СУРТАЛЧИЛГАА

7/11/2011

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ИХ БАЯР НААДАМ САЙХАН БОЛЛОО

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ИХ БАЯР НААДАМ САЙХАН БОЛЛОО

(c) J.Bat-Ireedui, 11 July 2011,


Алтан соёмбот Монголын далбаа хөх тэнгэрт алгуурхан намирч,

Төв цэнгэлдэхэд түм түжигнэн, бум бужигнаж,

Төрийн тэргүүн түмэн олонтойгоо мэндчилж,

Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд хүрч,

Хүүхэд эх орны ирээдүй хөхөн баясч,

Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд заларч,

Хүчит 1024 бөхийн нэгийн даваа нийдэн жигдэрч,

1024 морин хуурын аялгуу Монголын хөх тэнгэр, уул усыг хүнгэнэнхэн хөглөж,
Хүчит бөхийн их аваргууд төрийн есөн хөлт цагаан тугнаа мэхийн адислаж, 


Нутгийн дүү хүү цол горилон даруухан инээж,


Их Монголын үндэстэн ястан үүхэд хүүхэдгүй дөрвөн зүг найман зовхисоос  ёслон цуглаж,


Хөхөлтэй хүүгийн хөөрхөн зийнгоо хадаж,

Үе үеийн бөхчүүд үзүүр түрүү үзэхээр хүрэлцэн ирж,

"Монголын нууц товчоо" дуу болон хадаж,

Монголын эзэн Чингис сургаал юугаа айлдаж
Харь газрын хүргэн халуун хэдий ч дээл өмсөж,
Хамаг монгол наадамчид хараа юугаа сунгаж,

Наадамчин олноо бодож нам дор ч гэсэн сандал засаж,

Аманд очих банди араар суун дөлсхийж,

 
Арын албыг даагчид араажав хоолойгоор зарлаж,

Ард Монгол наадамчидаа цэвэрхэн наадахыг уриалж,

Аварга, арслан, заанууд ард түмэндээ ёслож,
Алтан нар ивээсэн ай даа сайхан наадам эхлэж,
 

Гонжиролдсон урт дээлтэй гадаад дотоодынхон холхиж,

Наадмын талбай руу цувах ардын зам түгжирч,

Залхуу голдуу залуучууд замаа товчилон

Автозасварын газраас хуушуур замдаа туусан шиг

Үйлийн лайтай цагдаа нар үргэлж ардыг хянасан шиг
Шарилж голдуу ногоон дээр шавааралданхан суусан шиг

Үүхэд шуухадаа дагуулсан наадамчдын цуваа үргэлжилнэ.



Бас нэг муу "паппараци" маягийн хэдэн зураг дарсанаа толилуулъя

МАНамын бүлгийн дарга гэр бүлийн хамт

Нэг иймэрхүү жийп бол 100 ирэх шиг болно билээ

Дэд сайд орох хаалгаа олохгүй л явна билээ

ТБД андуудын ТБД "сайд" бөлгөө гэргийн хамт

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч


Аварга эхнэр хүүхдийн хамт орж ирлээ

Төрийн сайд түрүүлж ирсэн

Энэ хэн гээч нөхөр байсныг ёстой мэдсэнгүй

Баясгалан Батбаяр хоёр ногооноор хосолсон байсан

Сайханбилэг эхнэрийн хамт

С.Оюун гишүүн нөкөр күүкдүүдийн камт

Дэмбэрэл даргыг ард түмэн рүүгээ бөгсөө харууллаа гэж тэнд байсан ард олон их л дургүйцэв
(машинаасаа буугаад харахгүй орчихсон юм)


Ерөнхий сайд комиссын даргатай үнсэлцэв


Г.Занданшатар гишүүн эхнэрийн хамт

Шадар сайд шадар нөхдийн хамт Ерөнхийлөгчийг хүлээж зогсоно


За ингээд Ерөнхийлөгч яг 12:57 минутад ирж наадам эхлэхэд бэлэн болов.
Ард түмэн рүүгээ харж гараа өргөн мэндчилсэнд наадамчин олон их л баярлан баясав.
Манай "өндөрлөгүүд" үүнийг цаашид бодмоор юм билээ шүү.



3 comments:

  1. Сайхан болсоон

    ReplyDelete
  2. Сайхан зурагнууд байна.

    ReplyDelete
  3. ...бас сайхан тайлбартай :D

    ReplyDelete