СУРТАЛЧИЛГАА

1/30/2010

Дашдоржийн НАЦАГДОРЖ, "МИНИЙ НУТАГ"

Хэнтий, Хангай, Соёны єндєр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хєвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон




Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс, араатан авласан урт урт шилvvд
Хүлэг морьд уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутагтай
Дєрвєн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж єссєн орон
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бүрхээд
Болор шилийн єнгє гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.
Хүннү, Сүннүгийн vеэс хєгшид євгєдийн нутаг
Хєх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.
Єссєн тєрсєн бидний үндэсний хайртай нутаг,
Єнгєлзєгч дайсан ирвэл үтэр єшиглєн хєєнє,
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж,
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон.

2 comments:

  1. Энэ солонгосчуудтай нийлж Монгол үгсийн санг аварна гэж байхгүй ээ. Залуу хүн буруу юм хийгээд байгаа юм бишүү

    ReplyDelete