“Анагаах ухааны дээд сургуулийн өвгөн профессор улсын шалгалт авч байжээ. Хамгийн сүүлд гунхсан гурван сайхан хүүхэн тунаж үлдэж гэнэ дээ. Профессор тэднээс нэг нэг нэмэлт асуулт асуужээ. Тэр нь яг адилхан “чи хэдэн амтай вэ” гэсэн л асуулт байж гэнэ. Нэгдэх хүүхэн ухаан бодлоо төвлөрүүлж байгаад хоёр амтай хэмээн хариулжээ. Өвгөн профессор “уухай даа, аль нь залуу, аль нь хөгшин бэ” гээд нүд нь сэргээд ирж. Оюутан бүсгүй, түгдрэлгүй, дээрх нь залуу, доодох нь хөгшин гээд тавичихаж. Багшийн хөмсөг зангираад яагаад хэмээн ууртай нь аргагүй асууж байна гэнэ. Өнөө хүүхэн, “дээдэх нь шүдтэй, доодох нь шүдгүй” гэж товхийтэл хариулаад онц дүн авчихаж гэнэ. Хоёр дах хүүхэн гурван асуултаа яг таг хариулаад багш өөдөө нэн эелдэгхнээр мишээвэл өвгөн профессор өнөө л хэдэн ам-аа асууж байна гэнэ шүү. Бүсгүй хоёр амтай л гэж. “Аль нь залуу, аль нь хөгшин бэ?” гэж эвшээлгэж байна гэнэ. Оюутан дээдэх нь залуу, доодох нь хөгшин гэж хариуллаа. Аа тийм үү, чи түрүүчийн найзаасаа будаа идэх санаатай юу, тэгэх бий вий гэж дотроо бодоод яагаад? гэж арагшаа сандалын түшлэг налан суугаад хүүхнийг сонжин ажвал цаадах нь “яагаад гэвэл дээдэх нь сахалгүй, доодох нь сахалтай” гээд багш руугаа жоготой нь аргагүй жуумалзан харж байна гэнэ шүү. “Үгүй тэр хөөе, харав уу, үнэн л юм хэлж байна шүү” гээд онц тавилаа. Гурав дах оюутан аргагүй л ганцаараа торойтлоо хоцорлоо, өвгөн багшийн зан хайлсан тугалга шиг бөмбөрч, түүний хариултыг толгой дохин сонсоод “чи хө ингэхэд хэдэн амтай гэж бодож явдаг вэ” гэж өнөөх улигт асуултаа тавилаа. Бүсгүй ч бушуухан хоёр амтай байлгүй яахав багшаа” гэж уриалгахан нь аргагүй мишэлзэхэд профессор таалалтайгаар ширтэн “тэгээд тэрний чинь аль нь залуу, аль нь хөгшин юм бэ дээ гэхэд оюутан “дээдэх нь хөгшин, доодох нь залуу, багшаа “ гэж байна гэнэ. Уухайс даа, түүнийгээ багшдаа тайлбарлаж өгөөч гэхэд “дээдэх нь хэдийнээ угжнаасаа гарсан, харин доодох нь дөнгөж угжиндаа орж байгаа юм чинь залуу байлгүй яахав” гээд эрвээхий алаг нүдээ эргэлдүүлэн наалинхайтаж байна гэнэ. Өвгөн профессор зүйтэй “онц” гээд суудлаасаа босон харайснаа зүрхээ даран ёолж “алив тэр халааснаас валидол түргэн гаргаад ир” гэж шивэгнээд бүсгүйг түшин унажээ.
Т.Баасансүрэн, “Тэрбумтан” роман, 184-р тал
No comments:
Post a Comment