СУРТАЛЧИЛГАА

2/15/2010

Намжилын ӨЛЗИЙБАТ

ҮНЭР
Нарны илчинд говийн ааглаг шар таананд хүч зузаарсан тэмээн сүргийн уур савсах халуун биенээс шорвог үнэр хан хийх нь нэн өег. Зурвасхан бороо ташуурын сур шиг шавхуурдан өнгөрвөөс тохмон чинээ шар газар таана хөмүүл хэнзлэн зуны үнэрээр орчноо согтооно.
Холын хол сүмбэрлэх хангайн хөх уулсын илдэн тэргүүнд хөдрөгдсөн саарал манан сэрүүн амисгал илгээнэ. Намрын үнэр говийн хээл, хангайн царманд ийнхүү өөр өөр аж.

No comments:

Post a Comment