СУРТАЛЧИЛГАА

12/31/2011

Ж.Бат-Ирээдүй: "ХЭМЖЭЭС"


(c) Ж.Бат-Ирээдүй
Цаг хугацааны хэмжээс 2011 он буюу 2011 дэх нэг жилийн хугацаа шилжирч байна. Энэ жил би юу хийж гийгүүлэв? хэмээн өөрөө өөрөөсөө асуухуй хойшоо урагшаа холхисоор, хоосон шахуу үдэж байна. 2012 оны бүтээл дээр би 2011 гэж бичиж болохгүй. Цаг хугацаа эргээд олдохгүй, цаг нарыг эргүүлж бичиж чадахгүй. 
2012 он бол нэг жил буюу 365 хоногийн шинэ хэмжээс юм. 2012 жил гэвэл 734,380 өдөр буюу тоолол. Он цаг гэдэг залуу хүнд урт удаан хугацаа шиг боловч замынхаа дунд хүрсэн хүнд харин ч богино санагдана. Ямар сайндаа миний аав “намайг хүүхэд байхад нар тэнгэртээ тээглэчих шиг хонины бэлчээрт цаг явж өгдөггүй байж билээ, одоо өтөлсөн өдөр хоног шиг хурдан юм алга аа”  хэмээн хуучилж суух билээ. Энгийн монгол малчны цагийг ойлгосон ухаарал ойлголт тэр буй за.
Цагийн үнэ цэнэ, нөлөө, харамсал, гашуудал, алдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн орчил ойлголт үндэстэн бүрд өөр өөр аж. Англи америк хүн “цаг бол мөнгө (time is money, by Benjamin Franklin)”, хятад хүн "инч алт байгаад цаг худалдаж авахгүй (an inch of gold will not buy an inch of time)" гэж цагийг мөнгө гэж адилхан хардаг байна.  Цагийг  чухал чухал бус гэж үзэх, цагийг тоолол хэмжээс гэж хэрэглэх, цагийг үнэтэй үнэгүй гэж үнэлэх нь тус тус өмнөө хэрэг аж. Монгол хүн харин цагийг мөнгөтэй холбодоггүй боловч цагийн үнэ цэнийг хоёрхон мөрөнд багтааж тун сайн ойлгуулдаг.
Хүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна. Монголчууд хэдий цаг нар нарийн сайн баридаггүй ч гэсэн цаг хугацааны чухлыг их л эрхэмлэн өнгөрсөн цагийн тухайд цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй, өнгө өнгөөрөө байдаггүй, өвс ногооноороо байдаггүй; одоо цагийн тухай цаг зэвүүн, цаас нимгэн; цаг богино, ухаан урт; цаг байхад алтыг олно, алт байсан ч цагийг олохгүй; цагийн юм цагтаа, цааз хууль улсдаа; ирээдүй цагийн тухай цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй; цагийг дэмий үрвэл амьжиргаа хоосон үлдэнэ гэж анхааруулсан байдаг.
Монгол хүн аливаа хэмжээсийг ахуйгаараа хэмжих дуртай. Цаг хугацааг ч гэсэн орчлон дэлхийн нар сар, оршин суугаа орон гэрийнхээ харьцаагаар хэмжих нь монгол ухаан. Цаг хэмээх ойлголтгүй байсан тэр цагт тооноор туссан нарны гэрэл ирэх буцахын завсарт цагийн баримжаа болно.  Тэнгэрт байгаа нар сарны явдал  улиралын багцаа болно.
Монгол хэлэнд цаг хугацаа илэрхийлсэн хэлц үг хэллэг маш арвин бий. Тухайлбал, айраг найрын цаг, алга урвуулах агшин, бага үдийн хэр, билгийн нүд нээгдэх цаг, бор гэгээ татах, түрүүчийн од цэцэглэх алд, гэрийн нар ханын толгой өшиглөх үе, ид таана идэх цаг, мал ногоонд цадах үеэр, мичид марал тонгойх, морь эмээллэх зуур, хөх ус хөлдөхийн цаг, шүлэг нойрын цаг, намрын хайлган цаг, нар битүү, нар буцах, муу нэртэй мичин жил, нугас ирэх цаг, үүрийн таван жин, намрын халтар сөл тасрах, нарны галтайд, ногооноор гэх мэт цаг хугацааны өдөр шөнийн, өглөө оройны, цаг улирлын, бууж мордохын энэ олон цаг хугацааг хэмжиж байдаг улс. Энэ хэмжээсийг ажиглавал ахуй орчин, од гараг, цаг улирал, хоол унд, өнгө зохицос, хайр сэтгэл, байгаль дэлхийн бүхий л хэрэглүүр багтсан байх жишээтэй. Эд бүгд өөр өөрийн өнгө аястай охор хэмжээс ч он хэмээх онцгой хэмжээстээ  багтаж, он нь жарандаа, жаран нь зуундаа, зуун нь мянгандаа багтаж үргэлжлнэ, урсана.
Ингээд бодохоор он цаг өнөө маргаашийн юм шиг боловч өнө эртний, өнө холын юм шиг  боловч өвөр зуурын гагцхүү бүхнийг багтааж шингээж байдагт түүний ид шид оршино. Алив амьтны эхлэл төгсгөл,  жаргал зовлон,  сайн муу, сайхан муухай, үүх түүх бүхнийг багтаасан цаг хугацаа гэгч агуу.
Он гэгч цагийн хэмжээс буюу хугацааны хэрчдэс аж. Хүн гэгч хэрчдэсд багтах хэгдэс буюу. Цаг гэгч хийсэн ч эс хийсэн хэнийг ч үл ялган туучаад, арчаад өнгөрөх эргэж буцахгүй, эцэс төгсгөлгүй эрчилсэн их урсгал буй за. 
Цагийн төгсгөл байтугай өөрийнхөө төгсгөл хаа явааг хэн ч үл мэднэ. Ямар ч байсан цаг хугацааны шинэ хэмжээс 2012 он ТА тавтай морилогтун!


2011 оны 12 дугаар сарын 31 ний
11:51 д бичив

Ж.Бат-Ирээдүй: "МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?"


(c) J.Bat-Ireedui
Засгийн газрын шийдвэрээр  Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар Монгол Улсын иргэний цаасан үнэмлэхийг цахим үнэмлэхээр солихоор бэлтгэл ажил үндсэндээ хийгдэж дуусаад байгаа юм байна. “Цахим үнэмлэхтэй болсноор тус улс иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ” гэж мэргэжлийн байгууллага нь үзэж байна. Энэ нь ч үнэний ортой байх.
Одоогоор нийт иргэдийн 98.1 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж 1,947,379 насанд хүрсэн иргэн, 812 мянга гаруй 16-аас доош насны иргэдийг асран хамгаалагч, харгалзагчаар дамжуулаад бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл  2,760,270 иргэнийг бүртгэчихсэн гэсэн үг. Харин мэдээж насанд хүрсэн хоёр сая шахам иргэнээ ирэх оны 5 дугаар сард багтааж цахим үнэмлэхтэй болгох учиртай аж.
Ингэхэд энэхүү чиптэй үнэмлэх түрүүчийнхээс юугаараа ялгаатай вэ? Дэлхийн ихэнхи оронд өөрийн иргэний үнэмлэхээ цахим хэлбэрт оруулж хэвлээд байна. Манайхан лав дэлхийн 50 шахам орны цахим үнэмлэх судалж үзсэний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийнхийг сонгосон гэж бичиж байна. Энэ чиптэй үнэмлэхэд тухайн иргэний овог, нэр, гэрийн хаяг, хүйс, зураг гээд хуучин иргэний үнэмлэхэд байсан мэдээллээс гадна хурууны хээ, сонгууль өгөх тусгай тэмдэглэл зэрэг нь хадгалагдсан байх юм. Иргэн хүн хаанаас ч өөрийн цахим үнэмлэхийн тусламжтайгаар гарын хээ, нууц код зэргээрээ мэдээллээ авах боломжтой болох юм байна.
Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллагууд тухайн иргэнд үйлчлэхдээ чиптэй иргэний үнэмлэхээр нь ороод үнэн зөв мэдээллийн санг харах боломжтой. Ингэснээр өөрийнхөө үнэмлэхийг өөрийн гэдгийг нотлох гэж нотариатаар явж бусад баримт бичгүүдээр гэрчлүүлэх ямар ч шаардлагагүй болж байгаа юм гэнэ.
Ийнхүү түрүүчийн цаасан үнэмлэх дээр байдаг зүйл бичигдэхээс гадна өөр нэг онцлогтой нэг зүйл бол энэ үнэмлэх монгол англи хэлээр байх бөгөөд тухайн хүний овгийн нэр, эцгийн нэр, өөрийн нэр төрсөн он, сар, өдөр, эрэгтэй эмэгтэй, регистрийн дугаар нь  бүгд кирил болон латин үсгээр бичигдэх юм байна. Энд хамгийн чухал зүйл бол хүний овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг латин үсгээр галиглах тухай асуудал юм.
Тэгэхээр бидэнд  энэ үнэмлэх дээрээ ямар галигаар бичих вэ гэдэг асуудал тулгарч байна. Учир нь Монгол Улсад анх 2003 онд “монгол кирил цагаан толгойн үсгүүдийг романчилах” MNS 5217 гэдэг стандарт батлагдсан боловч улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа иргэний бүртгэл мэдээлэлийн улсын төв, болон гадаад харилцааны яам, дипломат, албан болон энгийн гадаад паспорт олгодог байгууллагууд энэ стандартыг барилгүй өөрсдийн гэх латин үсгээр хөрвүүлж ирснээс болж үүнийг одоо эргэж засахад маш төвөгтэй болжээ. Мэдээж энэ нь 1990 оны эхнээс л баримталж ирсэн галиг байж таарах нь. Гадаад паспорт олгож эхлээд 20 жил, үндэсний стандарт батлагдсанаас хойш бараг 10 жил болоход үүнийг баримтлаагүйгээс болж нэг тэмдгээр гурван өөр үсэг тэмдэглэж ирсэн маш том дутагдал бүх төрлийн гадаад паспортанд өдий хүртэл явсаар л байна. байна. Гадаад паспорт бичихэд кирил үсгийн ихэнхи үсэг нь асуудалгүй таарч тохирох боловч гагцхүү ц, ч, ө, ү, ш, щ, ь, ъ зэрэг хэдэн үсэг дээр өөр өөрөөр бичиж галигладаг ялгаа байгаа юм.
Ялангуяа хамгийн их төвөгтэй нь ө, у, ү эгшгүүдийг нэг тэмдэгтээр тэмдэглэж байгаа явдал юм. Жишээлбэл, Өгөөмөр гэдэг нэрийг uguumur буюу кирилээр бол угуумур, Үнэнмөнх гэдэг нэрийг unenmunkh  буюу унэнмунх, Үүртуяа гэдэг нэрийг uurtuya буюу ууртуяа, Төмөрхүрээ гэдэг нэрийг tumurkhuree буюу тумурхурээ, Сүхбаатар гэдэг нэрийг sukhbaatar буюу сухбаатар,   хэмээн бичиж байгаа гэсэн үг. Хэлшинжлэлийн талаас үзвэл илэрхий өөр өөр бие даасан үсгийг ийнхүү нэг тэмдэгтээр тэмдэглэж байгаа нь байж болшгүй зүйл юм. Тийм учраас энэ удаагийн стандарт боловсруулахад үүнийг манай эрдэмтэнд гойд анхаарсан билээ.
Гэтэл одоо эргээд засах гэхээр монголын бараг насанд хүрсэн бүх хүний гадаад паспортыг өөрчлөх болоод байдаг. Шинэ паспорт үнэмлэх авахад нь хийгээд явна гэхээр овог болон эцэг, эхийн нэр түрүү түрүүчийн бичиг баримттай нь зөрчих гээд байх ийм хүнд асуудал тулгарч байна. Иргэний үнэмлэхийн галиг өөрчлөгдөхөөр олон мянган хүн гадаад оронд очиж паспортын буруу бичлэгээр үл хөдлөх хөрөнгө авах, өмчлөх, элдэв төрлийн сургууль дамжаа төгсөж диплом авах, өргөдөл гомдол өгөх зэргээр баримт бичгээ өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.
Саяхан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх 2003 оны стандартыг сайжруулах, улмаар шинжлэх ухааны үндэстэй боловсронгуй дөхөм болгох үүднээс дахин авч үзсэн бөгөөд зарим нэг үсгийн хөрвүүлэгт зохих өөрчлөлт хийхээр шийдсэн билээ. Гэвч Улсын бүртгэлийн газар ц-г c гээр  бичихийг, щ-г shc гээр бичихийг, ө-г ő гээр бичихийг, ү-г ű гээр бичихийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн бөгөөд харилцан хамтарч хэд хэдэн удаа хэлэлцэж ярилцаж учир байдлыг ойлголцсоны дүнд харилцан ойлголцсоны дүнд ө, ү эгшгийг солихоор тогтов.  Үүнд ц, х, гийгүүлэгч, мөн ө, ү эгшгийн тухай санал. Бид ц-г c-гээр, х-г h ээр бичих, ө-г ő, ү-г ű-гээр ялган бичихээр тогтсон юм. Ингээд эцсийн дүнд ц, х хоёрыг хуучин бичиж байгаагаар нь үлдээж, харин ө, ү-г дээрээ хоёр цэгтэй бичихээр тохироод байна. Гэхдээ энэ төсөл стандартын үндэсний хороогоор орж байж албажин батлагдах учиртай.
Энэ далимд хэлэх өөр нэг санал бол монголчуудын хүүхэддээ нэр өгөх тухай зүйл байна. Чухам хэн гээч нэр өгөх, ямар ёс журам үйлдэж оноож өгөх энэ тэр бол бүр өөр өөрийн ёс жаягтай тусдаа асуудал юм. Сүүлийн үед түүхэн нэр, гоё нэр, нийтлэг нэрийг нэлээд сонгох хандлагатай байгаа боловч манай зарим хүмүүс ялангуяа залуучууд хүүхэддээ нэр өгөхдөө хайхрамж тоомжиргүй хандах явдал байна. Манайхан хүүхэддээ нэр өгөхдөө тухайн үгийн үндэс язгуурыг сайн бодож тэр нэрийнх нь үндэс язгуураар нь өгөх учиртай. Жишээ нь Батаа гэдэг нэрийн сүүлийн аа бол дуудлага үг бөгөөд үүнийг нэрэнд нь хамааруулж өгч болохгүй юм. Тухайлбал Батаа гэдэг нэрийн үндэс язгуур нь Бат буюу монгол бичгээр бол бүр БАТУ юм. Тэгэхээр аливаа нэрийн арын дуудлага үгийг жинхэнэ нэрд өгөлгүй БАТ юм уу БАТУ гэж өгөөд БАТаа гэж дуудаж байж болох жишээтэй.  Тухайлбал, дээр хэлсэнчлэн Алтаа, Бямбаа, Доржоо, Нараа, Сараа, Дулмаа, Доржоо, Бадмаа, Түмээ, Орсоо, Хүлгээ, гээд ийм нэр маш их бий. Үүний үндэс нь АЛТАН, БЯМБА, ДОРЖ, НАР(АН), САР(АН), ДУЛМА, ДОРЖ,  БАДАМ, ТҮМЭН, ОРОС, ХҮЛЭГ бөгөөд энэ жинхэнэ үгийн үндсээр нь нэр өгөх нь хамгийн зөв зүйл юм.
Анзаарсан бол  дээрх шиг дуудлагатай нэрсийг хүний нэрийн толь бичиг оруулдаггүй учиртай. Харин шинэ толь бичиг хийвэл монгол бичгийн бичлэгтэй нэрсийг оруулж өгмөөр санагдана. Жишээ нь, БАТУ, АРИГУН, НАМУН, НОМУН гэх мэт. Үүний нөгөө талд манайд хүний нэрийн толь бичиг гэж байхаас хүүхдийн нэрийн толь бичиг гэж байдаггүй. Бас толь бичиг тэр болгон хэрэглэж сураагүйгээс болоод хүний нэрийг толийг тэр болгогн ашиглахгүй байна. Тийм учраас манай судлаачид хүүхдийн нэрийн толь бичгийг гаргаж үүндээ үндсэн монгол нэр усыг кирил, латин, монгол бичгээр хавсарган, гарал үүсэл, учир начрыг тайлбарлаж өгвөл залуу эцэг эхчүүд төдийгүй бүртгэл мэдээллийн ажилтан нарт ч тус болох юм гэж бодож сууна.
Шинэ онд "МОНГОЛ ХҮҮХДИЙН НЭРИЙН ТОЛЬ БИЧИГ" хийе гэж дотроо амалсу.
2011 оны 12 дугаар сарын 31
22:08
Улаанбаатар хот

12/25/2011

Ж.Бат-Ирээдүй: "МӨНГӨНИЙ АНТЕН"

           Хүн хүний мөнгө хийх арга өөр өөр. Капиталист нийгэмд том хүн байтугай хүүхэд мөнгө хийх аргаа олдог тухай өмнө би бичиж байсан. Өнөөдөр бас нэг мөнгө хийдэг “ухаантай арга” мэдлээ. Энэ бол антен. Автобус баазын жолооч нар хүн тээвэрлэж явахдаа тодорхой цэг буюу буудлууд дээр очиж тусгай антений тусламжаар бүртгэл хийлгэж, ажлаа тооцуулдаг юм байна. Харин автобус нь эвдрэх юм уу ямар нэг шалтгаанаар зогсвол антенаа салгаж аваад таксиний жолоочтой тохирсоны үндсэн дээр антенаа таксигаар нөгөө цэгүүдээрээ тойруулдаг байна. Ингэж тойруулсныхөө төлөө мэдээж таксичинд мөнгө төлнө, тооцоо хийж бүртгүүлсний дүнд 20 автобустай бааз нэг сард явсан ч яваагүй ч 120 сая төгрөг улсаас зүгээр идэж ууж суудаг байна. Ер нь энэ нийтийн тээвэр хийсэн нэрээр улсын мөнгө цохиж суудаг гаршчихсан нэг хэсэг бүлэг улс байдаг гэнэ. Ингээд бодохоор манайх нийтийн тээвэр нэрээр хэчнээн мөнгө урсгаж байгаа бол. Орлого орсон ороогүй, төлсөн төлөөгүй зүгээр мөнгө идээд сууж байх нэг төрлийн сайхан бизнес юм байна.
Автобусны жолооч нарын бас нэг хувьдаа мөнгө хийдэг арга бол өвлийн нөхцөлд халаалтын төхөөрөмжийг ажиллуулахад зориулж өгсөн түлшийг хэмнэж түүнийгээ буухаасаа өмнө зарж мөнгө олдог арга гэнэ. Өвлийн хүйтэнд цонхоор юу ч харагдахгүй битүү цанатай хөргөгч шиг автобуснууд давхиад байдгийн учир нь Утаанбаатарт хүйтэндээ биш төхөөрөмжөө ажиллуулдаггүйд байдаг гэнэ. Одоо он гараад автобуснуудыг гаазаар ажилладаг болгоно гэж албаны хүмүүс өчигдөр зурагтаар ярьж байгаа бөгөөд ингэвэл автобус барих хүн олдохгүй гэж жолооч нар дүгнэж байна. Хэдийгээр цувчуулсан гаазыг зарах боломжгүй дэлбэрч үхнэ гэж бодож төлөвлөж байгаа ч манайхан шиг ухаантай зальтай улс бас нэг мэргэн арга олохыг хэн байг гэх билээ? Заль гэдэг нь муугаар ярьвал хуурч мэхлэх тухай асуудал боловч яг үнэндээ сайнаар хэлбэл ухаан гэж ойлгож болно. Тэгэхээр монголчууд зальтай зайтай учир хэн нэг нь “гааз савлах” нэг мэргэн арга бодоод олчих болов уу? гэж олон жолооч найдаж байна.
Өөр нэг мөнгөний урсгал ихтэй бизнес бол оюутнуудын унааны хөнгөлөлтийн карт гээч байна. Энэ карт нь 6900 төгрөгийн үнэтэй бөгөөд Улаанбаатарт нийтдээ 80 орчим мянган оюутан ийм карт буюу банкны ВИЗА карт захиалснаа он дуусах дөхөж буй ч одоо болтол авсаар л байна. Энэ карт гэгчийг Монголын Оюутны Холбооноос тодорхойлохдоо "Монгол Улсын засгийн газраас оюутныг нийслэл хот дотор хөнгөлөлттэй үнээр зорчиулах маркыг сар бүр гарган оюутнуудад түгээдэг нь автобусны билет гэгч жижигхэн наалтыг та өөрийн үнэмлэхэндээ нааснаар тэр сардаа 2 болон түүнээс дээш хаалгатай бүх чиглэлийн нийтийн тээврийн автобус, троллейбусаар чиглэл, цаг харгалзахгүйгээр долоо хоногын бүхий л өдрүүдэд үнэ төлбөргүй зорчих эрхийг эдлэх боломжтой юм. Мөн хөдөө орон нутгийн агаарын тээврийн хөнгөлөлттэй зорчих эрх бас байдаг байна." гэжээ. Монголын оюутны холбоо нийслэл хотын нийт 147 мянга гаруй оюутны 80 мянгад нь автобусны хөнгөлөлттэй зорчих эрхийн билетээр хангаж үйлчилдэг. Төрөөс улсын төсөвт 80 мянган оюутанд хөнгөлөлт үзүүлэхээр тооцож автобусны билетэнд 30,9 тэрбум төгрөг баталсан байна.Оюутны байгууллага бол банкны карт олгодог санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болсон байна.
 Харин энэ картыг хэрэглэх ёсгүй оюутнуудын нэрээр авсан картыг бусдад дамлан худалдаж хөөрхөн мөнгө хийдэг бизнес оюутны байгууллагын дотор байдаг аж.
Миний хувьд оюутны хөнгөлөлтийн картыг эсэргүүцэж байгаа юм биш, байж болно. Гагцхүү Шар хаднаас МУИС явдаг оюутан Улаанбаатараар тойроод үнэгүй дэмий тэнээд байдаг нь хамгийн буруу юм гэж би хэлэх гээд байгаа юм. Энэ оюутан бол Шар хадны эцсээс МУИС ортол хэдэн ч удаа бууж сууж үнэгүй явж болохоос биш нэгдүгээр хороолол, баян хошуу хаа дуртай газраараа дэмий тэнээд байж болохгүй, явлаа гэхэд өөрийн мөнгөө төлж явах нь зах зээлд хамгийн шударга тогтолцоо  юм.
Маний мэдэхийн Лондон, Токио, Берлин, Вашингтон, Парис гээд дэлхийн томоохон хотуудад суудаг оюутнууд хөнгөлөлтийн билет, сарын билет гэх мэт нэртэй ийм хөнгөлөлт авдаг боловч дээрх хоёр цэгийн хооронд л үнэгүй байх, хямдхан байх зарчмаар хөнгөлүүлдэг. Тийм учраас оюутны хөнгөлөлтийн карт дээр нь эхний бөгөөд эцсийн чиглэлийг нь бичиж өгч байх, бусад чиглэлд иргэний үүргээр төлбөрөө хийгээд нийтийн тээврийн үйлчилгээ авч байх эрхтэй баймаар байна. Энэ бол бас хөдөлгөөний даацыг бууруулах хөнгөлөх  ач холбогдолтой. Манайд харамсалтай нь электрон картны тогтолцоо бий болоогүй байна. Тэрнээс бус электрон карттай болоод ирвэл үүнийг хийх их амархан болно. Тэгэхээр оюутны хөнгөлөлтийн карт нэрээр улс хэчнээн сая төгрөгийн орлогоо алдаж байгааг би лав тооцоолж чадахгүй. Мэдээж мэргэжлийн хүмүүсийн толгойд нэг тооцоо байдаг байх.
Оюутны хөнгөлөлтийн картыг ВИЗА карттай холбосон нь манай арилжааны банкуудын хийж байгаа бизнес боловч яг виза картны хууль журам ёсоор бол ингэж холбох ёсгүй ч байж магадгүй. Кредит картын системтэй буюу банк өөрөө мөнгөө байршуулж хэрэглэгчид зээл маягаар хүргэж байх ёстой тогтолцоог ингэж өөрөөр нь картыг тэжээлгэж байгаа нь тухайн банкиндаа олон картын хэрэглэгчтэй юм шиг харагдуулах боловч  эцсийн эцэст  ёс бус, хууль бус маркетинг үйлчилгээг санаачилсан байж болох юм.
Ийнхүү мөнгөний антен, мөнгөний оюутанд Монгол Улс мөнгөө залилуулсаар нөгөөдүүл нь залилсаар хөөрхий сул ардууд суларч ядуурч, турсаар, нэг хэсэгхэн хүн улам баяжсаар таргалсаар. Төрийн төлөө оготно боож үхэв ээ гэж.

12/24/2011

GEORGE MICHAEL: "LAST CHRISTMAS"


Last Christmas I gave you my heart
But the very next day you gave it away
This year To save me from tears
I'll give it to someone special

Last Christmas I gave you my heart
But the very next day you gave it away
This year To save me from tears
I'll give it to someone special

Once bitten and twice shy
I keep my distance
But you still catch my eye
Tell me baby
Do you recognize me?
Well
It's been a year
It doesn't surprise me
(Happy Christmas)
I wrapped it up and sent it
With a note saying "I love you"
I meant it
Now I know what a fool I've been
But if you kissed me now
I know you'd fool me again

Last Christmas I gave you my heart
But the very next day you gave it away
This year To save me from tears
I'll give it to someone special

A crowded room Friends with tired eyes
I'm hiding from you
And your soul of ice
My god I thought you were
Someone to rely on
Me?
I guess I was a shoulder to cry on

A face on a lover with a fire in his heart
A man under cover but you tore me apart
Now I've found a real love you'll never fool me again

Last Christmas I gave you my heart
But the very next day you gave it away
This year To save me from tears
I'll give it to someone special

Last Christmas I gave you my heart
But the very next day you gave it away
This year To save me from tears
I'll give it to someone special

A face on a lover with a fire in his heart
A man under cover buy you tore him apart
Maybe next year I'll give it to someone
I'll give it to someone special

12/23/2011

STEVE JOBS: YOUR TIME IS LIMITED, SO DON'T WASTE IT LIVING SOMEONE ELSE'S LIFE.




12/04/2011

Ж.Бат-Ирээдүй: ШАШНЫ ГАЗАР ЧӨТГӨР, ХУУЛИЙН ГАЗАР ХУЛГАЙ



Монголчууд ёс бус, хууль биш зүйлийг зүйрлэн нэрлэсэн олон сайхан зүйр сэцэн үг сэтгэсэн улс. Сүүлийн үед шашны хүн нь хормой хотоо дарахаа байлаа, хуулийн хүмүүс нь ч худал хулгайгаа нуухаа байлаа. Авлигыг тэвчэе гэдэг уриа лоозун хүртэл гарлаа. Хуулийг хусдаг нь ч, засдаг нь ч дарга болж мандлаа, ийм байхад бид яаж урагшлах вэ моост нь тулсан машин цасан дээр хий эргэх шиг л байна. Үгүй энэ чинь ямар хүнээ барсан биш та минь хэрвээ ардчилсан нийгэмд шударга хуулиа дагаад, хүн нь шулуун байдаг бол шоронд суусан хүн улс төрийг удирдах нь байтугай, хууль зассан хүн хуруугаа ч хөдөлгөж чадахгүйсэн. Хувааж идэж л байвал нэг хөнжилд нийлэх нь юу ч биш болж, хувьсгалыг төрөл төрлөөр нь ярьж, хуулийг өч төчнөөнөөр нь үйлдвэрлэж байна. Тэртэй тэргүй ядарсан монголчуудыг та минь зүгээр үү гэж тавлан асууна. Улс орон дамнасан улс төрийн гэмт хэрэгтэнүүд хүрч ирээд урдуур ороод юмаа авчихдаг юм байна. Гадаад улс орнууд гайхаад бүр учраа олохоо байлаа. Та нар чинь харин ёстой сонин улсууд уу үгүй юу? Бараг танайхан зүгээр биз гэж тавлан асууж байна? Хөөрхий дорд хүн хэлэх үг олдохгүй ёстой нөгөө шилээ маажиж, шүлсээ залгихаас өөрцгүй.
Одоо бүгдээрээ яршиг зүгээр аавынд байгаа хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн улсуудыг суллаж улс орноо удирдуулья. Тийм том гэмт хэрэг хийснийг бодоход тэд ухаантай, бас зоригтой улс байгаа байх. Яагаад гэвэл бидэнд аль болох хууль бус юм хийсэн “ухаантай”, “зоригтой” хүн хэрэгтэй байна.  Монгол хүний амиа бодсон бэртэгчин зан гэж нэг муухай юм байна. Үүнийг захын замын түгжрэлээс аваад их хурлын мундагуудын мунхаг хууль батлах хүртэл илэрхий харж болно. Мөнгөтэй л болж байвал эд юу ч хийхээс буцах шинж алга. Хуваах, хүртэх, хүрэлцэх, оролцох юм байвал тэдэнд эх орны ашиг сонирхол, ард түмний итгэл найдвар гэж юу ч алга. Өнөө маргаашийн өвөр зуураа хуваах булчирхай нь ахиухан бол маргаашийн мах байна уу, нөгөөдрийн өөх байна уу ямар ч хэрэг алга. Эргэж хэзээ ч нөхөгдөхгүй эд баялагаа эд хуваагаад зараад идээд уучлаа. Өөрөө үхтэлээ, үр хүүхэд нь нэг үедээ идээд дуусахгүй мөнгөтэй бол монголын хойч үе хоолтой байна уу, хог түүнэ үү тэр хамаагүй болж газар нутгаа хөндийлөөд үлий болгож байх шиг байна. Худлаа үнэн хувьсгал хийе гэж уриалан дуудсан нэгэн байхад босоод очих хүн нэг ч алга. Угаасаа цөөн хүнтэй болохоор ууж удсан хүмүүсийн ураг төрөл ихэнхи нь байдаг бололтой. Хүн сайтай болохоор хүргэн бэр нь, хүүхдүүд шуухад идээд уугаад оролцчихсон байдаг бололтой хүрч очоод жагсах зориг зүрхтэй нэгэн алга. Мөнгө байвал бүхнийг шийдэж болно гэх гүн ухааныг балчир хүүхдийнхээ толгойд хүртэл суулгаж суудаг байшин, суйлдаг мөнгө, өмч хөрөнгө, өмссөн зүүсэн, утасны дугаар, уудаг иддэгээрээ уралддаг нэг муухай “өвчин” дэлгэрсээр байна. Ингээд бодохоор хуулийн газар хулгай бий, шашны газар чөтгөр байгаа нь үнэн бололтой.  
Хуулийн газрын хулгайчдыг хуйлруулж, шашны газрын чөтгөрийг шатаахгүйгээр монголчууд мунхарч дуусах нь, Монгол орон дампуурч төгсөх нь.

11/30/2011

SHOP AND DESIGN

(c) J.Bat-Ireedui

 Shopping mall DC

Brookstone

Norton's

Hair Cutlery

 Clarks

 COOP

 Harvard Bookshop

 Travel shop
















Ж.Бат-Ирээдүй: "АВСТРАЛИД МОНГОЛ СУДЛАЛ ХӨГЖИНӨ"


АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД
МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛЛОО

 (c) J.Bat-Ireedui

Янз бүрийн учир шалтгааны улмаас гадаадын монгол судлалын төвүүд зарим газар хумигдаж байгаа ч дэлхийн зарим томоохон их сургуулиудад шинээр үүд хаалгаа нээж, зарим их сургуулиудад сэргээн байгуулах асуудал яригдсаар байна. Үүний нэг нь Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС)-д энэ оны эхээр байгуулагдсан Монгол судлалын төв билээ. Тус төв нь АҮИС-ийн Ази, Номхон далайн коллежийн Түүх, соёл, хэлний сургуулийн харьяа бөгөөд тус төвийг байгуулахад тус сургуулийн захирал, профессор Кент Андерсон болон монгол судлаач Ли Нарангоо, Монгол Улсаас  Австрали Улсад суугаа анхны Элчин Сайд Цэрэндоржийн Жамбалдорж нар сэтгэл нийлэн санаачилж, хүч нийлүүлэн хичээнгүйлэн зүтгэжээ. 

 Хурлын төлөөлөгчид

Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн харилцаа мэдэгдэхүйц идэвхижиж байгаа бөгөөд уул уурхайн чиглэлийн үндэсний томоохон компаниуд Монголд орж ирсэн нь хоёр орны харилцаа нийгэм, эдийн засаг, соёлын талаар бүх талаар хөгжихөд хүчтэй нөлөө үзүүлж байна. Австрали Монголын боловсролын харилцаа ч улам өргөжиж, Монголын залуу үеийнхэн Австралийн Их дээд сургуульд тус улсын хөрөнгө зардлаар сурч боловсорч байна.
Тус монгол судлалын төв нь АҮИС-ийн монгол судлаачдыг өөртөө татаж байгаа хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд монголын түүх, соёл, хэл, археологи, антропологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж байна. Энэ сарын 25-26 нд тус төв анхныхаа нээлттэй  эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хийсэн бөгөөд уг хуралд Австрали, Монгол, Япон, АНУ, Хонг Конгийн эрдэмтэд оролцож Монголын түүх, хэл, соёл, урлаг, антропологи, эдийн засаг, улс төр, боловсрол, нийгмийн антропологийн чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ. Тус хурал дээр АҮИС-д насаараа ажилласан хүндэт профессор, нэрт монголч, монголын нууц товчоо судлаач Игорь Дэ Рахевилз гуай “Миний олон жилийн өмнөөс АҮИС-д монгол судлалын төв байгуулах хүсэл мөрөөдөл өнөөдөр биелэж, бидний анхны хурал маш өргөн хүрээнд болж байгаад сэтгэл нэн ханамжтай баярлаж байна” хэмээн мэдэгдлээ. 

 Хурлын завсарлагаар

Тус хуралд МУИС-иас Антропологийн Тэнхимийн эрхлэгч, профессор Д.Түмэн, МСХ-гийн гүйцэтгэх захирал д-р Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн ОУСХ-гийн профессор О.Батсйхан нар оролцож Монгол дахь монголын судлал , түүх, антропологийн судалгаа, эрэл хайгуул, олдоцын талаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн Австралийн Их Сургуулиудад ажиллаж, суралцаж байгаа Монголын залуу үеийнхэн олноор ирж илтгэл хэлэлцүүлсэн нь Монголын судлалын судалгаа шинжилгээний өргөн хүрээг хамарч, ирээдүйд АҮИС-д монгол судлалын хүчтэй төв бий болох итгэл найдвар байгааг харууллаа.
Мөн хурлын үеэр МУИС, АҮИС-ийн хооронд хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар албаны хүмүүстэй санал солилцож, МУИС, АҮИС-ийн хамтын ажиллагааны үндсэн гэрээний хүрээнд хоёр их сургуулийн хооронд оюутан, багш, эрдэмтэн судлаач солилцох гэрээнд даруй гарын үсэг зурахаар тогтлоо. Мөн монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх, МУИС, АҮИС, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний гурвалсан аудио сургалт явуулах, археологи, антропологийн хамтарсан судалгаа хийх, олдворыг шинжлэн судлах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.


11/29/2011

ТЭМДЭГ БА БЭЛГЭДЭЛ

Тэмдэггүйгээр бэлгэдэх гэж үгүй, бэлгэдэл тэмдэггүйгээр орших гэж үгүй юм

(c) J.Bat-Ireedui

 Suvarga (Indiana, USA) 

 Washington DC, US

 ANU LOGO and SIGN


Өөрөө хэдий үхсэн өрөөлийг тэжээх чадалтай

Canberra, AU

 University House Canberra, AU

Wolf, Canberra, AU

Canberra, AU

Canberra, AU

Canberra, AU

Rick AMOR, Born 1948, RELIC, 2010, 
Bronze, corten steel base, Canberra, AU


University House, ANU, Canberra

Washington, USA

 Washington, US

 ANU Canceler, Canberra, AU

 Washington, US


Inge KING, Born Germany 1918, arrived Australia 1951,
Black Sun II, 1976, Painted mild Steel
 Washington, USA

 Washington, USA


 Washington, USA

 Washington, USA

 Beijing, China

  Harvard, Boston, USA

 John Harvard Statue, Boston, USA

 Tsag, (Indiana, Bloomington, USA)

in back side White House (Washington)

 Yen-chin Institute of Harvard University, Boston