СУРТАЛЧИЛГАА

7/01/2010

Нүд


Дараах нүд хэмээх үг оролцсон зүйр цэцэн үг болон үгүүлбэрийн доторх 
хэлц үгийн утгыг тайлбарлана уу?

Нүд улаан, мөнгө цагаан.
Нүд анихын өмнө явдлаа шинж.
Нүд хурц хүн бачимдахгүй, гар бушуу хүн хожимдохгүй.
Нүдийг нь бүлтэгнүүлж, нүүрийг нь улалзуулах.
Нүдний өвчин ил, сэтгэлийн өвчин далд.
Нүдний хурцаар холын бараа харах, чихний сонороор холын чимээ сонсох.
Нүдэн балай, чихэн дүлий.
Нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах.
Нүдээр танихгүйг зүрхээр таних.
Нүүр тулж танилцсангүй, нүд тулж уулзсангүй.
Нүүрэн дээр нь нялганаад нүдэн далд муулах.
Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, шилэндээ шилтэй, шилбэндээ чөмөгтэй.
Нүүрээ барж, нүдээ хөөдүүлэх.

1. “Намайг сэрэхэд гадуур бүрээсээ авчихсан наагуур цаагуур нь айл аймгийнхан  шаламгайлж хар нүд хуулангуут л үсэрч босоод хувцаслахын хооронд хамаг юм жин тан болж үүрийн хяраанаар амжиж байдаг сан.” З.Түмэнжаргал, “Багадаа нүүдэл их хүлээдэг сэн”
2. “Жалцав бэйс тийм хорхой танихгүй айж ичиж хиагаа дуудсан гэнэ лээ гэсэн яриа Хүрээ даяар тарчихвал Цэ гүний хатан нэг нүдээр үзэхгүйд хүрч, нэр нүүрэнд муухай юм болж мэднэ.” (Д.Батбаяр, “Харуй бүрий”)
3. “Энэ гай хөөгөөс болж сонины газрынхан өдөр бүр л нүдийг минь ухчих гээд амар заяа үзүүлэхгүй. Аягүй бол толгой цусдах нь ээ.” (З.Баттулга)


No comments:

Post a Comment