1/09/2011

НҮГЭЛ ГЭЭЧ ЮУ БОЛОХСОН?


"Таван завсаргүй нүгэл, таван шадар нүгэл, арван хар нүгэл буй. Бурхнуудыг гүтгэх, дайныг дарсныг алах, ирсний биенээс цус гаргах, бурсан хуваргуудын нөхөр салгах, сүм суварга эвдэх, сүжигт эд булаах, дүлбэ хийгээд винайн ёс эвдэх, даяанчийн идээг идэх, амьтны амь таслах, эс өгснийг авах гэхчлэн цөм их хар нүгэл болно. Таван шадар нүгэл гээч энэ бол нэгд, сүм хийд тонох, хоёрт, шүтлэгтний эд юмсыг булаах, гуравт шашны хэргэмтнийг доромжлох, дөрөвт, шүтлэгийн ариун зан үйлийг үйлдэхэд саад болох, тавд, хурал номын газрын дэг журмыг үл сахих зэрэг болно. Худал үг, хов үг, олхио үг, ширүүн үг, эд бас хэлний нүгэл. Хорт сэтгэл, хомголзох сэтгэл, буруу үзэл энэ бас сэтгэлийн гэм болой. Тэр бүрийд тохирсон залхаалт тамын оронд буй. Хэлний нүгэл хийсэн хүн тамын оронд очиход хэл нь сунан томорч асар том болно. Тэр сунаж тал хөндий мэт болсон урт өргөн хэлэн дээр нь тамынхан анжисаар хагалж тариа тарина. Тийнхүү өвдөх нь тэсэхүйеэ бэрх болж зовно. Ийм олон төрлийн нүглийг тэвчүүштэй." Л.Түдэв, "Оройгүй сүм"

No comments: