүүс заавал ийм дэвүүр хэрэглэж авч явдаг байна. Иймэрхүү зүйлийг өөрсдийн уламжлалт бүжиг но, кёогэн жүжиг үзэхдээ хэрэглэнэ.


Aung San Suu Kyu



Aung San Suu Kyu

Дэлхийн хүн төрөлхтөн бүрэн дүүрэн нөөц чадавхиа таниж нээхийн тулд эрх чөлөө, аюулгүй байдал хэрэгтэй билээ.

Human beings the world over need freedom and security that they may be able to realize their full potential.

Aung San Suu Kyi 1945 оны 6 сарын 19 нд төрсөн.

3/08/2010

Ralph Bunche



RALPH BUNCHE

Ерөөсөө дайнд дуртай ард түмэн гэж байдаггүй юм, харин дайнч удирдагчид л гэж байдаг юм.
There are no warlike people - just warlike leaders.


Ralph Bunche 1904 оны 8 дугаар сарын 7 нд төрж 1971 оны  12 дугаар сарын  9 нд нас баржээ.